Оchir, Chimedsuren
Loading...
Товч нэр
Оchir, Chimedsuren
Бүтэн нэр
Оchir Chimedsuren
Латин нэр
Оchir Chimedsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхины хэрэглээ, тамхины донтолтод нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлэх нь(2024-04-13) ;С.Халиун ;Б.Эгшиглэн ;Э.Номин-Эрдэнэ ;Б.АлтанхишигН.МаралҮндэслэл: Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд залуу иргэдийн дундах тамхидалт нэмэгдэж байгаа нь утаат тамхины үйлдвэрлэл, хэрэглээ ихэссэнтэй шууд холбоотой бөгөөд үүнийг дагаад никотинд донтох тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа билээ. Зорилго: Тиймээс бид энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхинд донтох донтолтын зэргийг үнэлж, түүнд нөлөөлж болох хүчин зүйлсийг харьцуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 13-44 насны хүмүүсээс агшингийн судалгааны аргаар 2023 оны 11-р сараас 2024 оны 1-р сар хүртэл судалгааг явуулсан ба түүврийг санамсаргүй аргаар цуглуулсан. Асуумжид “STEPS”, болон “GYTS”-ийг тус тус ашигласан. Үр дүнгийн боловсруулалтад IBM-SPSS 26 программ дахь ерөнхий дескриптив болон Хи-кватрат аргуудыг ашиглаж, p<0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1362 хүн оролцсоноос 59.5% (n=811) эмэгтэй, 40.5% (n=551) эрэгтэй, дундаж нас 21.5±7.9 байв. Нийт судалгаанд хамрагдагсдын 18.8% нь янжуур тамхи, 23.2% нь электрон тамхи татаж байгаа ба тамхины нийт хэрэглээ 34.9%ийн үзүүлэлттэй байсан. Хүйсээр харьцуулахад аль ч тамхины хэрэглээ эрчүүдийн дунд илүү байсан ба янжуур тамхи болон нийт тамхины хэрэглээ 25-44 насныхны дунд, харин электрон тамхины хэрэглээ 16-24 насныхны дунд хамгийн их байна. Тамхи хэрэглэдэг хүмүүсийн 43.1% нь гэртээ тамхи татдаг хүнтэй, 72.9% нь ажил дээрээ тамхи татдаг хүнтэй байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэгэн тамхины хор уршгийн талаар ярилцаж байсан хүмүүсийн 27.3% (p<0.05) нь тамхи татаж байна. Харин анх хэдэн насанд тамхи сорж үзсэн болон ямар төрлийн тамхи сорж үзсэн байдал нь тамхины хэрэглээтэй хамааралгүй гарсан. Никотинд хамааралт байдлын хувьд тамхи татдаг хүмүүсийн 16.4% (50) нь сонирхон хэрэглэгч, завсрын хэрэглэгч 34.2% (104), бэхжсэн хэрэглэгч 49.3% (150) байгаа ба бэхжсэн хэрэглээ нь янжуур тамхи хэрэглэгчдийн дунд өндөр байна. Тамхи хэрэглэгчдийн донтолтонд тамхи үйлдвэрлэгч борлуулагч үнэгүй тамхи санал болгох (53.3 p<0.0001), олон нийтийн газар (37.8% p<0.0001) болон гэрийн нөхцөлд (37.2% p<0.0001) дам тамхидалтанд өртөх нь бэхжсэн хэрэглэгч болоход хамгийн ихээр нөлөөлж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын залуучуудын 3 хүн тутмын 1 нь ямар нэгэн төрлийн тамхийг хэрэглэж байна. Тамхины хэрэглээг бууруулахад сургууль, байгууллагуудын иргэдийн дундах эрүүл мэндийн боловсролыг дэмжих болоод ямар ч төрлийн тамхины ил болон далд сурталчилгааг зогсоож, хяналт тавих шаардлагатай.
