Balt, Javzandulam
Loading...
Товч нэр
Balt, Javzandulam
Бүтэн нэр
Balt Javzandulam
Латин нэр
Balt Javzandulam
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгт сэргээн засах эмчилгээ хийсэн үр дүн(2020-05-01) ;О.ЗолзаяаМөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэг нь таван хүн тутмын нэгэнд тохиолддог бөгөөд мөрний архаг өвдөлт, үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдалын гол шалтгаан болдог. Өвчин нь ихэвчлэн 30-60 насны эрэгтэйчүүдэд тохиолддог. Консерватив эмчилгээнд тайвшруулах, стероид бус үрэвслийн эсрэг эм, физик эмчилгээ, хэсэг газрын кортико-стероидын тарилга ордог. Гэхдээ эдгээр эмчилгээ нь үе мөчний дурангийн мэс засалын дараа үр нөлөө үзүүлэхгүй. Орчин үед цохилтот долгион эмчилгээг өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд энэ төрлийн эмчилгээ нь эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх, шохойжуулж, уусгах, өндөр далайцтай дууны долгионоор өвдөлт намдаахад үр дүнтэй болох нь батлагдсан. Энэ нь мэс заслын хүндрэл болон дараах өвдөлтөөс зайлсхийсэн шинэ мэс заслын бус эмчилгээ юм. Энэ төрлийн эмчилгээ гадны орнуудад нэвтрээд удаж байгаа боловч Монголын практикт нэвтрээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Бид Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгийг сэргээн засах эмчилгээний хэрэглэн үр дүнг судлахыг зорьсон. Энэ судалгааг нь 2019 оны 1-р сараас эхлэн 18 сарын хугацаанд санамсаргүй хяналтат, дан нууцлалт, эмнэл зүйн туршилт судалгааны аргаар хийсэн. Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Жоинтмед эмнэлэгт "Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэг" оношлогдсон өвчтөнүүдээс 45 оролцогчийг түүврээр сонгосон. Цохилтот долгион эмчилгээний үр дүнг ердийн физик эмчилгээний үр дүнтэй харьцууллаа. Үр дүнг STATA 12.0 программаар боловсруулж тоон болон чанарын хувьсагчаар тооцоолсон. Цохилтот долгион эмчилгээ нь өвдөлт намдаах, мөрний болон үйл ажиллагааны байдлыг сайжруулахад уламжлалт физик эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг харуулсан.
