Д.Даваалхам
Loading...
Товч нэр
Д.Даваалхам
Бүтэн нэр
Дамбадаржаа Даваалхам
Латин нэр
Dambadarjaa Davaalkham
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, РМ2.5 тоосонцорыг суурин болон шууд хэмжилтийн (PurpleAir) аргуудаар хэмжиж, харьцуулан судалсан дүн(2025-10-20); ;Г.Энхжаргал ;Г.Жаргалсайхан ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Орчны агаар дахь тоосонцор зүрх судасны болон амьсгалын замын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Агаарын чанарын хэмжилтийг зөв оновчтой хийх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Иймд хотуудын агаарын чанарын суурин харуулын цэгт хэмжих боломжгүй байршилд зөөврийн шууд хэмжилтийн багаж (PurpleAir)-ийг өвлийн улиралд гадна орчинд ашиглах боломжтой эсэхийг суурин хэмжилтийн дүнтэй харьцуулан судлах шаардлагатай байна.Зорилго: Гадна орчны агаарт PurpleAir багажаар РМ2.5 тоосонцорыг хэмжиж, суурин хэмжилтийн цэгийн үр дүнтэй харьцуулж үнэлэх. Арга, аргачлал: Нийслэл Улаанбаатар хотод судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг өвлийн улиралд буюу 2024 оны 12-р сарын 9-ний өдрөөс 2025 оны 2-р сарын 14-ний хооронд 45 хоногийн турш цуглуулав. Шууд хэмжилтийг гэрлийн сарнилын багаж (PurpleAir Classic)-ийг нийт 25 байршилд байрлуулж 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийсэн. Эдгээрээс 1 байршилд суурин хэмжилтийн цэгийн хажууд, 3 байршилд (Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ) 200м дотор судалсан хугацааны РМ2.5 тоосонцрын мэдээллийг ашиглаж хэмжилтийн үр дүнг харьцуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Үр дүн: Суурин хэмжилтийн 13 цэгийн дундаж судалгааны хугацаанд 65мкг/м3 байсан бол шууд хэмжилтийн 25 PurpleAir багажийн дундаж утга 88мкг/м3 байсан. PurpleAir багажаар хэмжсэн дүнг UB2 суурин цэгтэй зэрэгцээ хэмжилт хийж хэмжилтийн үр дүнгийн нийцлийг шалгахад 2 хэмжилтийн дүн нийцэж (r=0.93, R2=0.87) байна (p<0.05). Зүүн 4 зам, Яармаг, Сэлбэ байршилд хийсэн хэмжилтийн дүнгүүд хамаарал дунд зэргийн хамааралтай (r=0.38, r=0.61, r=0.25) байна. Дүгнэлт: Гадна орчны агаарт РМ2.5 тоосонцрын агууламжийг автомат болон уламжлалт аргаар хэмжих боломжгүй нөхцөлд бага өртөгтэй, шууд хэмжилтийн багажаар хэмжилт хийж агаарын чанарыг хянах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Орчны агаар дах тоосонцор (РМ2.5)-ын бохирдлыг түүхий нүүрс болон шахмал түлш хэрэглэдэг Монгол улсын хоёр хотыг харьцуулан судалсан дүнгээс(2025-05-05); ;Г.Энхжаргал ;Б.Батзориг ;Б.ӨлзийхутагҮндэслэл: Дэлхийн нийт хүн амын 99% ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмж (15мг/м3)-өөс хэтэрсэн тоосонцор (РМ2.5)-ын бохирдолтой орчинд амьдарч байна. Дэлхийн дахинд агаарын бохирдлын улмаас жил бүр 4.2 сая хүн нас барж (2018) байна. Монгол улсын нийслэлд жил ирэх тутам агаарын бохирдол ихсэж, нийгмийн эрүүл мэндийн төдийгүй, улс орны тулгамдсан асуудал болж байна. Монгол улсын зарим хотуудын агаарын чанарыг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар болон Дархан хотуудын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцорын бохирдлыг судалж, харьцуулан үнэлэх Арга, аргачлал: Судалгаанд нийслэл Улаанбаатар болон Дархан хотуудыг хамруулж 2024 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 2-р сарын 19-ний хооронд судалгааны мэдээллийг цуглуулсан. Сонгосон хот бүрд 30, нийт 60 байршилд шууд хэмжилтийн өртөг багатай (PurpleAir Classic+) багаж байрлуулж, 2 минутын интервалтай хэмжилт хийн мэдээлэлд цуглуулсан. Мэдээлэлд R программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг үнэлэв. Хэмжилтийн дундаж үр дүнг Монгол улсын агаарын чанарын стандарт (MNS4585:2016), ДЭМБ-ийн зөвлөмжийн 24 цагийн утгатай харьцуулан үнэлэв. Үр дүн: Улаанбаатар хотын агаарт РМ2.5 тоосонцорын 24 цагийн дундаж агууламж 112.3±62.2 мкг/м3, харин Дархан хотын агаарт 30%-иар бага (79.2±25.6 мкг/м3) тодорхойлогдсон (p<0.05). Нийслэлийн агаар дахь тоосонцрын (РМ2.5) дундаж агууламжийг сараар харьцуулахад 2024 оны 12-р сард 119.9±67.7 мкг/м3, 2025 оны 1-р сард 113.5±60.8 мкг/м3, 2-р сард 95.0±51.9 мкг/м3 байгаа нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дархан хотын агаарт мөн дээрх саруудад 79.1±22.2 мкг/м3, 78.7±28.6 мкг/м3, 84.6±30.0 мкг/м3 тодорхойлогдсон (p>0.05). Өвлийн улиралд хэмжсэн 3 сарын хугацааны РМ2.5 тоосонцорыг 24 цагийн дундаж агууламжийг Монгол улсын стандарт (MNS4585:2016-д заасан 50 мкг/м3)-тай харьцуулахад нийслэлд 69.8%, Дархан хотод 64.6%-д хэтэрсэн байна. ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад (15 мкг/м3) сонгосон хотуудад 93.4%-д хэтэрсэн байна. Дүгнэлт: Өвлийн саруудад, Дархан хотын агаар дахь РМ2.5 тоосонцорын агууламжийг нийслэлтэй харьцуулахад 30%-иар бага боловч сонгосон 2 хотуудын агаарын чанар Монгол улсын стандарт (MNS4585:2016) болон ДЭМБ-ийн зөвлөмжөөс хэтэрсэн байна.
