Б.Лодойсамбуу
Loading...
Товч нэр
Б.Лодойсамбуу
Бүтэн нэр
Батчулуун Лодойсамбуу
Латин нэр
Batchuluun Lodoisambuu
Албан тушаал
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 18-25 насны оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологид суурилан тодорхойлох нь(2025-01-01) ;Э.Дэлгэрэхзаяа; ;Н.Нямсайхан ;Т.ЖаргалмааҮндэслэл: Хувь хүний махбодын өвөрчлөл, сэтгэхүйн урвалж чанарын онцлогууд нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд тэдгээрийг хамтад нь цогц байдлаар судлах нь зүйтэй юм. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадганы сургаал нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл тогтолцоонд авч үздэг ба бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг цогц байдлаар авч үздэг. Мөн нийт суралцаж буй оюутнуудын бие бялдрын үзүүлэлт хоорондын ялгаа биеийн бүрдэл болон хувь хүний төрөлх өвөрмөц чанар хоорондын хамаарал, ачаалал даах чадвар болон сэтгэл зүй хоорондын ялгааг гаргах нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Нийт оюутнуудын хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг мэдээллийн технологи ашиглан тодорхойлж бие бялдрын үзүүлэлт хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг харьцангуй эрүүл хүмүүст (харьцангуй эрүүл хүн гэж бие махбод дотоодод нь эмгэг өөрчлөлт орж байгаа боловч тэр нь уг хүний хөдөлмөрийн чадвар, амьдралын идэвхтэй байдлыг алдагдуулахгүй байхыг хэлнэ) эмнэлзүйн ажиглалт болон нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Нийт судалгаанд оролцогсдын насны бүтцийн хувьд 19-25 насны хүмүүс оролцсон бөгөөд дундаж нас 21.5 настай хүмүүс байв. Биеийн өндрийн хувьд хамгийн багадаа 149см, хамгийн өндөр нь 198см дундаж нь 165.7см байна. Биеийн жингийн хувьд хамгийн багадаа 37кг, байсан бол хагийн ихдээ 111кг бөгөөд дундаж жин 61.55 кг байв. БЖИ-ийг харьцаанаас үзэхэд багадаа 15.3, ихдээ, 36.3 дундаж нь 22.36 байна. Судалгаанд оролцогсод хүйсийн хувьд эмэгтэй оюутнууд түлхүү (76.4%) оролцож эрэгтэй (23.6%) оюутнууд нь бага оролцсон байна. Судалгаанд оролцогчдын өвөрмөц чанарыг дийлэнх хоёр махбодоор нь салгаж үзвэл Шар дийлэнх хий хавсарсан өвөрчлөл 21.2%, шар дийлэнх бадган хавсарсан өвөрчлөл 30.8%, хий дийлэнх шар хавсарсан өвөрчлөл 19.6% тус тус эзэлж байв. Стрессийн асуумжийн хувьд хамгийн багадаа 0 оноотой ихдээ 50 оноотой байгаа бөгөөд дундаж нь 20.6 оноотой буюу дунджаас жаахан доогуур сэтгэл зүйн үзүүлэлттэй байгаа хэмээн гарч байгаа юм. Өвөрчлөл болон сэтгэл зүйн асуумж нь хоорондын хамаарал К=0.323** буюу Р=0.001 буюу эерэг бөгөөд сул хамааралтай байгаа юм. Энэ нь сэтгэл зүйн үзүүлэлт дунджаас доогуур байгаа нь өвөрчлөлөөс маш бага хамааралтай байна. Дүгнэлт: Хавсарсан төрөлх өвөрмөц чанартай судалгаанд оролцогчдын аль махбод дийлэнхээс хамаарч биеийн бүрдлийн үзүүлэлттэй шууд болон сөрөг хамааралтай байгаа нь хүн бүрийн биеийн бүрдлийн үзүүлэлт харилцан адилгүй байна. Төрөлх өвөрмөц чанар болон стрессийн төвшин хооронд эерэг бөгөөд сул хамааралтай байгаа нь лавшруулан үзэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг бие бялдрын зарим үзүүлэлт, стрессийн түвшинтэй уялдуулан судалсан үр дүн(2024-05-13); ;Э.Дэлгэрэхзаяа ;Б.Батбаатар; Д.Цэнд-АюушҮндэслэл: Уламжлалт анагаах ухааны хий шар, бадганы онол нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл байдлаар тайлбарладаг бөгөөд бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг онол арга зүйн хүрээнд цогц байдлаар авч үзэх үндэслэл болдог1. Өөрөөр хэлбэл хувь хүний эрүүл мэндийн системийг тогтолцоогоор авч үзэх, хүн бүрд нийцүүлэн оношилгоо эмчилгээний цогц нэгдмэл байдлыг хангахаар ажиллаж байгаа юм3. Монгол улсын тогтвортой хөгжил-2030 бодлогод Монгол хүний дундаж наслалтыг уртасгах төрийн бодлогын хүрээнд ялангуяа Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх үндэсний бодлогын хүрээнд бид харьцангуй эрүүл цэргийн насны эрэгтэйчүүдийн дунд хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох нь цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг сэтгэл зүйн онцлогтой харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Зэвсэгт хүчний дугаар ангийг түшиглэн нэг агшингийн болон эмнэлзүйн ажиглалтын загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон мэдээллийг боловсруулахдаа Microsoft Excel, ЅРЅЅ26.0 (IBM software, Inc. USA) программуудыг ашиглан, дундаж утга, стандарт хазайлт, стандарт үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлон, хамаарлыг Пирсоны корреляцийн аргаар тооцоолов. Үр дүн: Судалгаанд нийт 107 хугацаат цэргийн албан хаагч (ХЦАХ) хамрагдаж хасах шалгуураар 20 ХЦАХ хасагдаж нийт 87 хүн оролцсон. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 19±1.18 жил байлаа. ХЦАХ-ын 17 (19.5%) хий давамгай шар хавсарсан, 8 (9.2%) хий давамгай бадган хавсарсан, 5 (5.7%) бадган давамгай хий хавсарсан, 7 (8.0%) бадган давамгай шар хавсарсан, 27 (31.0%) шар давамгай хий хавсарсан, 22 (25.3%) шар давамгай бадган хавсарсан өвөрчлөлтэй тодорхойлогдсон ба 1 (1.1%) хүн хурмал өвөрчлөлтэй тодорхойлов. Хамрагсдын стрессийн түвшин бага зэргийн стресстэй (0)-2 (2.29%), дундаас доогуур (1)-13 (14.94%), дундаас дээгүүр (2)-16 (18.39%), өндөр (3)-54 (62.06%), маш өндөр (4)-2 (2.29%) байсан ба шар давамгай хий хавсарсан өвөрчлөлтэй ХЦАХ-ын стрессийн түвшин өндөр байна. Дүгнэлт: 1. Дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлэх суурь баримжаа үзүүлэлт болох хугацаат цэргийн алба хаагчдын төрлөх өвөрмөц чанар нь хий шар, шар хий давамгай илэрсэн (31%), сэтгэл зүйн онцлогийн үзүүлэлтэд шар хий хавсарсан өвөрчлөл дийлэнх хувийг эзэлж байна. (88.2%) 2. Хий шар хавсарсан өвөрчлөлтэй хамрагдагсдын хөлийн булчин, гарын атгалтын хүч тус тус урвуу хамааралтай, шар бадган хавсарсан махбодтой хамрагдагсад статистик үнэн магадтай байна. (P=0.00)
