П.Оюун-Энх
Loading...
Товч нэр
П.Оюун-Энх
Бүтэн нэр
Пунцаг Оюун-Энх
Латин нэр
Puntsag Oyun-Enkh
Албан тушаал
Ахлах багш
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмал хэрэглэсэн үр дүн(2025-05-05) ;С.Хонгорзул ;Г.Намуундарь ;Ч.Нарантуул ;А.СаранчимэгН.БолорҮндэслэл: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд механик өнгөрийн хяналтаас гадна химийн аргаар өнгөрийг хянах буюу тодорхой хугацаанд ам зайлах уусмал хэрэглүүлэх нь эмчилгээний үр дүн, тавиланд эерэг нөлөө үзүүлж байна. Өнөө үеийн судалгаануудад пробиотик нь амны хөндийн бичил орчны тэнцвэрийг хадгалж, эмгэг төрөгч нянгийн өсөлт, өнгөр үүсэлтийг бууруулж, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд пробиотик агуулсан ам зайлах уусмалын нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг давхар нууцлалтай, санамсаргүй түүвэрлэлт, хяналтат, эмнэл зүйн туршилт судалгааны загвар ашиглан 2025 оны 1 сараас 3 сарын хооронд АШУҮИС-ын Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний Тулгуур Эд, Сувгийн Эмчилгээний Тасагт түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд шалгуур хангасан 45 хүнийг хамруулсан бөгөөд санамсаргүй түүврийн аргаар 1:1:1 харьцаатай 3 бүлэгт хуваасан. Судалгааны эхний өдөр болон 14 хоногийн дараа сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдал, өнгөрийн үзүүлэлтийг хэмжсэн. Судалгаанд хамрагсдад чулуу болон өнгөрийн цэвэрлэгээ, амны эрүүл ахуйн зөвлөгөө өгсөн. 1-р бүлэгт пробиотик агуулсан (Бионекс Про, Пробакарт ХХК), 2-р бүлэгт хлоргексидины 0.12% (Хлоргексидин 0.1%, Тавин Ус Фарм), хяналтын бүлэгт ам зайлах уусмал хэрэглүүлээгүй. Үр дүн: Судалгаанд нийт 20-25 насны 45 хүн хамрагдсан (31.1% эрэгтэй). Эхний ирэлтээр өнгөрийн үзүүлэлт, сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдолгүй (p=0.174, p=0.887) байв. 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлт болон сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утга бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.001, p<0.001). 1 болон 2 бүлгийг харьцуулахад 14 хоногийн дараа өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар 8.04 буюу статистик ач холбогдолгүй (p=0.39); сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар 2.11 буюу статистик ач холбогдолгүй байна (p=0.89). 1-р бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад өнгөрийн үзүүлэлтийн дундаж утгын ялгавар -22.52 буюу статистик ач холбогдолтой (p<0.004), сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах байдлын дундаж утгын ялгавар -25.14 буюу статистик ач холбогдолтой (p<0.001) байна. Дүгнэлт: Пробиотик агуулсан ам зайлах уусмал нь FMBS болон FMPS үзүүлэлтүүдийг бууруулж, өнгөрийн гаралтай буйлны үрэвслийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь(2024-04-13); ;О.Ганбаяр ;Н.Болор ;Г.ХуланЗ.ХишигдарьҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийн үед сийвэн болон буйлны шингэн дэх үрэвслийн медиатор болох адипокин ба глюкозийн түвшин нэмэгдэх, исэлдлийн стрессийн нөлөөгөөр шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ)-ийг хүндрүүлдэг нь олон улсын судалгаануудын үр дүнгээр батлагдсаар байна. Зорилго: Бодисын солилцооны хамшинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Тус агшингийн судалгааг 2023.12 сараас 2024.02 сарын хооронд АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасагт үйлчлүүлсэн 30-55 насны нийт 53 хүнийг хамруулав. Шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэхдээ хэмжүүрт сэтгүүр ашиглан шүд тус бүрийн 6 талын эмнэл зүйн холбоосын түвшинд (ЭХТ, мм) үндэслэн 3 бүлэг (эрүүл, I-II зэргийн ШТЭҮ, III-IV зэргийн ШТЭҮ) болгон хуваав. БСХШ-ийг үнэлэхдээ бүсэлхийн тойрог (см), биеийн жингийн индекс (БЖИ, кг/м2), систол болон диастолын даралт (мм м.у.б.), захын цусан дах триглицерид (ТГ, ммоль/л), их нягттай липопротейд (ИНЛП, ммоль/л), өлөн үеийн глюкоз (ӨҮГ, ммоль/л), С-урвалжит уургийн (мг/л) түвшинг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсадын дундаж нас 39.2±5.21; 18.87% (n=10) нь эрэгтэй байв. БСХШ судалгаанд хамрагдсадын 20.75%-д (n=11) илрэв. Эрүүл бүлэг (n=21), I-II зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=17), III-IV зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=15) хооронд систол болон диастолын даралт (p<0.01), БЖИ (p<0.001), бүсэлхийн тойрог (p<0.001), ТГ (p=0.006), ӨҮГ (p=0.012)-ийн дундаж үзүүлэлт статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв. Корреляцийн шинжилгээгээр систол болон диастолын даралт (r=0.51, p<0.001), БЖИ (r=0.62, p<0.001), бүсэлхийн тойрог (r=0.72, p<0.001), ТГ (r=0.31, p=0.024), өлөн үеийн глюкоз (r=0.38, p=0.005) нь ШТЭҮ-ийн зэрэгтэй шууд хамааралтай байв. Регрессийн шинжилгээгээр бүсэлхийн тойрог (OR=0.09, p=0.025), ӨҮГ (OR=0.06, p=0.002), ТГ (OR=0.13, p=0.004) лавламж хэмжээнээс ихсэх нь ШТЭҮ хүндрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Бодисын солилцооны хамшинжийн
