Д.Ням-Осор
Loading...
Товч нэр
Д.Ням-Осор
Бүтэн нэр
Дүгэрсүрэн Ням-Осор
Латин нэр
Dugersuren Nyam-Osor
Албан тушаал
Багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны илчлэг, шимт бодисыг судалсан байдал(2023-04-24); ;Л.Баярмагнай; ; Н.Туул - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дархан хотын 4-7 насны хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгаа(2021-03-21) ;Б.Болортунгалаг ;Keilah D S ;Alexjandra E; Үндэслэл: Хүний бие махбодод хар тугалга маш бага хэмжээтэй нэвтэрсэн ч эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг. Дархан хотын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд агаар бохирдуулагч үндсэн эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсний хэрэглээ, тээврийн хэрэгсэл болж байна. Дархан хотын хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгааны ажил өмнө нь хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Дархан хотод оршин суудаг эрэгтэй 80, эмэгтэй 87, нийт 167 хүүхдийг судалгаанд хамруулсан. Цусанд хар тугалга тодорхойлох шинжилгээг “Leadcare” багажаар газар дээр нь тодорхойлов. Хүүхдийн хар тугалгын өртөлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг тусгайлан боловсруулсан 6 бүлэг бүхий асуумжаар эцэг эх, асран хамгаалагчаас асууж судлав. Судалгааны дүнд STATA 14 программыг ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Нийт хүүхдийн цусан дахь хар тугалга (цаашид ЦХТ гэх)-ын дундаж хэмжээ нь 3.96мкг/дл, (95% ИИ 1.6514.6мкг/дл) байсан. Нийт хүүхдийн 22.2% (37) -д нь ЦХТ -ын хэмжээ (CDC)-ийн лавламж хэмжээнээс өндөр тодорхойлогдсон. Оршин суугаа сууцны төрлийг ЦХТ-тай харьцуулан судлахад гэр/байшинд амьдрах нь орон сууцанд амьдрахаас илүү ЦХТ-ын хэмжээ ихсэхэд нөлөөлж байна (Р=0.048). Хоол бэлтгэхдээ түлшиндээ нүүрс хэрэглэх нь ЦХТын хэмжээ ихсэхэд нөлөөлж байна (Р=0.02). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Завхан аймгийн зарим сумдын гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүдийн ундны усны талаарх мэдлэгийн судалгаа(2020-02-15) ;Л.Баярмагнай; Үндэслэл: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлын нэг нь хүний өдөр тутам хэрэглэдэг унд, ахуйн ус хангамж, хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын асуудал юм. АШУҮИС-ийн НЭМС-иас 2016 онд хийсэн Улаанбаатар хотын гэр хорооллын хүн амын “Ундны усны талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд хамрагдсан нийт өрхийн 86.7 хувь нь ус хадгалдаг, 30.6 хувь нь ус зөөх сав нь шаардлага хангаагүй буюу зориулалтын бус усны сав ашиглаж байсан. Мөн 10 өрх тутмын 7 нь өрхийн ундны ус болон усны савны эрүүл ахуйн байдал нь хангалтгүй байсан8. Бидний судалгааны үндсэн зорилго нь эмэгтэйчүүдийн дундах ундны усны талаарх мэдлэгийг үнэлэхэд оршино. Судалгааны арга: Судалгааг Завхан аймгийн зарим сумдын гэр хорооллын өрхийн хүн амын дунд агшингийн судалгаанд суурилж явуулсан. Судалгаанд нийтдээ Завхан аймгийн 5 сумын 1260 өрхийн 2520 хүн ам хамруулсан. Үр дүн: Оролцогчдоос хүний бие мах бодийн нийт усны хэмжээний агууламж гэсэн хариултанд эмэгтэйчүүдийн 34,7% нь зөв хариулсан бол, 58,6% нь буруу хариулсан бөгөөд 6.7% нь мэдэхгүй гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 50.7% нь усаа ундны усны зориулалтын бус саваар зөөдөг, 33.2% нь усны зориулалтын цэвэр саваар зөөдөг гэж хариулсан бол 16.1% нь энэ талаарх мэдээлэлгүй бөгөөд мэдэхгүй гэж хариулсан болно. Усны бохирдлоос сэргийлэх талаарх асуултанд таван хүн тутмын гурав нь усаа буцалгаж хэрэглэдэг гэж хариулсан бол, гурван хүн тутмын нэг нь усны саваа тагтай байлгах, гурван хүн тутмын хоёр нь усны саваа тогтмол угаадаг, 23.4% нь гараа тогтмол угаадаг гэсэн бол 9 оролцогч энэ талаар огт мэдлэггүй гэж хариулт өгсөн. Ус цэвэрхэн тунгалаг бол шууд ууж болох талаар асуултад 43% нь буцалгаж ууж болно, 15.5% нь болохгүй гэсэн хариулт өгч 41.5% нь буруу хариулт өгсөн байна. Усаа хадгалах тохиоромжтой хугацааны талаарх асуултанд нийт оролцогчдын 77.2% нь зөв мэдээлэлтэй байсан бол 22.8% нь хангалтгүй мэдээлэлтэй байсан. Дүгнэлт: Эмэгтэйчүүдийн ундны ус, ус хадгалах савны талаарх мэдлэг хангалтгүй байна гэж дүгнэгдсэн. Мөн усны бохирдох шалтгааны талаарх мэдлэг хангалгүй байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Environmental injustice and childhood lead exposure in peri-urban (ger) areas of Darkhan and Erdenet, Mongolia(2019-02); ;Santos, Keilah Dos ;Edwards, Alexjandria; Ochir, ChimedsurenBACKGROUND: The ger ("tent city") areas in Mongolia are a product of rapid urbanization and transitional economic development combine with lack of institutional, administrative and financial capacity of governments to cope with the pace. These areas have become traps for inequities in social and environmental services and the associated effects on human health. Disparities in childhood lead exposure in such communities are largely unexplored. METHODS: We measured the concentrations of lead in blood of children, aged 4-7 years, in Erdenet (Orkhon Province) and Darkhan (Darkhan-Uul Province), the second and third largest cities in Mongolia. A survey instrument was used to gather information on influencing factors on lead exposure and the Strengths and Difficulties Questionnaire (SDQ) was used to assess a spectrum of behavioral problems among the children. RESULTS: The mean blood lead level (BLL) of children in the two cities was found to be 3.8 ± 2.6 μg/dL (range: < 1.5-17.2 μg/dL) and 27.8% of the children had BLLs ≥5 μg/dL. Average BLL of children in Erdenet (a mining center) was significantly higher than that for children in Darkhan, and there was statistically significant difference between average BLL of children who live in ger district (4.2 ± 2.8 μg/dL) compared to those of children in housing units within the city (3.2 ± 2.4 μg/dL). In spite of the low values, BLLs was significantly associated with a number of effects on the spectrum of behavioral disorders, specifically with the scores for hyperactivity, conduct disorder and pro-social behavior. CONCLUSIONS: This study shows that childhood lead poisoning is common especially in ger communities of the urban areas of Mongolia. It contributes evidence showing that BLL low as 3.8 μg/dL can selectively activate some effects from a spectrum of likely behavioral disorders in children.Scopus© Citations 16
