Erdeneochir, Uuganzaya
Loading...
Товч нэр
Erdeneochir, Uuganzaya
Бүтэн нэр
Erdeneochir Uuganzaya
Латин нэр
Erdeneochir Uuganzaya
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний тоо ба гарын атгах хүч, таргалалтыг илрүүлэх үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан нь(2021-03-21); ; ; ;С.БолормааЖ.ЦолмонШүдгүйдлийн улмаас таргалалт үүсэх, биеийн булчингийн хэмжээ багасах зэрэг өөрчлөлт үүсч болохыг судлаачид тогтоосон. Манай орны хувьд шүдгүйдэл, таргалалтын тархалт өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болно. Зорилго: шүдний тоо ба таргалалт, бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 450 хүнийг хамруулсан. Шүдгүйдлийг нүүр амны гажиг заслын эмч, бие махбодийн хэмжилтийг дотоод шүүрлийн эмч нар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41% (n=188) нь эрэгтэй, дундаж нас 42.9±14.4 байв. Шүдгүйдлийн тоо нь бүсэлхийн тойргийн хэмжээ (эрэгтэйд r=0.219 эмэгтэйд r=0.279)-тэй эерэг, харин гарын атгах хүчний хэмжээ (эрэгтэйд r=-0.276 эмэгтэйд r=-0.255)-тэй урвуу хамааралтай байна. Дүгнэлт: Шүдний тоо цөөн байх нь биеийн жин нэмэгдэхэд хүргэж болзошгүй нэг хүчин зүйл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Таргалалтыг илрүүлэх биемахбодийн үзүүлэлтүүд ба гарын атгах хүчний хоорондын хамаарлыг судалсан нь(2021-03-21); ; ; ;Ж.ЦолмонЖ.СувдСүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой таргалалтын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Таргалалттай хүмүүсийн дунд булчингийн дутагдал буюу саркопени элбэг тохиолддог. Зорилго: Таргалалт ба булчингийн хэмжээний хамаарлыг судлах. Материал, арга зүй: Судалгаанд нийт 1368 хүнийг хамруулсан. Биеийн өндөр, жин, БЖИ, бүслэхийн тойрог, биеийн нийт өөх, гарын атгах хүч зэргийг хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40.3% (n=551) нь эрэгтэй, дундаж нас 38.4±16.4 байв. Гарын атгах хүчний дундаж хэмжээ эрэгтэйд 38.1±10.6 кг/м2, эмэгтэйд 23.3±5.6 кг/м2 буюу статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв (p<0.05). Таргалалтыг илтгэх үзүүлэлүүд нь гарын атгах хүчний хэмжээтэй урвуу хамааралтай байна. Биеийн нийт өөх ба гарын атгах хүчний хамаарал эрэгтэйд r=-0.413, эмэгтэйд r=-0.364 (p<0.05) байв. Дүгнэлт: Таргалалттай хүмүүс булчингийн дутагдлын эрсдэлтэй байна.
