Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн чихрийн шижинтэй хүмүүсийн хавсарсан эмгэгүүдийн судалгаа
    (2024-11-07)
    Б.Анударь
    ;
    ;
    М.Даваасүрэн
    ;
    Б.Нарангэрэл
    ;
    С.Аззаяа
    Үндэслэл: Монгол Улсад чихрийн шижингийн тархалт нэмэгдсээр байгаа хэдий ч Чихрийн шижин (ЧШ)-тэй хүмүүсийн дундах хавсарсан эмгэгүүдийг судалсан судалгааны ажил харьцангуй ховор байгаа нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах хавсарсан эмгэгүүдийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив бичиглэлийн ба аналитик судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт 2023.01.01-2023.12.31-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн ЧШтэй хүмүүсийн “Эмнэлгийн мэдээллийн систем” дэх мэдээллүүдийг урьдчилан бэлтгэсэн судалгааны хуудсыг ашиглан цуглуулсан. Үр дүн: Судалгаанд нийт 121 өвчтөн хамрагдсан ба дундаж нас нь 56.1±13.1 жил байв. Нийт хэвтэн эмчлүүлэгсэдийн 42.1% нь эрэгтэй (n=51) байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн дундаж хугацаа 7.12 хоног (хамгийн бага 5-аас хамгийн удаан 21 хоног) байв. Эмчлүүлэгчдийн дийлэнх нь (86.1%, n=105) төлөвлөгөөт журмаар, харин 13.2% (n=16) нь яаралтай тусламжийн тасгаар дамжин хэвтсэн эмчлүүлсэн. Нийт эмчлүүлэгчдийн дийлэнх буюу 94.2% (n=114) нь ЧШ хэвшинж-2, харин 5.8% (n=7) нь ЧШ хэвшинж-1-тэй байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн шалтгааны хувьд 33.1% (n=41) нь ямаг нэг цочмог хүндрэлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн. ЧШ-тэй хэвтэн эмчлүүлэгчдийн 95.0% (n=115)-д ямар нэг хавсарсан архаг тохиолдсон ба үүний дотроос зүрх судасны тогтолцооны эмгэгүүд хамгийн элбэг буюу 65.8%, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд 36.8%, бөөр шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд 29.8% орж байна. Хавсарсан архаг эмгэгүүд ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн шалтгаан хоорондын хамаарлыг судлахад 2 ба түүнээс дээш хавсарсан архаг эмгэгтэй байх нь ЧШ-ийн кетоацидозын шалтгаант эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 4.5 (харьцуулсан харьцаа OR=4.01, 95% итгэх интервал 1.34-12.4, p=0.001) дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн чихрийн шижинтэй хүмүүсийн 33.1% нь ямаг нэг цочмог эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ЧШ-тэй хүмүүст зонхилон тохиолдох хавсарсан эмгэгүүдийн дунд зүрх судасны тогтолцооны эмгэгүүд хамгийн элбэг буюу 65.8% тохиолдож байна. Хавсарсан олон архаг эмгэгүүдтэй байх нь ЧШ-ийн цочмог хүндрэлийн эрсдэлийг 4 дахин нэмэгдүүлж байна.