Д.Янсанжав
Loading...
Товч нэр
Д.Янсанжав
Бүтэн нэр
Дамдинжав Янсанжав
Латин нэр
Damdinjav Yansanjav
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уруулын морфометрийн өнцгийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлсон дүн(2021-11-01) ;Б.Зулчимэг; ; ; Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, нүүрний дүр төрхийг хувиргах, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэхээс гадна нүүрний анатоми бүтцүүдийн харьцаанд голлох байрыг эзэлдэг эрхтэн юм. Уруулын хэлбэр, хэмжээнд нөлөөлөх төрөлхийн болон олдмол олон эмгэгүүд байх бөгөөд эдгээр нь тухайн хүний хэл яриа, бие-сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг олон тооны судаалгааны бүтээлд дурьдсан байна.1,2,3 Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уг эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай оронд уруулын хэвийн бүтэц, морфометрийн үзүүлэлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уруулын морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт судлах. Арга, аргачлал: Конус цацрагт компьютер томоргаммын (CBCT) зураг авхуулсан 16-54 насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 157 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ®) viewing software-ийн ашиглан, ретроспектив загвараар тодорхойлов. Тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 23.0 программыг ашиглан арифметик дундаж, стандарт хазайлт, стандарт алдаа, вариацын дээд, доод утгыг тодорхойлж үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн коэффциентоор хүйсийн хоорондын ялгааг ANOVA-г ашиглан тодорхойллоо. р-ийн утгыг р˂0.05-аас бага үед тухайн хоёр үзүүлэлтийн хооронд статистик үнэн магадлалтай ялгаатай гэж тооцоолов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 157 хүн хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.48 байсан. Өнцгөн хэмжээ (эгц урдаас) дээд уруулын өнцөг 136.80±12.92°, доод уруулын өнцөг 136.71±9.91°, өнцгөн хэмжээ (хажуу талаас) хамрын таславчийн доод цэгээс-дээд уруулын хоорондох өнцөг 147.97°±15.98, дээд уруул болон-амны завсар хоорондох өнцөг 141.44±13.49°, амны завсар болон-доод уруул хоорондох өнцөг 146.95±12.19°, доод уруул болон ооч уруулын ховил хоорондох өнцөг 139.71±11.37° тус тус байлаа. Дүгнэлт: Уруулын өнцгөн үзүүлэлт нь бэлгийн диморфизмээс шалтгаалахгүй, харин өнцгийн үзүүлэлт нь нас дагаж гардаг уруулын хэлбэрийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж байна.
