Г.Ням-Очир
Loading...
Товч нэр
Г.Ням-Очир
Бүтэн нэр
Ганлхагва Ням-Очир
Латин нэр
Ganlkhagva Nyam-Ochir
Албан тушаал
Багш
ORCID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57bl/6 хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт cpg odn, овальбумины холимгийн нөлөөг эд, эс судлалын шинжилгээгээр үнэлсэн дүн(2024-04-13); ;Ч.Оюун-Эрдэнэ ;Н.Өлзий-Орших ;Б.УранчимэгБ.ГалиндэвҮндэслэл: Харшлын шалтгаант өвчлөл дэлхийн хүн амын дунд улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, конъюктивит, дерматит зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Cүүлийн жилүүдэд CpG ДНХ-ийн ODN хэлбэрийг харшлын өвөрмөц дархлаа эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд ашигласан судалгаа ихээр хийгдэж байгаа бөгөөд харшлын өвчний урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгохын тулд аллергенийг адъюванттай хавсран болон дангаар хэрэглэн туршиж аллерген өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн чиглэлийн суурь судалгааг цаашид өргөжүүлэн хийх шаардлагатай байна. Зорилго: Хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт СpG ODN, овальбумины холимгийн аюулгүй байдал болон мэдрэггүйшүүлэх нөлөөг эс, эд судлалын шинжилгээгээр үнэлэх Арга, аргачлал: Туршилтыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, АШУҮИСийн Монгол Япон Эмнэлгийн Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн хулганыг Saline, Ovalbumin, CpG, СpG+Ovalbumin гэсэн бүлэг болгон туршилтын эхний болон 7, 14 дэх өдөр хулганыг мэдээгүйжүүлэн CpG1826, овальбумины холимог уусмалыг хамарт дусааж мэдрэггүйшүүлэлт хийсэн. Үр дүн: Туршилтын 15 дахь өдрийн эс судлалын шинжилгээнд Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Эд судлалын шинжилгээгээр уушги болон хамрын хөндийд туршилтын бүх бүлэгт ямар нэг үрэвслийн өөрчлөлт илрээгүй. Туршилтын 44 дэх өдөр эс судлалын шинжилгээнд Saline, CpG+Ovalbumin бүлэгт үрэвслийн өөрчлөлт ажиглагдаагүй. Харин CpG, Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн. Эд судлалын шинжилгээнд Saline бүлэгт ямар нэг үрэвслийн эс тодорхойлогдоогүй. СpG+Ovalbumin бүлэгт бронхиол нь бортогон хучуураар хучигдсан, алаг цоог цөөн тооны нейтрофил, лимфоцит эсийн нэвчдэс илэрсэн бол судасны ханыг тойрон алаг цоог цөөн тооны үрэвслийн эсийн нэвчдэс тодорхойлогдов. Хамрын хөндийн эдэд Оvalbumin-аар үйлчилсэн бүлэгт салст давхаргын доор цөөн тооны эозинофил эсийн нэвчдэс илэрсэн, цус зогсонгошил, бага зэрэг хавагналтын шинж илэрч, салс ялгаралт нэмэгдсэн. Бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: CpG ODN-ийг хамрын дусаалгаар хэрэглэхэд хор нөлөө ажиглагдаагүй бөгөөд аллергентэй хавсруулан мэдрэггүйшүүлэлтэд хэрэглэхэд дангаар хэрэглэснээс илүү үр нөлөөтэй болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын хулганад үүсгэсэн харшлын загварт CpG ДНХ эмчилгээг туршсан судалгааны тойм(2021-09-01); ; ;Б.Өлзийсайхан ;Г.ЦолмонцэцэгХаршлын шалтгаант өвчлөл дэлхийн хүн амын дунд улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нь гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, конъюктивит, дерматит зэрэг олон хэлбэртэй байдаг. Харшлын өвчний үед бие махбодод дархлааны Th1 хамааралт хариу урвал дарангуйлагдаж, Th2 эсийн оролцоот хариу урвал идэвхждэг. CpG (Cytosine phosphate Guanine) ДНХ-ийг харшлын өвчний эмчилгээнд хэрэглэхэд Th1 хамааралт урвал идэвхжин, Th2 хамааралт урвал дарангуйлагдаж, В эсээс IgE нийлэгжил буурдаг. CpG ДНХ нь тодорхой дараалалд агуулагдах метилжээгүй цитозин, гуаниний динуклеотид агуулсан ДНХ-ийн богино молекулууд юм. Харшлын ринит, гуурсан хоолойн багтраа өвчний үед хийгдсэн CpG ДНХ эмчилгээний үр нөлөөг тодорхойлох зорилго дэвшүүлэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хийж дүн шинжилгээ хийн үзэхэд CpG ДНХ эмчилгээ нь харшлын өвчний эмгэг жамын эмчилгээнд чухал үр нөлөөтэй, болох нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57bl/6 хулганад үүсгэсэн харшлын загварын уушгины эд судлалын шинжилгээний үр дүн(2024-01-28) ;Ч.Оюун-Эрдэнэ; ; ;Б.УранчимэгҮндэслэл: Харшил нь дархлааны механизмаар үүсгэгдсэн хэт мэдрэг байдлын хариу урвал юм. Харшлын шалтгаант өвчлөл нь дэлхийн хүн амын дунд жил бүр өсөн нэмэгдэж байгаа ба харшлын шалтгаант уушгины эмгэгээс түгээмэл тохиолддог нь гуурсан хоолойн багтраа өвчин юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар дэлхий дахинд харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчний нийт 339 сая тохиолдол бүртгэгдсэн ба 2025 онд 400 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Эмнэлзүйн туршилт судалгаа нь харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчнийг судлахад хамгийн сайн загвар мөн боловч ёс зүйн асуудлаас үүдэн туршилтын амьтны загварыг түлхүү ашигладаг. Харшлын эмгэгжамыг ойлгох, шинэ эмчилгээг туршин судлах, урьдчилан сэргийлэх аргыг нарийвчлан судлахад туршилтын амьтны эмгэг загвар шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: С57BL/6 хулганад овальбумин болон хөнгөнцагааны гидроксидын холимгоор үүсгэсэн харшлын загварыг эд судлалын шинжилгээгээр батлах. Арга, аргачлал: Бид судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн 10 эмэгчин хулганыг хяналт болон туршилтын бүлэгт хуваан овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимогоор үйлчилэн харшилын загварыг үүсгэсэн. Туршилтын хулганад овальбуминыг сүүлийн тунгаар үйлчилснээс 24 цагийн дараа егүүтгэж, уушгины эд судлалын шинжилгээ хийсэн. Уушгины эдийн бэлдэцийг гематоксилин эозин болон PAS будгийн аргаар будаж үрэвслийн эсийн нэвчдэс болон хундаган эсийн тоог гистологи оноогоор үнэлэв. Үр дүн: Гематоксилин эозин будгийн аргаар уушгины эдийн бэлдэцийг будаж шинжлэхэд, овальбуминаар үйлчилсэн туршилтын хулганад уушгины судасны ойролцоох бүсэд болон гуурсан хоолой орчимд үрэвслийн эсийн нэвчдэс тэр дундаа эозинофил эсийн нэвчдэс тодорхойлогдсон. Уушгины эдийг PAS будгийн аргаар будаж гэрлийн микроскопоор шинжлэхэд, хяналтын бүлэгтэй харьцуулахад овальбуминаар үйлчилсэн туршилтын бүлэгт хундаган эсийн тоо олширч (*p<0.01), салс ялгаралт ихэссэн. Дүгнэлт: C57BL/6 хулганад овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимгоор харшлын гаралтай уушгины эдийн үрэвслийн загварыг амжилттай үүсгэлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харшлын загвар үүсгэсэн C57BL/6 хулганы ийлдсэнд IL-4, IFN-γ цитокины агууламжийг inhouse ФХЭБУ-ын аргаар тодорхойлсон судалгаа(2026-03-30) ;М.Дөлгөөнөө; ;Ч.Оюун-Эрдэнэ ;Б.АриунзаяаС.ЦогтсайханҮндэслэл: Бие махбодод антиген буюу гадны уураг нэвтрэх үед дархлаа тогтолцоо IgE хамааралтай хэт мэдрэг хариу урвал өрнүүлэхийг I хэв шинжийн хэт мэдрэгших урвал буюу харшлын урвал гэнэ. Харшлын үед Th2 эсээс ялгарах IL-4, IL-5, IL-9, IL-13 зэрэг цитокин нь эозинофил, шигүү мөхлөгт эс зэрэг дархлааны эффектор эсийг идэвхжүүлж, амьсгалын замын үрэвсэл, бөглөрөл зэрэгт гол үүрэгтэй оролцдог. Th1 эсээс ялгарах интерферон-гамма (IFN-γ) цитокин нь Th2 эсийг дарангуйлж харшлын урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Th1 болон Th2 эсээс ялгарах цитокины тэнцвэрийг тодорхойлох, харшлын урвалын механизмыг гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Овальбуминаар харшил үүсгэсэн туршилтын амьтны ийлдсэнд in-house фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын шинжилгээний аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад 6-8 долоо хоногтой 20 эмэгчин C57BL/6 хулганыг сонгон авч хяналтын болон туршилтын бүлэг болгон хувааж, хулганы ийлдэст in-house ФХЭБУ-ын аргаар IL-4, IFN-γ цитокины агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад харшлын загвар үүсгэсэн C57BL/6 туршилтын бүлгийн хулганад IL-4 цитокины агууламж 513.7 пг/мл, IFN-γ цитокины агууламж 193.2 пг/ мл тодорхойлогдсон. Хулганы ийлдэс дэх IL-4 цитокины агууламжийг 2 бүлгийн хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан (p<0.001). Дүгнэлт: Харшил үүсгэсэн бүлгийн ийлдсэн дэх IL-4 цитокины агууламж нэмэгдэж, IFN-γ цитокины агууламж буурсан нь Th2 чиглэлийн дархлааны хариу урвал давамгай өрнөж буйг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудын ясны нягт ба бие бялдрын үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг судалсан дүн(2026-05-22); ;Г.Алтанзул ;Т.Эрдэнэсайхан ;Б.ГанбаатарТ.Бат-ЭрдэнэҮндэслэл: Ясны нягт нь ясны бат бөх, хугаралд тэсвэртэй байдлыг илтгэх чухал үзүүлэлт бөгөөд нас, хүйс, удамшил, бие бялдрын байдал, хооллолт, хөдөлгөөний идэвх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Залуу насанд яс эрдэсжин нягтрах үйл явц явагдаг тул энэ үеийн өөрчлөлтийг илрүүлэх нь цаашдын эрсдлийг тодорхойлоход ач холбогдолтой. Иймээс Сувилахуйн сургуулийн I дамжааны оюутнуудад ясны нягтыг хэмжин, бие бялдрын үзүүлэлтэд үнэлгээ өгөх нь уг судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Оюутнуудын ясны нягтыг бие бялдрын зарим үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн I дамжааны 17-35 насны 297 оюутныг судалгаанд хамруулав. Ясны нягтыг хэт авиан оношилгооны төхөөрөмжөөр шуу ясанд авиа тархах хурдаар тодорхойлсон. Гарын атгалтын хүчийг электрон динамометрээр хэмжиж үнэлсэн. Бие бялдрын үзүүлэлтүүдэд нас, хүйс, биеийн өндөр, жин зэрэг үзүүлэлтүүдийг тооцон стандарт аргачлалаар хэмжин үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийв. Уг судалгаа нь АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11-р сарын 21-ний өдрийн (№26/1) хурлаар ёс зүйн зөвшөөрөл авч, 2026 оны 3-р сарын 28-ны (№26/03-Б02) хурлаар ёс зүйн зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ясны нягт Т-оноогоор хэвийн (n=110) 37.1%, багасалттай (n=187) 62.9%, Z-оноогоор хэвийн (n=159) 52.5%, багасалттай (n=138) 45.6% байна. T-оноо 20-иос доош насанд 1.87±0.69, 20-30 насанд 1.44±0.55, 30-аас дээш 1.10±0.31 байсан бол Z-оноо 20-иос доош насанд -0.73±1.38, 20-30 насанд -0.43±1.23, 30-с дээш-0.02±1.27 байсан ба ANOVA шинжилгээгээр бүлгүүдийн хооронд статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдсан. (p<0.01) T оноо болон насны хооронд эерэг хамаарал ажиглагдсан бол бусад үзүүлэлтийн хооронд хамаарал ажиглагдаагүй. Z-оноо гарын атгалтын хүчтэй эерэг хамааралтай байна. Дүгнэлт: 1. Ясны нягт бууралт өндөр хувьтай илэрсэн нь залуу насанд ясны эрдэсжилт бүрэн гүйцээгүйтэй холбоотой байж болно. 2. Насны бүлгүүдийн хооронд ясны нягт ялгаатай байсан (p<0.01) нь насыг ясны нягтад нөлөөлөх чухал хүчин зүйл болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилахуйн бакалаврын I дамжааны оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлсэн дүн(2026-05-22) ;Б.Сүхбат ;Б.Цэрэннадмид ;Б.Байгалмаа ;Т.Бат-ЭрдэнэЦ.ДашдуламҮндэслэл: АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 1/3 нь тамхи хэрэглэдэг бөгөөд жил ирэх тусам тамхины хэрэглээ тогтмол буурч, тамхитай төстэй бүтээгдэхүүний хэрэглээ, түүний дотор электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Энэ асуудалтай тэмцэхийн тулд электрон тамхи гол хэрэглэгчид гэж тооцогддог залуучуудын дунд электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Сувилахуйн бакалаврын I-р дамжааны оюутнуудын электрон тамхины мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Сувилахуйн сургуулийн Сувилахуйн бакалаврын I-р дамжааны 128 оюутнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, асуумж судалгаа авсан. Судалгааны үр дүнг IBM SPSS Statistics-25.0 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийв. Судалгааны ажлыг хийх ёс зүйн зөвшөөрөл АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2023/3-01 хурлаар хэлэлцүүлэн авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оюутнуудыг насны байдлыг авч үзэхэд 41.4% нь 18 настай, 46.9% нь 19 настай, 11.7% нь 20 настай тус тус байв. Хүйсийн хувьд 113 (88.3%) нь эмэгтэй, 15 (11.7%) нь эрэгтэй оюутнууд байв. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 65 (50.8%) нь Улаанбаатар хот, 63 (49.2%) нь орон нутгаас элсэн суралцаж байна. Эдгээрээс электрон тамхины талаарх мэдлэгийг үнэлэхэд өмнө мэдлэгтэй байсан эсэх 78.1% (100) мэдлэгтэй гэж хариулсан бол 21.9% (28) нь энэ талаар мэдлэггүй байв. Дүгнэлт: Сувилахуйн ангийн оюутнуудын электрон тамхины талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа бөгөөд оюутнуудын гэр бүл, найз нөхдийн хэн нэгэн тамхи татдаг нь тамхи татахад нөлөөлж байна.
