Г.Ням-Очир
Loading...
Товч нэр
Г.Ням-Очир
Бүтэн нэр
Ганлхагва Ням-Очир
Латин нэр
Ganlkhagva Nyam-Ochir
Албан тушаал
Багш
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57bl/6 хулганад үүсгэсэн харшлын загварын уушгины эд судлалын шинжилгээний үр дүн(2024-01-28) ;Ч.Оюун-Эрдэнэ; ; ;Б.УранчимэгҮндэслэл: Харшил нь дархлааны механизмаар үүсгэгдсэн хэт мэдрэг байдлын хариу урвал юм. Харшлын шалтгаант өвчлөл нь дэлхийн хүн амын дунд жил бүр өсөн нэмэгдэж байгаа ба харшлын шалтгаант уушгины эмгэгээс түгээмэл тохиолддог нь гуурсан хоолойн багтраа өвчин юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар дэлхий дахинд харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчний нийт 339 сая тохиолдол бүртгэгдсэн ба 2025 онд 400 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Эмнэлзүйн туршилт судалгаа нь харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчнийг судлахад хамгийн сайн загвар мөн боловч ёс зүйн асуудлаас үүдэн туршилтын амьтны загварыг түлхүү ашигладаг. Харшлын эмгэгжамыг ойлгох, шинэ эмчилгээг туршин судлах, урьдчилан сэргийлэх аргыг нарийвчлан судлахад туршилтын амьтны эмгэг загвар шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: С57BL/6 хулганад овальбумин болон хөнгөнцагааны гидроксидын холимгоор үүсгэсэн харшлын загварыг эд судлалын шинжилгээгээр батлах. Арга, аргачлал: Бид судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн 10 эмэгчин хулганыг хяналт болон туршилтын бүлэгт хуваан овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимогоор үйлчилэн харшилын загварыг үүсгэсэн. Туршилтын хулганад овальбуминыг сүүлийн тунгаар үйлчилснээс 24 цагийн дараа егүүтгэж, уушгины эд судлалын шинжилгээ хийсэн. Уушгины эдийн бэлдэцийг гематоксилин эозин болон PAS будгийн аргаар будаж үрэвслийн эсийн нэвчдэс болон хундаган эсийн тоог гистологи оноогоор үнэлэв. Үр дүн: Гематоксилин эозин будгийн аргаар уушгины эдийн бэлдэцийг будаж шинжлэхэд, овальбуминаар үйлчилсэн туршилтын хулганад уушгины судасны ойролцоох бүсэд болон гуурсан хоолой орчимд үрэвслийн эсийн нэвчдэс тэр дундаа эозинофил эсийн нэвчдэс тодорхойлогдсон. Уушгины эдийг PAS будгийн аргаар будаж гэрлийн микроскопоор шинжлэхэд, хяналтын бүлэгтэй харьцуулахад овальбуминаар үйлчилсэн туршилтын бүлэгт хундаган эсийн тоо олширч (*p<0.01), салс ялгаралт ихэссэн. Дүгнэлт: C57BL/6 хулганад овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимгоор харшлын гаралтай уушгины эдийн үрэвслийн загварыг амжилттай үүсгэлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна.
