Ү.Отгонбаатар
Loading...
Товч нэр
Ү.Отгонбаатар
Бүтэн нэр
Үржин Отгонбаатар
Латин нэр
Urjin Otgonbaatar
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосон дүн(2026-04-16) ;Б.Энхтуул; ; Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, эмийн ургамлын судалгаа, хэрэглээ дэлхий дахинд нэмэгдэж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх бодлого олон улс оронд хэрэгжиж байна. Монголд 1100 орчим эмийн ургамал ургадгаас намуугийн овгийн 32 зүйл ургамал бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн нэг болох Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) нь Монгол орны олон ургамал газарзүйн бүсэд тархан ургадаг. Уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг толгой өвдөх, мэдрэлийн өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, цусан суулга, ходоод гэдэсний үрэвсэл зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн боловч Нүцгэн намуу ургамлын химийн найрлага, биологийн идэвхт нэгдлийн талаарх судалгаа харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс тус ургамлын фитохимийн найрлагын судалгаа нь эмийн түүхий эдийн шинж чанар, биологийн идэвхт нэгдлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход ач холбогдолтой. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгийн фитохимийн найрлагыг судлах. Арга, аргачлал: Ургамлын газрын дээрх хэсгийг ид цэцэглэлтийн үед түүж бэлтгэн Центрифугийн хуваагдлын хроматографи ашиглан фракцалсан. Ялгасан нэгдлүүдийн бүтэц байгууламжийг 1H NMR, 13C NMR, HSQC, COSY, HMBC спектроскопийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс Центрифугийн хуваагдлын хроматографи, Шингэний хроматографи-Масс спектрометрийн аргаар 27 нэгдлийг илрүүлэн таньж, тодорхойлсон. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс 27 нэгдлийг илрүүлэн таньж, бүтэц байгууламжийг тогтооход магнокурарин ((1R)-1-(4-гидроксифенил) метил-6-метокси-2,2-диметил-3,4-дигидро-1H изохинолин-2иум-7-ол), норкоклаурин (s-норкоклаурин), N-метилканадин л ((S)-N-метилканадин), канадин (N-метилхелантифолин), ютеолин (3′,4′,5,7-тетрагидроксифлавон), дигидрокриптопин (5,6,7,8-тетрагидрокриптопин) бодисууд нь тус ургамлаас анх удаа ялгагдсан болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын биологийн идэвхт нэгдэл ба эластаза ферменттэй харилцан үйлчлэлийн судалгаа(2026-05-22) ;Э.Буянжаргал; ;Б.Энхтуул; Д.ЭнхжаргалҮндэслэл: Ургамлын гаралтай биологийн идэвхт нэгдлүүд нь гоо сайхны болон арьс судлалын салбарт өргөнөөр судлагдаж, хэрэглэгдэх болсон. Ялангуяа ургамлын гаралтай полифенол, антрахинон зэрэг нэгдлүүд нь антиоксидант болон эластаза ферментийн идэвхийг саатуулах идэвхээрээ онцлогтой байдаг. Эластаза нь арьсны уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй эластин уургийг задлах фермент бөгөөд түүний хэт идэвхжил нь арьсны хөгшрөлт, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Иймээс эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх ургамлын гаралтай нэгдлүүдийг илрүүлэх нь шинэ бүтээгдэхүүний найрлага, чанар, эмчилгээний үр нөлөөг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзсэн нь судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын ханданд биологийн идэвхт нэгдлүүдийг илрүүлэх, тэдгээрийн эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх идэвхийг судлах Арга, аргачлал: Бид Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндсийг агшигласан ба шинжилгээний дээж бэлтгэхдээ эхлээд ургамлын үндсийг жижиглэж ханд гарган авсан. (50%-ийн этанол, хэт авиан усан ванн). Бэлтгэсэн хандыг вакуум центрифуг багаж ашиглан этанол уусгагчийг бүрэн ууршуулан хатаасан. Хатаасан дээжээс 10 мг-ыг жинлэн авч дээр нь 100 мкл метанол, 900 мкл ус нэмж хольсны дараа дээжийг 0.1 мкм мембранан шүүлтүүрээр шүүж, 1:1 хяналтын дээж болон эластаза энзимтэй дээж бэлтгэн LC-MS багажаар шинжилсэн. Үр дүнг Agilent Mass Hunter Qualitative Analysis 10.0 программ ашиглан боловсруулсан. Үр дүн: Шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд нийт 16 биологийн идэвхт нэгдэл илрүүлэв. Ургамлын ханд болон эластаза энзимтэй дээжийн харьцуулсан шинжилгээнд глюконы хүчил, нимбэгийн хүчлийн пикийн талбай буурч, эмодины пикийн талбай нэмэгдсэн өөрчлөлт ажиглагдав. Эдгээр өөрчлөлт нь дээжүүдийн хооронд ялгаатай байдлыг илэрхийлж байна. Дүгнэлт: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр антрахинон, фенолт болон флавоноидын бүлэгт хамаарах олон төрлийн биологийн идэвхт нэгдлүүд илэрсэн. Эластаза энзимтэй харьцуулсан шинжилгээнд зарим нэгдлүүдийн пикийн талбайд өөрчлөлт ажиглагдсан нь эдгээр нэгдлүүд ферменттэй харилцан үйлчлэлцэж байгааг илтгэв. Иймээс уг ургамлын үндэс нь эластаза ферментийн идэвхэд нөлөөлөх боломжтой биологийн идэвхт нэгдлүүдийг агуулж байгаа бөгөөд арьсны хөгшрөлтийн эсрэг болон гоо сайхны чиглэлд ашиглах судалгааны үндэслэлтэй болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын чанарын шинжилгээний зарим дүн(2024-11-07) ;Б.Энхтуул ;Э.Буянжаргал; ;Д.ТөртүшихҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах болсон ба уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд бүрэн гүйцэд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ. Тэдгээрийн нэг нь намуугийн овогт багтах нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамал бөгөөд манай орны нутаг дэвсгэрт өргөн тархаж ургадаг. Монгол болон бусад улс орнуудад нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын фитохимийн судалгаа нэлээдгүй хийгдсэн ч түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгааны материал хомс байсан учир бид нүцгэн намуу (Papaver nudicaule.L) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлохоор сонгож судлав. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны аргаар in vitro нөхцөлд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн зарим үйлчлэгч бодис түүний тооны агууламжийг НҮХ, ӨИШХ-ийн аргаар илрүүлж, мөн тус ургамлын антиоксидант идэвхийг DPPH (1,1-дифенил2-пикрилгидразил)-ээр тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах протопин алкалоидын тооны агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлоход 0.0288±0.0005% байна. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлоход үнслэг 5.81±0.31%, чийглэг 4.17±0.165%, дотоод шингээх коэфицциент 2.66±0.51, бүрэн шингээх коэфицциент 3.46±0.17, тохиромжтой жижиглэлтийн зэрэг 1 мм, хандлагдах бодисын хэмжээ 70%-ийн этанолд хамгийн их буюу 27.55±0.43% байв. Мөн Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын түүхий эдийн антиоксидант идэвхийг метанолын, 70% этанолын ханданд тодорхойлоход 70%-ийн этанолын ханд чөлөөт радикалыг бууруулах идэвхээр илүү байсан буюу 50% бууруулах идэвхтэй байв. Мөн антиоксидант идэвх хандны концентраци болон ургамлын эрхтэн бүрээс хамаарч өөр байгааг тогтоолоо.
