Д.Амарсайхан
Loading...
Товч нэр
Д.Амарсайхан
Бүтэн нэр
Дашцэрэн Амарсайхан
Латин нэр
Dashtseren Amarsaikhan
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
Scopus Author ID
23 results
Now showing 1 - 10 of 23
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Mongolian Medical Equipment Regulations: Challenges in Clinical Engineering Development(2025-04-28); Namdag Gerelt-Od Munkh-Erdene Luvsan - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Risk Factors of Arterial Hypertension Among Mongolian Nurses(Mongolian National University of Medical Sciences, 2015-09-25); ; ;Altantsetseg Togoo; Objectives: This study aims to survey the prevalence and risk factors of hypertension (HTN) among nurses. Methods: Data was collected from 528 nurses of 23 hospitals in Ulaanbaatar (UB) and local hospitals in other regions. We randomly selected day-shift only nurses (264) and shift nurses (264), collected blood samples, administered a health survey questionnaire, and processed data with SPSS 19.0 statistic software. Results: Overall, 8% of participants who work for shift and 7.2% of day working nurses are smokers (p<0.0001). 3.2% of shift working nurses and 3.8% day working nurses use overuse alcohol (p<0.0001). The day working nurses and the shift working nurses and compared their BMI to measured normal (42.1% and 36.4%) overweight (39.7% and 43.9%), obesity (18.2% and 19.7%) (p<0.02), central obesity normal (39.4% and 34.5%), and central obesity≥ 80 (60.6% and 65.5%), body fat percentages are normal (29.2% and 16.1%) and increase (70.8% and 73.9%), visceral obesity are normal (65.9% and 63.3%) and increase (34.1% and 36.7%). Nurses (day-work and shift-work) who have arterial HTN are detected by normal (72.3% and 59.1%), prodromal period (14.4% and 16.7%), 1st stage (12.1% and 19.7%), 2nd stage (1.2% and 4.5%) (p><0.002). central obesity normal (39.4% and 34.5%), and central obesity≥ 80 (60.6% and 65.5%), body fat percentages are normal (29.2% and 16.1%) and increase (70.8% and 73.9%), visceral obesity are normal (65.9% and 63.3%) and increase (34.1% and 36.7%). Nurses (day-work and shift-work) who have arterial HTN are detected by normal (72.3% and 59.1%), prodromal period (14.4% and 16.7%), 1st stage (12.1% and 19.7%), 2nd stage (1.2% and 4.5%) (p<0.002). Working time of nurses detected that shift working nurses’ arterial hypertension amount is higher than day time working nurses. Conclusion: 24.2% of shift working nurses have HTN is showed that higher than day time working nurses. Hypertension is directly related to overweight, obesity, visceral obesity and high blood glucose level. (p<0.0001). ><0.0001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Sleep Disorders and Fatigue in Mongolian Nurses(National Institute of Informatics, 2016-03-01); ;Buyanjargal Pagva; ;Altantsetseg TogooObjectives: Study aims to survey a sleep and fatigue assessment among nurses.Design: Cross-sectional studyResults: The difference between day time working nurses and the shift working nurses and compared their insomnia detected by not clinically significant insomnia(34.7% and 19.6%), Sub-threshold insomnia(38.2% and 45.1%), Clinical insomnia(moderate severity)(24.0% and 31.8%), Clinicalinsomnia(severe)(3.1% and 3.5%), sleepiness are normal(60.3% and 49.9%), average(17.0% and 18.9%), Seek the advice of a sleep specialist without delay(22.7% and 31.2%), stress to determine from low to moderate chance of becoming ill in the near future(20.9% and 30.6%), from moderate tohigh( 37.5% and 31.5%), a high or very high risk(41.6% and 37.9%)(p<0.033).Conclusion: The nurses who are too sleepy(sleepiness)(p = 0.002), and insomnia(p = 0.032), stress(p= 0.033), rest legs syndrome(p = 0.017), and fatigue(p = 0.017)to create impact during of day timework hours and shift. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүний нөөцийн зарим асуудалд(2025-01-01); ; ; Л.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхийн Эмнэлгийн тоног тулд эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэшсэн инженер, техникчдийн төхөөрөмжийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай. Үүнийг инженер эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр Хүний нөөц хангах болон тэдгээрийн сэлбэг, хэрэгслийн бэлэн байдал зэрэгтэй Эрүүл мэндийн уялдуулах хэрэгтэй. Олон улсад нэг инженерт ойролцоогоор 100 тоног мэргэжилтэн төхөөрөмж, соронзон резонанст томографи аппарат (МК1), компьютерт томографи аппарат (СТ), позитрон эмиссоны томограф аппарат (РЕТ 8СА№), ангиографийн аппарат зэрэг томоохон тоног төхөөрөмжийг тус бүр нэг инженер хариуцан ажиллах жишигтэй байдаг бол манай оронд эмнэлгийн тоног төхөөрөмжийн тооноос үл хамаарсан стандарттай байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийг улсын хэмжээнд 4 их, дээд сургууль бэлдэж байгаа ч өсөн нэмэгдэж байгаа зах ------------------------------зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Зорилго: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтний хүний нөөцийн хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан хийсэн. Судалгаанд нийт 272 инженер, техникчдээс ажилласан жил, төгсөлтийн дараах сургалтад хамрагдалт, мэргэшлийн зэрэг, ажлын ачаалал зэрэг урьдчилан бэлтгэсэн асуумжийн дагуу мэдээлэл цуглуулсан. Судалгааны өгөгдлийг 8Р88 81а118Ис8 26 программ ашиглан боловсруулж, үр дүнг зураг, хүснэгт, хүүрнэсэн өгүүлбэрээр илэрхийллээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийн 72.4% нь эрэгтэй, 95.6% нь үндсэн ажилтан, 68.8% нь бакалаврын зэрэгтэй байна. Харин ихэнх (90.4%) мэргэжилтнүүд нь мэргэшлийн зэрэггүй байна. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийг ажлын байран дээрх болон бусад сургалтад хамрагдсан байдлыг судлахад 73.5% нь сургалтад огт хамрагдаагүй байна. Мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдсан байдал нь ямар байгууллагад ажиллаж байгаагаас хамаарахгүй байна. Харин гадаадын болон үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдсан байдал нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүд нь ажлын байран дээр гарснаасаа хойш сургалтад харьцангуй бага хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүд мэргэжлээрээ ажилласан жил нэмэгдэх тусам үйлдвэрлэгчийн зохион байгуулсан сургалтад хамрагдах нь нэмэгдсэн байна. Харин дотоод, гадаадын сургалт, төгсөлтийн дараах сургалтад хамрагдах нь ажилласан жилтэй хамааралгүй байна. Дүгнэлт: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчид нь олон улсын мэргэжилтнүүдээс ажлын ачаалал ихтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын хамрагдалт хангалтгүй байгаа нь салбарын хувьд анхаарах асуудал болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Их сургуулийн эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн мэдлэгийг тодорхойлох нь(2021-03-21) ;Б.Бадрангуй ;Ж.Энхцэцэг; ;Л.БаярмагнайҮндэслэл: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн (НҮЭМ) асуудалд дан ганц эмэгтэйчүүдийн оролцоо бус, эрчүүдийн оролцоо, тэдний гэр бүл төлөвлөлтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Их сургуулийн 18-24 насны эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт (ГБТ), НҮЭМ-н талаарх мэдлэгийг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг агшингийн аргаар хийж гүйцэтгэн, судалгааны материалыг асуумжийн аргаар ДХИС, БХИС, ХААИС, АШУҮИС, МУИС, ШУТИС-н эрэгтэй оюутнуудаас онлайнаар авав. Үр дүн: Судалгаанд ИС-н 460 оюутан хамрагдсан бөгөөд дундаж нас 20.03 байв. Судалгаанд оролцогчдын 60.4% нь ганц бие, 4.6% гэрлэсэн ба 76.5% бэлгийн харилцаанд орсон байв. Бэлгийн харилцаанд орсон ба ороогүй хоёр бүлгийн нөхөн үржихүйн талаарх мэдлэгийн оноог харьцуулахад бэлгийн харилцаанд орсон бүлгийн 7.7% нь сайн, 47.7% нь дунд, 44.6% нь муу мэдлэгтэй байсан бол бэлгийн харилцаанд ороогүй бүлэг нь 60.2% нь хангалтгүй түвшний мэдлэгтэй байв (p=0.001). Судалгаанд оролцогчдын 56.1% нь эцэг эхтэйгээ НҮЭМ-н талаар ярилцдаггүй байна. ЕБС-д суралцаж байхдаа үзсэн НҮЭМ-н хичээл нь 50.9%д өнөөгийн амьдралд нь хангалтгүй мэдлэг болсон гэж хариулжээ. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нь залуусын дунд 77.6% нь их байна гэж хариулсан. Дүгнэлт: Эрэгтэй оюутнуудын ГБТ болон орчин үеийн ЖСА-н талаарх мэдлэг хангалтгүй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь(2023-02-16) ;М.Гантуяа; Үндэслэл: Тархмал хатуурал (ТХ) нь олон тогтолцооны голомтот өөрчлөлтийн нэн хувирамтгай шинжүүдээр илэрдэг, долгион явц бүхий мэдрэлийн ширхэгүүдийн миелингүйдэлт өвчин юм. ТХ-аар 20-40 насны хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс 2 дахин илүү өвчилдөг ба залуу хүмүүсийн дундах гэмтлийн бус шалтгаант мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдах томоохон шалтгаан болдог. Манай орны хувьд тархмал хатуурал өвчин хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх нөлөөллийг судалсан судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр үнэлж түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг агшингийн судалгааны загвараар Улаанбаатар хотын 20-40 настай ТХ оношлогдсон 27 үйлчлүүлэгчдийг хамруулан амьдралын хэв маяг, эмнэл зүйн мэдээллийн талаарх 36 асуулт бүхий асуумж бөглүүлсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр (ХЧАӨҮ) чадвар алдалтыг 0-10 хүртэлх оноогоор үнэлэх ба <5 оноо бол хөнгөн зэргийн, 5≤ бол дундаас хүнд зэргийн хөдөлмөрийн чадвар алдалт гэж 2 бүлэгт ангилж үзнэ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 11.1% нь хөнгөн зэргийн, 88.9% нь дундаас хүнд зэргийн чадвар алдалттай байв. Харааны болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлдөг бөгөөд олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд ХЧА-тай болох эрсдэлийг өвчин эхэлсэн нас хожуу байх нь OR=1.50; [P утга <0.001; Confidence interval (CI) 95% (1.02-4.39)] дахин, ТХ-ын эмчилгээ хийлгэсэн хугацаа урт байх нь OR=1.02; [P-утга <0.01; CI 95% (1.001.17)] дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: ТХ өвчин эхэлсэн нас хожуу байх болон эмчилгээ хийлгэж байгаа хугацаа урт байх нь хөдөлмөрийн чадвар алдалттай болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эмнэлзүйн талаас харааны өөрчлөлт болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын иргэдийн явганаас унах эрсдэлийн үнэлгээ(2025-05-05) ;М.Болор-Эрдэнэ; ;Л.Амарсайхан ;Э.БөртэҮндэслэл: Дэлхийн хэмжээнд жил бүр явганаас унахаас үүдэн 684,000 хүний амь нас хохирч, МУ-ын хэмжээнд 45-85 насны 47 хүн явганаас унасантай холбоотой нас барж байгаа тухай баримт байна. Иймд манай улсад ард иргэдийн дунд явганаас унах эрсдэлийг үнэлэн, эрсдэлт хүчин зүйлсийг тогтоон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж байгаа 45-аас дээш насны иргэдийн явганаас унах эрсдэлийг үнэлэх. Арга, аргачлал: Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж буй 45-аас дээш насны 408 үйлчлүүлэгчдийг хамруулан нэг агшны загвар ашиглан явганаас унах эрсдэлийг ОУ-ын FRAT үнэлгээний асуумжийн дагуу судалсан. Судалгааны үр дүнг SPSS-26.0 программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 59.24±6.54 жил, хүйсийн хувьд 40% нь эрэгтэйчүүд, 60% нь эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдын 45.3% нь (n=185) явганаас унах эрсдэл бага, 33.6% нь (n=137) явганаас унах эрсдэл дунд, 21.1% нь (n=86) эрсдэл өндөр байв. Явганаас унахад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо ложистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд гутлын ул халтирдаг эсэх OR, 0.226, 95% CI (итгэх интервал) 0.119-0.428, p=0.001, нэг байрлалаас нөгөө байрлалд шилжихдээ тодорхойгүй аюултай гэнэтийн хөдөлгөөн хийдэг эсэх (OR, 0.262, 95% Cl 0.143-0.48 p=0,00 алхахдаа нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх (OR, 0.209, 95% Cl 0.11-0.397, p=0.001) сэтгэл түгших, сэтгэл санааны байдал тогтворгүй болдог эсэх (OR, 0.276, 95% Cl 0.148-0.514 р=0.001) бусдын зааварчилгааг дагахгүй, зөрүүдлэх хандлага байдаг эсэх (OR, 0.33, 95% Cl 0.183-0.596, p=0.001) эргэн тойрны орчныг таньж мэдэхэд хүндрэлтэй байдаг эсэх (OR, 0.354, 95% Cl 0.187-0.671 p=0.001) явганаас өмнө нь унаж байсан өгүүлэмж (OR, 4.737, 95% Cl 2.151-10.429 p=0.001) зэрэг нь эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдыг явганаас унах эрсдэлийн (FRAT) үнэлгээгээр үнэлэхэд 45.3% нь бага эрсдэлтэй, 33.6% нь дунд эрсдэлтэй, 21.1% нь өндөр эрсдэлтэй байв. 2. Явганаас унахад гэнэтийн хөдөлгөөн, нэмэлт туслах хэрэгсэл хэрэглэдэг эсэх, сэтгэл санааны байдал зэрэг эрсдэлт хүчин зүйлс нь явганаас унах эрсдэлийн үнэлгээнд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжилтний цогц чадамжид хийсэн үнэлгээний үр дүн(2022-04-28); ;Б.Янжинлхам ;Д.Отгонбаяр ;Л.БаярмагнайЭ.ЭрдэнэчимэгХөтөлбөрийн үнэлгээний арга нь оюутны сурах үйл ажиллагааг сайжруулах хөгжүүлэх зорилгоор суралцах явцад нь хийдэг бол төгсгөлийн үнэлгээ дүгнэлт болон чанарын баталгаажуулалтын зорилгод төвлөрдөг гэж үздэг. Бид Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжилтний цогц чадамжийг үнэлэх зорилготой ажилласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Нийгмийн эрүүл мэнд судлалч хөтөлбөрөөр суралцаж байгаа III-Y дамжааны 74 оюутнууд, 39 багш нар, 2012-2021 онуудад уг хөтөлбөрөөр суралцаж төгссөн 74 төгсөгч, эрүүл мэндийн байгууллагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг 84 удирдах ажилтнууд зэрэг нийт УБ хот ба хөдөө орон нутгийн 271 хүнийг судалгаанд хамруулсан. Сургалт үр дүнтэй сайн гэж судалгаанд оролцогч оюутнуудын 93.1%, төгсөгчдийн 91.8% нь дундаас дээш үнэлсэн байна. Хөтөлбөрийн агуулгыг хангалттай сайн гэж багш нарын 97.5% нь, сургалтын орчин шаардлагад нийцнэ гэж 92.1% нь дундаас дээш үнэлсэн байна. Сургалтын үйл ажиллагааг (сургалтын зохион байгуулалт, хичээл хоорондын уялдаа холбоо, багшийн заах арга зүй, оюутан мэдлэг, чадвараа бодитой үнэлүүлсэн, сургалтын орчин, ном сурах бичиг, оюутны ачаалал тохиромжтой) зэрэг үзүүлэлтээр үнэлэхдээ оюутнууд 86.7% харин төгсөгч нар 91.5% нь дундаас дээш буюу ликертийн 3-аас дээш оноогоор үнэлсэн байна. Цогц чадамжийг үнэлсэн дүнг ликертийн оноогоор харуулахад дунджаар 93,2% дундаас дээш үнэлгээ өгсөн байна. НЭМ-ийн 8 цогц чадамжид өгсөн оноог төгсөгч, ажил олгогчийн хувьд харьцуулахад Үр ашигтай хамтрагч, харилцагч, Соёл ёс зүйг эрхэмлэгч, Олон нийтийн ажилтан нөлөөлөгч, Манлайлагч зэрэг ур чадваруудыг ажил олгогчид төгсөгчдөөс статистик ач холбогдол бүхий ялгаатай бага түвшинд үнэлсэн байна (p>0.05). Судалгаанд хамрагдсад болох одоо суралцаж буй оюутнууд, төгсөгчид, багш нар, удирдах ажилтнууд буюу ажил олгогчид нар нь нийгмийн эрүүл мэндийн судлалч сургалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улс, Япон улсын сувилагчийн ажлын байрыг ур чадварын хүндийн жингээр эрэмбэлэн нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох нь(2022-12-26); В.ДаваахүүҮндэслэл: Олон улсад ажлын байрны үнэлгээг хийдэг бөгөөд энэ Ажлын байр нь ижил мэргэжлийн хүмүүсийн ажиллах хөдөлмөр эрхлэлтийн Сувилагч нөхцөл, ажлын ачаалал, ажлын хариуцлага, ур чадвараасаа хамааран Ур чадвар эрэмбэлэгддэг байна1. Эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур Хүндийн жин чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан Оноогоор цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох, ажлын ачааллыг тооцож, норм нормативтай болгох хэрэгтэй байна7. Зорилго: Монгол улс ба Япон улсын сувилагчийн ажлын байрыг ур чадварын хүндийн жингээр нь эрэмбэлэн харьцуулж, нөлөөлж буй хүчин зүйлийн хамаарлыг тодорхойлох. Шинэлэг тал: Монгол улс, Япон улсын сувилагчийн 28 ажлын байрыг онооны аргаар үнэлэн хүндийн жинг тодорхойлж, сувилагчийн ажлын байрны үнэлгээг мэргэжлийн ур чадварт тулгуурлан үнэлсэнд судалгааны ажлын шинэлэг тал оршино. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар Монгол улсад ХНХЯ болон ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан аргачлалыг ашиглан Монгол улсын Улаанбаатар хотын төрөлжсөн, төв эмнэлэг (УНТЭ, УХТЭ), аймгийн нэгдсэн эмнэлэг (Завхан, Архангай)-ийн нийт 200 сувилагчаас, Япон улсын Хирошима мужийн Фүкүяма хотын нэгдсэн эмнэлэг, Фүкүока мужийн Китакюшү хотын Кокүра кинэн эмнэлэг, Осака мужийн Сакаи хотын нэгдсэн эмнэлэг, Осака хотын Вакакүса эмнэлэг, Окаяма мужийн Такасүги эмнэлэг, Токио хотын Коозүшима арлын эрүүл мэндийн төв, Токүшима мужийн Хоэцү эмнэлгийн нийт 200 сувилагч, нийт 400 сувилагчаас тоон судалгааны аргаар хийв. Үр дүн: Үр дүнг нэгтгэвээс сувилагчийн 28 ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийн хүндийн жингээр нь эрэмбэлэхэд эхний таван байранд Монгол болон Япон улсад эрчимт эмчилгээний сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, яаралтай тусламжийн сувилагч, ахлах сувилагч орж байгаагаараа ижил, Японд хавдарын сувилагч эхний байранд, Монгол улсад гемодиализийн сувилагч тавдугаарт эрэмбэлэгдсэнээрээ ялгаатай байв. Сувилагчийн ажлын байрыг онооны системээр ур чадвараар нь хүндийн жинг тодорхойлоход бусадтай харилцах ур чадвар, мэдлэг туршлага сургалттай холбоотой ур чадвар, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, төлөвлөх зохион байгуулах ур чадвар, биеийн хөдөлгөөний чадвар гэсэн 5 ур чадвар эерэг хүчтэй нөлөөлж байна. Дүгнэлт: 1. Сувилагчийн 28 ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийн хүндийн жингээр нь эрэмбэлэхэд эхний таван байранд Монгол болон Япон улсад эрчимт эмчилгээний сувилагч, ахлах сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, яаралтай тусламжийн сувилагч орж байгаагаараа ижил, Японд хавдарын сувилагч эхний байранд, Монгол улсад гемодиализийн сувилагч тавдугаарт эрэмбэлэгдсэнээрээ ялгаатай байв. 2. Сувилагчийн ажлын байрыг онооны системээр ур чадвараар нь хүндийн жинг тодорхойлоход бусадтай харилцах ур чадвар, мэдлэг туршлага сургалттай холбоотой ур чадвар, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, төлөвлөх зохион байгуулах ур чадвар, биеийн хөдөлгөөний чадвар гэсэн 5 ур чадвар эерэг хүчтэй нөлөөлж байна (p=0.01).
