Оchir, Chimedsuren
Loading...
Товч нэр
Оchir, Chimedsuren
Бүтэн нэр
Оchir Chimedsuren
Латин нэр
Оchir Chimedsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлтхүчин зүйл, эмнэлзүйн явцыг дагаж судалсан нь(2021-03-13) ;Б.Батсүх; Үндэслэл: Монгол улс 1991 оноос В вирүст хепатитийн (ВВХ)-ийн эсрэг дархлаажуулалтыг төрсөн нярай хүүхэд бүрт хийх болсоноор хепатитийн В вирүсийн халдварын өвчлөл буурсан үзүүлэлттэй байдаг. Хэдий тийм боловч вакцинжуулагдаагүй насанд хүрэгчдийн дунд өвчлөл бүртгэгдсээр байна. Материал арга зүй: 2017-2019 онд ХӨСҮТ-д цочмог В вирүст хепатит оношоор хэвтэн эмчлүүлсэн 105 өвчтөнүүдийг судалгаанд хамруулан нэг жилийн хугацаанд дагаж, эмнэлэгт суурилсан когорт судалгааны загвараар судалгааг явуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 25.2±6.0, 21-30 насны залуучуудын дунд өвчлөл хамгийн өндөр буюу 67.6%-ийг эзэлж байна. Цочмог ВВХ-ийн сүүлийн зургаан сарын дотор халдварт өртөх эрсдэлийг судлахад 12.5% нь шүдний ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, гоо сайхны салонд шивээс хийлгэсэн 4(3.85%), чих цоолуулсан 3(2.9%)–ийг эзэлж байв. Элэгний үйл ажиллагааны шинжилгээнд билирубин, АЛАТ, АСАТ-ын хэмжээ тасралтгүй буурсан үзүүлэлттэй байв. Ийлдэс судлалын шинжилгээнд HBsAg хяналтын 6 дахь сард 7.6%, 12 дахь сард 6.7% эерэг тодорхойлогдсон. Дүгнэлт: Шүдний эмчилгээ хийлгэх, тохиолдолын бэлгийн хавьталд орох, хумсны хутгаа дундаа хэрэглэх зэрэг нь цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Цочмог В вирүст хепатитаар өвчлөгсдийн 93.3% нь эдгэрч, 6.7% нь хепатитийн В вирүсийн архаг халдварт шилжсэн ба архаг халдварт шилжигсдийн 71.4% нь хепатитийн Дельта вирүсийн халдвар тодорхойлогдож байна - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалтын судалгаа(2026-02-03) ;Д.Уянга ;Б.Батзориг; ; Л.БямбасүрэнҮндэслэл: Өсвөр насныхны дунд сонсгол бууралт нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн сонсголын алдагдал ч танин мэдэхүйн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд сонсгол бууралтын тархалтыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт, төрөл, түвшинг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүн ам зүйн хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Сургуульд суурилсан агшингийн судалгааг 2024–2025 онд Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 сургуулийн 1803 сурагчийг хамруулан гүйцэтгэсэн. Сонсголын эрт илрүүлгийг стандарт протоколын дагуу цэвэр авианы шинжилгээгээр хийж, анхан шатны илрүүлэгт тэнцээгүй сурагчдыг баталгаажуулах аудиометрийн шинжилгээнд хамруулсан. Сонсгол бууралтыг хөнгөн (21–35 dB), дунд (36–50 dB), хүнд (≥50 dB) гэж ангилсан. Хүн ам зүйн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчаас асуумжаар цуглуулж, өгөгдлийг R программ ашиглан боловсруулсан. Статистикийн шинжилгээнд χ² тест хэрэглэж, p<0.05-ыг ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын 7.4 хувь нь дахин шалгах шаардлагатай гэж үнэлэгдсэн бөгөөд 2.3 хувьд сонсгол бууралт батлагдсан. Эцэг, эхийн боловсролын түвшин сонсгол бууралтад статистикийн ач холбогдолтой нөлөөтэй байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт 2.3 хувь ба хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Сонсгол бууралтын дийлэнх нь хөнгөн хэлбэрийн, нэг чихийг хамарсан байгаа нь сургуулийн орчинд сонсголын эрт илрүүлгийн тогтолцоог тогтмол хэрэгжүүлэх, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатайг илтгэж байна. Эцэг эхийн боловсролын түвшин сонсгол бууралтын тархалттай статистик хамааралтай бөгөөд цаашид чихэвчний хэрэглээ гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй холбон судлах шаардлагатай байна.
