В.Нямцэнгэл
Loading...
Товч нэр
В.Нямцэнгэл
Бүтэн нэр
Ванган Нямцэнгэл
Латин нэр
Vangan Nyamtsengel
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоригдлуудын дундах зарим халдварт өвчний тархалт(2021-03-21) ;Б.Цэвээндулам; ;Д.Ганчимэг ;Д.НаранзулДэлхий дээр өдөрт 10.4 сая, манай улсад жилд 5000-7000 хүн гэм буруутай үйлдлийнхээ төлөө шүүхээр ял шийтгэл хүлээж, шоронд хоригдож буй хүмүүсийн тоо өссөөр байна. Шоронд хүн амын төвлөрөл, нийтийн эрсдэлтэй амьдралын хэв маягаас шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Энэхүү судалгаагаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй хорих ангиудад хоригдлуудын дунд зарим халдварт өвчний тархалтыг тодорхойлохыг зорилоо. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаалттай, нээлттэй хорих ангиудаас 8 хорих ангийг санамсаргүйгээр сонгон, 800 хоригдолыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 37.4±10.2 байв. Шинжилгээнд хамрагдсан хоригдлуудын 15.9%-д тэмбүү, 13.3%-д элэгний В вирүсийн халдвар, 9.5%-д элэгний С вирүсийн халдвар, 0.75%д сүрьеэ оношлогдсон. 2.7%-д тэмбүү, элэгний В вирүсийн халдвар, 1.7%д тэмбүү, элэгний С вирүсийн халдвар, 0.3%-д элэгний В ба С вирүсийн халдвар, 0.1%-д сүрьеэ, элэгний В вирүсийн халдвар хавсарсан байна. Хорих анги дахь сүрьеэгийн тархалт 0.75% буюу нийт хүн амынхаас 5 дахин, тэмбүүгийн халдварын тархалт 15.9% буюу нийт хүн амаас 15 дахин их тархалттай байгаа бол элэгний B вирүсийн халдвар 13.3%, элэгний C вирүсийн халдвар 9.5% тархалттай байгаа нь манай улсын нийт хүн амын дундах тархалттай ойролцоо үр дүн гарсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шоронд хоригдогсдын халдварт өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2021-03-21) ;Б.Цэвээндулам ;Л.Баярмагнай ;Д.НаранзулМанай улсад жил бүр 5000-7000 хүн шүүхээр ял шийтгэл хүлээж шоронд хоригддог ба энэ нь хүн амын төвлөрөл, нийтийн эрсдэлтэй амьдралын хэв маягаас шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Бид уг судалгаанд манай улсад шоронд хоригдогсдын дунд зарим халдварт өвчинд өртөхөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаалттай, нээлттэй 8 хорих ангийн 800 хоригдолыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 37.4±10.2 байв. Нас ахих тусам элэгний С вирүсийн халдвар ихсэж, 51-60 насанд хамгийн өндөр байсан бол 20-оос доош насныханд тэмбүү, 21-30 насныханд сүрьеэ, 3140 насныханд элэгний B вирүсийн халдвар илүүтэй илэрсэн. Элэгний С вирүсийн халдварын тархалтанд өмнө нь хоригдож байсан давтамж, мэс засал хийлгэх, мансууруулах бодисын хэрэглээ, элэгний В вирүсийн халдварын тархалтанд архины хэрэглээ, тэмбүүгийн халдварын тархалтанд шивээс хийлгэх нь эрсдэлт хүчин зүйл болж байсан бол сүрьеэгийн халдварын тархалтанд шууд эрсдэлт хүчин зүйл болоогүй ч хорих ангийн дэглэм, ял шийтгэлийн байдал, тамхи татах, нэг өрөөнд олноороо хоригдох нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байв.
