Ganbaatar, Urangoo
Loading...
Товч нэр
Ganbaatar, Urangoo
Бүтэн нэр
Ganbaatar Urangoo
Латин нэр
Ganbaatar Urangoo
Албан тушаал
Судлаач
6 results
Now showing 1 - 6 of 6
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний тоо ба гарын атгах хүч, таргалалтыг илрүүлэх үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан нь(2021-03-21); ; ; ;С.БолормааЖ.ЦолмонШүдгүйдлийн улмаас таргалалт үүсэх, биеийн булчингийн хэмжээ багасах зэрэг өөрчлөлт үүсч болохыг судлаачид тогтоосон. Манай орны хувьд шүдгүйдэл, таргалалтын тархалт өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болно. Зорилго: шүдний тоо ба таргалалт, бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 450 хүнийг хамруулсан. Шүдгүйдлийг нүүр амны гажиг заслын эмч, бие махбодийн хэмжилтийг дотоод шүүрлийн эмч нар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41% (n=188) нь эрэгтэй, дундаж нас 42.9±14.4 байв. Шүдгүйдлийн тоо нь бүсэлхийн тойргийн хэмжээ (эрэгтэйд r=0.219 эмэгтэйд r=0.279)-тэй эерэг, харин гарын атгах хүчний хэмжээ (эрэгтэйд r=-0.276 эмэгтэйд r=-0.255)-тэй урвуу хамааралтай байна. Дүгнэлт: Шүдний тоо цөөн байх нь биеийн жин нэмэгдэхэд хүргэж болзошгүй нэг хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижинтэй хүмүүст илрэх танин мэдэхүйн бууралтын байдлыг нас болон боловсролын түвшинтэй холбон судалсан нь(2020-01-01) ;М.Мөнх-Ундрал; ;Н.Дарьсүрэн; Д.АнужинДэлхийн хэмжээнд хүн амын насжилт уртасч байгаа нь танин мэдэхүйн бууралтын тархалт нэмэгдэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл хэдий ч чихрийн шижин [ЧШ] зэрэг судасны эмгэгүүдийн тархалт нэмэгдэж байгаа нь түүнтэй холбоотой (судасны шалтгаант) танин мэдэхүйн бууралтын тархалтыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Манай орны хувьд чихрийн шижингийн тархалт асар хурдацтай нэмэгдсээр байгаа төдийгүй, чихрийн шижинтэй хүмүүсийн дунд танин мэдэхүйн бууралтыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болно. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст илрэх танин мэдэхүйн бууралтын байдлыг нас болон боловсролын түвшинтэй холбон судлах Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд УБ хотын 60-с дээш насны ЧШ-тэй (n=47) болон ЧШ-гүй (n=45) хүмүүсийг хамруулсан. Мэдрэл-сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй сорил (Mini Mental Status Examination)-ыг ашиглан 24 ба түүнээс доош тохиолдолд танин мэдэхүйн бууралт гэж үзсэн. Боловсролын байдлыг 8 түвшинд хуваан авч үзсэн. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS version 27 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Танин мэдэхүйн бууралттай хүмүүсийн эзлэх хувь ЧШ-тэй хүмүүсийн дунд 29.8% (n=14), харин ЧШ-гүй хүмүүсийн дунд 17.9% (n=8) байв. Статистик үнэн магадлалтай ялгаа ажиглагдаагүй хэдий ч танин мэдэхүйн сорилын оноо ЧШ-тэй хүмүүст харьцангуй бага байв (p=0.226). Регрессийн шинжилгээнд ЧШ-тэй хүмүүст танин мэдэхүйн оноо ба насны хооронд статистик үнэн магадлал бүхий хамаарал ажиглагдаагүй. Харин ЧШ-гүй хүмүүст нас ба танин мэдэхүйн сорилын оноо урвуу хамааралтай байв. β коэффициент (95% ИИ) -0.12 (-0.23; -0.02). Аль ч бүлгийн хувьд (ЧШ-тэй болон ЧШ-гүй хүмүүс) танин мэдэхүйн оноо ба боловсролын түвшин хоорондоо эерэг хамааралтай байв. Боловсролын түвшингийн β коэффициент (95% ИИ) нь ЧШ -тэй ба ЧШ-гүй хүмүүст 0.88 (0.06; 1.71) ба 0.55 (0.08; 1.02) байв. Дүгнэлт: ЧШ-тэй хүмүүст нас ба танин мэдэхүйн бууралтын хооронд хамааралгүй байгаа нь аль ч насны ЧШ-тэй хүмүүс судасны шалтгаант танин мэдэхүйн бууралтын эрсдэлтэй байж болохыг харуулж байна. Харин ЧШ-тэй эсэхээс үл хамааран танин мэдэхүйн бууралтад боловсролын түвшин нөлөөлж байгаа нь статистик үнэн магадлалтай байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нас ба амьдралын хэв маяг, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө ба танин мэдэхүйн бууралт(2021-03-21); ; ;Ж.Цолмон ;Д.БямбасүрэнҮндэслэл: Танин мэдэхүйн бууралт (ТМБ) үүсэхэд насжилт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг боловч нийгэм эдийн засгийн болон амьдралын хэв маягийн олон хүчин зүйлсээс хамаарч ТМБ-ын эрсдэл ялгаатай байдаг. Зорилго: 40-80 насны хүмүүсийн ТМБ-ын эрсдлийг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгаа нь АШУҮИС-ийн Эмнэлзүйн Кохорт судалгаа “Mon-timeline”-д хамрагдсан 40-с дээш насны 263 хүмүүсийн дунд хийгдсэн. Танин мэдэхүйн бууралтыг илрүүлэхдээ Мэдрэл-сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй сорил (МСБҮХС)ыг ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 53.8±7.7 ба 38.8% нь эрэгтэйчүүд байв. Шугаман регрессийн шинжилгээгээр МСБҮХС-ын оноо нь тухайн хүний нас [OR (95%CI)=0.12 (-0.18; -0.05)] ба боловсролын түвшин [OR (95%CI)=0.88 (0.48; 1.12)]-ээс статистик үнэн магадлал бүхий хамааралтай байна. Дүгнэлт: Танин мэдэхүйн бууралт үүсэхийг таамаглах гол хүчин зүйлст нас ба боловсролын түвшин орж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Relationship of tooth loss to mild cognitive impairment among middle-aged Mongolians: Mon-Timeline study(2021-12-18); ; ; ;Maralgua OchCognitive impairment is common in elderly people, so it is considered an ageing disorder. However, cognitive decline, including dementia, can also occur in middle-aged people. Cognitive impairment is associated with multiple risk factors. We hypothesised that tooth loss might also be a potential risk factor among Mongolians, as oral health problems are one of the significant health issues in Mongolia, especially in middle-aged people. In this cross-sectional study, we used the baseline data from the Mon-Timeline cohort study, including people older than 40 years of age (n=279). The amount of tooth loss was assessed by a trained researcher. Mild cognitive impairment (MCI) was defined as those participants scoring a total of £ 24 points based on the Mini-Mental State Examination (MMSE). Unadjusted analysis showed that having more tooth loss (>10) increased the risk of MCI by an odds ratio of 3.03 (1.49-6.17), as compared with having less tooth loss (£10). Even after adjusting for covariates, the association remained significant, suggesting that tooth loss is associated with MCI risk, independent of age, education, and other socioeconomic factors. There was no significant interaction effect of age in the association between tooth loss and MMSE scores. In conclusion, tooth loss may play a role in developing cognitive decline, especially in the early onset of dementia. Further studies are needed to investigate whether early tooth loss at younger ages is associated with dementia, especially among middle-aged people.Scopus© Citations 1 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Contributions of Food Groups to the Daily Caloric Intake in Mongolian Population: A Mon-Timeline Study(2021-11); ; ; ;Tuvshinjargal, Anujin(1) Background: The "Ger Recommendations" have been advised to promote a healthy diet in Mongolia. These recommendations emphasize the ratio of six macro-food components to ensure proper nutrition. In this study, the ratio of these six groups to the total daily caloric intake was determined. (2) Methods: This study was conducted as part of a study at the Clinical Cohort ("Mon-Timeline") of the Mongolian National University of Medical Science. A macro-community ratio was calculated using a 24-h dietary recall diary of a total of 498 people. (3) Results: The mean age of the study participants was 43.9 ± 12.9 years. Among them, 21.8% (n = 110) were male. Of the total calories, 44.7% were grains, 29.2% were meat and protein products, 9.3% were fats, 7.1% were dairy products, 6.6% were vegetables, and 3.1% were fruits. According to the ratio of the six groups in the Ger Recommendations, meat and grains exceeded the recommended amount, while fruits, milk, and vegetables were consumed less. It has been observed that the older a person ages, the closer they are to following these recommendations. In terms of gender, women consumed more fruit and milk than men. (4) Conclusions: The ratio of macronutrients in the daily caloric intake of Mongolians is inadequate. Therefore, knowledge about the "Ger Recommendations" needs to be studied in relation to people's healthy eating knowledge and attitudes. If necessary, the appropriate awareness needs to be increased to educate the public on proper eating habits.Scopus© Citations 7
