Ц.Энх-Оюун
Loading...
Товч нэр
Ц.Энх-Оюун
Бүтэн нэр
Цогзолбаатар Энх-Оюун
Латин нэр
Tsogzolbaatar Enkh-Oyun
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Scopus Author ID
23 results
Now showing 1 - 10 of 23
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Hepatitis A and E virus infections among children in Mongolia(2009-08); ; ;Takahashi, Masaharu ;Nakamura, YosikazuOkamoto, HiroakiTo compare the epidemiologic profiles of hepatitis A virus (HAV) and hepatitis E virus (HEV) infections in children in Mongolia, the prevalence of HAV and HEV infections was studied serologically and molecularly among 520 apparently healthy children 7-12 years of age (mean +/- standard deviation, 8.5 +/- 0.8 years) using serum samples obtained in 2004. Total antibody against HAV (anti-HAV) was detected in 438 children (84.2%), whereas IgG antibody against HEV (anti-HEV IgG) was detected in only three subjects (0.6%). All three subjects with anti-HEV IgG were negative for anti-HEV IgM and HEV RNA. The presence of HAV RNA was tested in all 520 subjects, and one child (9-year-old girl) was found to have detectable HAV RNA (subgenotype IA). In conclusion, HEV infection was uncommon, but subclinical HAV infection was highly prevalent among children in Mongolia. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, P2-481 Achievements of the activities to create healthy lifestyles by healthcare professionals and adolescent peer leaders (Part 1)(BMJ, 2011-08) ;Takamura, H ;Haruyama, S ;Uehara, R ;Esumi, SAoyama, Y - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparative Study on Macroscopic Anatomy of Human Placenta in Term and Post Term Pregnancy(Mongolian National University of Medical Sciences, 2020-09-25); ; ; ; Objectives: We aimed to compare the macroscopic anatomy of human placenta in term and post-term pregnancy. Methods: This maternity hospital-based comparative study was carried out in Mongolia, in the year 2017-2018. For study purposes, placentae were collected from 1061 women between 17-44 years of age with live birth only. Term: 38 weeks to 40 weeks gestational period, and post-term: beyond 41 weeks gestational period. The macroscopic features of the placentae were measured as a standard protocol that is approved Department of Anatomy, Mongolian National University of Medical Sciences. Results: A total of rounded shapes was found in 72% of cases and oval in 26.3% cases, irregular shape in 1.7% cases of the three shape groups. The width and the weight of the placenta (t = 7.20, t = 13.27 respectively) were compared between groups term and post-term found to be significant (p < 0.001). Conclusions: We conclude that irrespective of term or post-term placentae, most of the placentae were round in shape. The averages of placental morphometric parameters of both of term or post-term placentae are in the normal limit. This study concludes that as the gestational period increases length, width, thickness, and weight of placenta increases in different. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын өсвөр залуу насныхны хепатитийн С вирүсийн халдварын тархалтын судалгаа(2021-09-01); ; ; ; Үндэслэл: Хепатитийн вирүсийн халдвар, тэдгээрийн алсын уршиг болох элэгний эст өмөнгийн өвчлөл, нас баралт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн нийт хүн амын 71 сая орчим хүн буюу дэлхийн хүн амын 1% нь хепатитийн С вирүсийн (ХСВ) архаг халдвартай амьдарч байна. Манай улсын хувьд 2018 оны байдлаар С вирүст хепатитийн 93 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.3 ногдож байгаа нь өмнөх оны түвшингөөс буураагүй байна. Иймээс бид өсвөр залуу насныхны ХСВийн халдварын тархалтыг судлахаар зорилоо. Зорилго: Монгол улсын Монгол улсын 10-40 насны хүн амын ХСВ-ийн халдварын тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж 6883 хүнийг хамрууллаа.Судалгааны мэдээ материалыг тоон аргаар асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашигласан. Япон Улсын SYSMEX компанийн HISCL-5000 иммунологийн бүрэн автомат анализатор ашиглан АШУҮИС-ийн лабораторид хийж гүйцэтгэсэн. Судалгааны statistic боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан хийлээ. Үр дүн: Судалгаанд Монгол Улсын эдийн засаг газар зүйн 4 бүсийн 8 аймаг, 26 сум, Улаанбаатар хотын 1040 насны нийт 6883 хүн хамрагдлаа. Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудын дунд ХСВ-ийн халдварын тархалт 4.2% байсан ба эрэгтэйчүүдэд 4.3%, эмэгтэйчүүдэд 4.1%(p=0.657) байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсөх хандлагатай байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байгаа бөгөөд 4.1-5.6% нь ХСВ-ийн халдвартай (p=0.091) байлаа. Дүгнэлт: Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудад ХСВ-ийн халдвар 4.2% тодорхойлогдлоо. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсч байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эхийн ойлголтыг судалсан үр дүн(2026-02-03) ;Б.Лхагвагарам ;М.Ундрам; ; Ө.ЖаргалтулгаҮндэслэл: Бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчний аюултай ерөнхий шинжийг эрт таних, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эцэг, эх, асран хамгаалагчдад төлөвшүүлэх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, өвчтэй хүүхдэд цогц урьдчилан сэргийлэлт, цаг алдалгүй эмчилгээ, тусламжийг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болсон. Зорилго: Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Ажиглалтын агшингийн судалгааг 0–59 сартай хүүхдийн 175 эцэг, эх, асран хамгаалагчдыг хамруулан хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээ. Хүүхдийн аюултай ерөнхий шинж, суулгалт болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, дотоод орчны эрсдэлт хүчин зүйлс, осол гэмтлээс сэргийлэх мэдлэгийг бүтэцлэгдсэн ярилцлагаар үнэлж, статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 18.8±13.2 сар байсан бөгөөд 50.3% нь өвчний учир эмнэлэгт хандсан байв. Оролцогчдын 60.0% нь аюултай ерөнхий шинжээс дөрөв ба түүнээс дээшийг нэрлэж чадсан. Хотын эцэг, эх, асран хамгаалагчид орон нутгаас хамрагдсан эцэг, эх нараас аюултай шинжийг илүү олон нэрлэсэн нь статистик ач холбогдолтой байлаа (дундаж 5.3 ба 3.2; p<0.001). Харин хүүхэд тухайн үед өвчтэй эсэхээс хамаарч мэдлэгийн түвшинд ялгаа илрээгүй. Суулгалтаас урьдчилан сэргийлэх дадал, осол гэмтлээс сэргийлэх мэдлэг нь хүүхдийн өвчлөлийн байдалтай шууд уялдаагүй байсан бол хөдөөгийн орон нутагт дотоод орчны агаар бохирдуулагч хүчин зүйлсийн өртөлт өндөр байв. Дүгнэлт: Эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, урьдчилан сэргийлэх дадал нь хүүхдийн тухайн үеийн өвчлөлийн байдлаас илүүтэй оршин суугаа газартай холбоотой ялгаатай байна. Иймд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд, ялангуяа хөдөөгийн бүсэд чиглэсэн, бүтэцтэй, тогтмол эрүүл мэндийн боловсрол, сургалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуучуудын дунд хепатитын В, Д вирусийн халдвар, түүнд өртөх эрсдэлт зан үйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Заяабат; ; ; Үндэслэл: Дэлхийн зарим улс орнуудад хепатитын Д вирусийн эсрэг биеийг тодорхойлоход 2-7% нь цочмог, 9-50% нь архаг вирусийн халдвартай байдаг. Хепатитын Д вирусийн тархалтыг 2006-2008 оны хооронд 20-29 насны хүмүүсийн дунд үзэхэд 46.0%-ийн тархалттай байв. 20-40 насны хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнд хепатитын Д вирусийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хепатит В вирусын халдвар хэмээн нийтэлсэн байв. Зорилго: Улаанбаатар хотын 20-40 насны хепатитийн В вирүсийн архаг халдвартай хүн амын дунд хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэн, эрсдэлт зан үйлийг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын залуучуудын дунд хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалгааг хийж, түүврийн хэмжээг залуучуудыг төлөөлөх чадвартай байхаар тооцоолон 3109 хүмүүсийг хамрууллаа. Үр дүн: Нийт залуучуудын 44.1% (1370) нь эрэгтэйчүүд, 55.9% (1739) нь эмэгтэйчүүд оролцсон ба насны хувьд 20-24 насныхан 13.3%, 25-29 насныхан 25.8%, 30-34 насныхан 30.7%, 34-40 насныхан 30.2% тус тус хамрагдсан байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын идэр насны залуучуудын дунд хепатитийн В вирүсийн халдвар 9.9%, ХВВ болон ХДВ-ийн хавсарсан халдвар 5.0% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 15-24 насны залуусын согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг, хандлагыг судалсан үр дүн(2023-05-22) ;Б.Батчимэг ;М.УндрамҮндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2021 онд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн архины хэрэглээ хамгийн өндөр байгаа нь Европын бүс, Америкийн бүс нутаг, Номхон далайн баруун хэсэгт байсан байна. Африкийн хөндлөн огтлолын судалгаагаар Өмнөд Африкт насанд хүрэгсдэд ногдох архины хэрэглээ дэлхийн бусад бүс нутгаас хамгийн өндөр байна.Түүнчлэн архины эрсдэлтэй хэв маяг нь 15-24 наснаас эхэлж насанд хүрсэн хойноо үргэлжилдэг байна. Зорилго: 15-24 насныхны согтууруулах ундааны хэрэглээ, мэдлэг хандлагыг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын болон 4 бүсийг хамруулсан ЕБС, их дээд сургууль, коллеж болон МСҮТ-ийн 1002 оюутан залуусыг санамсаргүй түүврийн аргаар сонгож тэдгээрийн согтууруулах ундааны хэрэглээ, түүнтэй холбоотой мэдлэг, хандлагыг судлах тодорхойлох зорилготой уялдуулан судалгааг сургуульд суурилсан агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг IBM Statistics компанийн SPSS стастик үр дүнгийн боловсруулалтын 26.0 хувилбар дээр хийж гүйцэтгэв.Судалгааны арга аргачлалыг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 01 сарын 20 ны өдрийн 2023/3-01 тоот хурлаар хэлэлцүүлж судалгаа эхлэх зөвшөөрлийг авсан. Үр дүн: Судалгааны үр дүнд нийт оюутан залуусын 86,2% (n=872) нь согтууруулах ундаа хэрэглээ эрсдэл багатай, 12.8% (n=130) нь согтууруулах ундааны хэрэглээ эрсдэл өндөр байгаа нь тодорхойлогдов. Согтууруулах ундааны мэдлэгийн талаар үнэлсэн асуултанд нийт судалгаанд оролцогсдын 15,9% (n=160) нь муу, 50,6% нь (n=508) нь дунд, 33,1% (n=334) нь хангалттай мэдлэгтэй байна. Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий мэдлэгийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Дүгнэлт: Согтууруулах ундааны хэрэглээний өндөр эрсдэлтэй оролцогчид болон тэдгээрийн согтууруулах ундааны талаарх мэдлэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. (P>0.05). Согтууруулах ундааны хандлага нь найзууд шаардсан учраас уудаг, үдэшлэг дээр хөгжилтэй байхад тусалдаг, нийгэмшихэд тусалдаг зэрэг шалтгаанууд нь согтууруулах ундааны хэрэглээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна. (p<0.05)
