Оchir, Chimedsuren
Loading...
Товч нэр
Оchir, Chimedsuren
Бүтэн нэр
Оchir Chimedsuren
Латин нэр
Оchir Chimedsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын 4-7 насны хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгаа(2021-03-21) ;Б.Болортунгалаг ;Keilah D S ;Alexjandra E; Үндэслэл: Хүний бие махбодод хар тугалга маш бага хэмжээтэй нэвтэрсэн ч эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг. Дархан хотын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд агаар бохирдуулагч үндсэн эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсний хэрэглээ, тээврийн хэрэгсэл болж байна. Дархан хотын хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгааны ажил өмнө нь хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Дархан хотод оршин суудаг эрэгтэй 80, эмэгтэй 87, нийт 167 хүүхдийг судалгаанд хамруулсан. Цусанд хар тугалга тодорхойлох шинжилгээг “Leadcare” багажаар газар дээр нь тодорхойлов. Хүүхдийн хар тугалгын өртөлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг тусгайлан боловсруулсан 6 бүлэг бүхий асуумжаар эцэг эх, асран хамгаалагчаас асууж судлав. Судалгааны дүнд STATA 14 программыг ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Нийт хүүхдийн цусан дахь хар тугалга (цаашид ЦХТ гэх)-ын дундаж хэмжээ нь 3.96мкг/дл, (95% ИИ 1.6514.6мкг/дл) байсан. Нийт хүүхдийн 22.2% (37) -д нь ЦХТ -ын хэмжээ (CDC)-ийн лавламж хэмжээнээс өндөр тодорхойлогдсон. Оршин суугаа сууцны төрлийг ЦХТ-тай харьцуулан судлахад гэр/байшинд амьдрах нь орон сууцанд амьдрахаас илүү ЦХТ-ын хэмжээ ихсэхэд нөлөөлж байна (Р=0.048). Хоол бэлтгэхдээ түлшиндээ нүүрс хэрэглэх нь ЦХТын хэмжээ ихсэхэд нөлөөлж байна (Р=0.02).
