Baatar, Seded
Loading...
Товч нэр
Baatar, Seded
Бүтэн нэр
Baatar Seded
Латин нэр
Baatar Seded
Албан тушаал
Судлаач
ORCID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийг бариа заслаар эмчилсэн үр дүн(2026-05-22) ;Л.Ачлалт ;Н.Оюунцэцэг; ; Үндэслэл: Бүсэлхий нурууны өвдөлтийн нийтлэг шалтгаануудын нэг нь бүсэлхий нурууны үений архаг өвдөлт (LFJOA) бөгөөд бүсэлхий нурууны үений мөгөөрсний доройтол, ясны ургалт зэрэг өөрчлөлтөөр илэрдэг өвчин юм. Энэхүү эмгэг нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна хөдөлмөрийн чадвар алдалтын гол шалтгаан болоод байна. Иймд уламжлалт болон орчин үеийн эмчилгээний хосолсон аргыг эрэлхийлэх шаардлага нэмэгдэж байгаа энэ үед татлага доорх бариа заслын эмчилгээ үе мөчний үйл ажиллагааг сайжруулах, өвдөлт бууруулах боломжтой юм. Гэхдээ энэ аргын эмнэлзүйн үр дүнг нотолсон судалгаа хомс байгаа тул энэхүү судалгааг хийлээ. Зорилго: Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийг монгол анагаах ухааны татлага доорх бариа заслаар эмчилж үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИСийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийг түшиглэн санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны зэрэгцүүлсэн загвараар хийлээ. Судалгаанд нийт 60 өвчтнийг хамруулан эмчилгээний бүлэг (n=30) болон хяналтын бүлэгт (n=30) хуваарилж, эмчилгээний 2 курс эмчилсэн бөгөөд үр дүнг нурууны архаг өвдөлтийн VAS асуумж, Освестрийн хөдөлмөрамьдралын чадамжийн индекс (ODI), ажиллах чадварын индекс (WAI) зэргээр үнэлж эмчилгээний үр дүнг тооцлоо. Үр дүн: Нурууны архаг өвдөлтийн индекс эмчилгээний бүлэгт VAS үнэлгээ 5.60-аас 0.33 болж буурсан нь ойролцоогоор 94.1%-иар өвдөлт буурсан. Харин хяналтын бүлэгт VAS үнэлгээ 5.60-аас 4.33 буурсан ба (p=0.001). Булчингийн үйл ажиллагааны хязгаарлалт (ODI) үнэлэхэд эмчилгээний бүлэгт 38.10аас 12.43 болж буурсан нь ойролцоогоор 67.4%-иар буурч (p<0.001). Хяналтын бүлэгт ODI үнэлгээ 37.27-оос 33.17 болж ойролцоогоор 11.0%-ийн бууралт ажиглагдлаа. Эмчилгээний бүлэгт WAI үнэлгээ 25.37-оос 38.23 болж өссөн нь ойролцоогоор 50.7%-ийн нэмэгдэл үзүүлж (p<0.001) байв. Хяналтын бүлэгт WAI үнэлгээ 25.33-аас 27.67 болж өссөн нь ойролцоогоор 9.2%-иар тус тус нэмэгдсэн. Дүгнэлт: Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийн үед бариа заслаар эмчлэхэд өвдөлт багасан, булчингийн үйл ажиллагааны хязгаарлалт мэдэгдэхүйц буурч, хөдөлмөрийн чадвар статистик ач холбогдол бүхий сайжирсан үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхдагч дисменорейн өвдөлтийн битүү бумбат төөнүүр эмчилгээний үр дүнҮндэслэл: Анхдагч дисменорей (Primary Dysmenorrhea) нь өсвөр нас болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 30–50%-д тохиолддог, хэвлийн доод хүчтэй өвдөлтөөр илэрч амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг нийтлэг эмгэг юм. Орчин үеийн анагаах ухаанд стероид бус үрэвслийн эсрэг эм болон жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүдийг эмчилгээнд хэрэглэдэг боловч ходоод гэдэсний гаж нөлөө, эсрэг заалт зэрэг сул талтай байдаг. Иймээс эмийн бус эмчилгээ уламжлалт анагаах ухааны “Битүү бумбат төөнүүр” зэрэг аргуудын өвдөлт намдаах болон цусны эргэлтийг сайжруулах үр нөлөөг судлах шаардлага нэмэгдэж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анхдагч дисменорейн эмчилгээнд “Битүү бумбат төөнүүр”ийн үр нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийг түшиглэсэн. Энэхүү судалгааг санамсаргүй хяналттай туршилтын аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 60 өвчтөн хамрагдах ба тэдгээрийг эмчилгээний бүлэг (n=30) болон хяналтын бүлэг (n=30) гэж хоёр тэнцүү хэсэгт хуваарилсан. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ Өвдөлтийн эрчийг Visual Analogue Scale (VAS)-аар, амьдралын чанарыг EQ-5D-5L асуумжаар, сэтгэлзүйн байдлыг Cox-ийн сарын тэмдгийн шинж тэмдгийн үнэлгээний шалгуураар тус тус үнэлсэн. Үр дүн: Битүү бумбат төөнүүр эмчилгээ хийсэн туршилтын бүлэгт COX үзүүлэлт эмчилгээний эхний үеийнхтэй харьцуулахад 3 сарын дараа ойролцоогоор 99% буурсан бол хяналтын бүлэгт ойролцоогоор 27% буурсан. Мөн VAS болон EQ-5D-5L оноонууд туршилтын бүлэгт эмчилгээний хугацаа уртассах тусам статистикийн ач холбогдолтойгоор мэдэгдэхүйц буурсан (P<0.001) нь битүү бумбат төөнүүр эмчилгээ өвдөлт болон зовуурийг үр дүнтэй бууруулсныг харуулж байна. Дүгнэлт: Бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед өвдөлт болон дагалдах зовуурьыг мэдэгдэхүйц бууруулж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах үр нөлөөтэй төдийгүй эмчилгээний хугацаа уртассах тусам эмчилгээний үр дүн нэмэгдэж, туршилтын бүлгийн үзүүлэлтүүд хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтойгоор илүү сайжирсан байна. Иймээс бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед хэрэглэх боломжтой, үр дүнтэй уламжлалт эмчилгээний арга болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Purification of Calcite, a Key Mineral in Traditional Oriental Medicine, Based on Malayan Berkh Descriptions: The Purification Process of Calcites(UK Scientific Publishing Limited, 2025-03-09) ;Batdorj, Bilegsaikhan; ; ;Ganbold SamdandorjDashjamts, Shagdarsuren - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Assessing bone and muscle health and their association in a Mongolian population aged 40 and older: a pioneering observational study(Springer Science and Business Media LLC, 2025-05); ;Buckinx, Fanny; ; UNLABELLED: This study in Mongolia reveals that weaker grip strength and higher sarcopenia risk are linked to greater fracture risk and lower bone density. It highlights the crucial interplay between muscle and bone health, emphasizing the need for integrated musculoskeletal assessments to prevent fractures, especially in aging populations. BACKGROUND: Research on the relationship between bone and muscle health in low- and middle-income countries, particularly Central Asia, remains limited. OBJECTIVES: To explore the correlation between muscle and bone health and to estimate the FRAX risk for major osteoporotic fractures (MOF) and hip fractures in the Mongolian population, stratified by age and sex. METHODS: A cross-sectional study was conducted in Ulaanbaatar and regional Mongolia from May to August 2024. Handgrip strength, sarcopenia risk (SARC-F) and bone mineral density using peripheral DXA (BMD T-score) were assessed. Fracture risks were estimated using the FRAX model. RESULTS: Participants (n = 857; median age, 52 years; 53.0% women) had a median grip strength of 28 kg and a median BMD T-score of - 1.9. Most (69.5%) were at low sarcopenia risk (SARC-F < 4). SARC-F was moderately correlated with FRAX scores for MOF and hip fractures (r ≈ 0.27, p < 0.001) while grip strength was negatively correlated with FRAX scores(r = - 0.24, p < 0.001). Grip strength positively correlated with BMD T-scores (r = 0.22, p < 0.001). Fracture risks increased with age, with women showing higher rates than men. Higher sarcopenia risk (SARC-F ≥ 4) was associated with lower BMD and increased fracture risk. Lower grip strength (< 18 kg for women, < 28 kg for men) was linked to higher fracture risk and lower BMD. CONCLUSIONS: This study highlights the interconnected nature of muscle and bone health in the Mongolian population, demonstrating that lower grip strength and higher sarcopenia risk are significantly associated with increased fracture risk and reduced bone density. These findings underscore the importance of integrated strategies for musculoskeletal health assessment and fracture prevention, particularly in aging populations.
