Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Чихрийн шижинтэй хүмүүст илрэх танин мэдэхүйн бууралтын байдлыг нас болон боловсролын түвшинтэй холбон судалсан нь
    (2020-01-01)
    М.Мөнх-Ундрал
    ;
    ;
    Н.Дарьсүрэн
    ;
    ;
    Д.Анужин
    Дэлхийн хэмжээнд хүн амын насжилт уртасч байгаа нь танин мэдэхүйн бууралтын тархалт нэмэгдэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл хэдий ч чихрийн шижин [ЧШ] зэрэг судасны эмгэгүүдийн тархалт нэмэгдэж байгаа нь түүнтэй холбоотой (судасны шалтгаант) танин мэдэхүйн бууралтын тархалтыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Манай орны хувьд чихрийн шижингийн тархалт асар хурдацтай нэмэгдсээр байгаа төдийгүй, чихрийн шижинтэй хүмүүсийн дунд танин мэдэхүйн бууралтыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болно. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст илрэх танин мэдэхүйн бууралтын байдлыг нас болон боловсролын түвшинтэй холбон судлах Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд УБ хотын 60-с дээш насны ЧШ-тэй (n=47) болон ЧШ-гүй (n=45) хүмүүсийг хамруулсан. Мэдрэл-сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй сорил (Mini Mental Status Examination)-ыг ашиглан 24 ба түүнээс доош тохиолдолд танин мэдэхүйн бууралт гэж үзсэн. Боловсролын байдлыг 8 түвшинд хуваан авч үзсэн. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS version 27 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Танин мэдэхүйн бууралттай хүмүүсийн эзлэх хувь ЧШ-тэй хүмүүсийн дунд 29.8% (n=14), харин ЧШ-гүй хүмүүсийн дунд 17.9% (n=8) байв. Статистик үнэн магадлалтай ялгаа ажиглагдаагүй хэдий ч танин мэдэхүйн сорилын оноо ЧШ-тэй хүмүүст харьцангуй бага байв (p=0.226). Регрессийн шинжилгээнд ЧШ-тэй хүмүүст танин мэдэхүйн оноо ба насны хооронд статистик үнэн магадлал бүхий хамаарал ажиглагдаагүй. Харин ЧШ-гүй хүмүүст нас ба танин мэдэхүйн сорилын оноо урвуу хамааралтай байв. β коэффициент (95% ИИ) -0.12 (-0.23; -0.02). Аль ч бүлгийн хувьд (ЧШ-тэй болон ЧШ-гүй хүмүүс) танин мэдэхүйн оноо ба боловсролын түвшин хоорондоо эерэг хамааралтай байв. Боловсролын түвшингийн β коэффициент (95% ИИ) нь ЧШ -тэй ба ЧШ-гүй хүмүүст 0.88 (0.06; 1.71) ба 0.55 (0.08; 1.02) байв. Дүгнэлт: ЧШ-тэй хүмүүст нас ба танин мэдэхүйн бууралтын хооронд хамааралгүй байгаа нь аль ч насны ЧШ-тэй хүмүүс судасны шалтгаант танин мэдэхүйн бууралтын эрсдэлтэй байж болохыг харуулж байна. Харин ЧШ-тэй эсэхээс үл хамааран танин мэдэхүйн бууралтад боловсролын түвшин нөлөөлж байгаа нь статистик үнэн магадлалтай байлаа.