Д.Янсанжав
Loading...
Товч нэр
Д.Янсанжав
Бүтэн нэр
Дамдинжав Янсанжав
Латин нэр
Damdinjav Yansanjav
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүдний тунгалгийн тогтолцооны бичил эргэлтийн гажиг(2022-11-01) ;Б.Хостуяа ;П.Баясгалан; ;Ж.УянгаЧ.БадамгэрэлУдиртгал: АНУ-ын Нүд Судлалын Академиас гаргасан судалгаагаар 2022 оны 07 сарын байдлаар нүдний лимфангиомын тархалт 10000 амьд төрөлтөд 1.1-5.3 тохиолдол байдаг гэж тооцоолсон. Эмнэлзүйн тохиолдол: Э.Н 42 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн 3-р багийн иргэн, багш мэргэжилтэй. Өвчний түүх: Анх 6 сартайгаас баруун нүдний зовхин дээр овойж улайсан үүсгэвэр гарч эхэлсэн. 1986 онд анх үзүүлээд Орбис эмнэлгээс зөвлөгөө авч стеройд эмчилгээ хийлгэж эдийн шинжилгээ өгч мэс засалд орж байсан. Түүнээс хойш байнгын хяналтанд байж 1991, 1994, 2002, 2006 онуудад нийт 5 удаа мэс засалд орж туяа эмчилгээ 10 удаа хийлгэсэн. 2021 оноос баруун нүд юм харахгүй цусархаг шүүс гарна гэсэн зовиуртай үзүүлж үзлэгт баруун нүдний салстын судсууд өргөссөн, гүн улаан өнгөтэй олон тооны уйланхай төст үүсгэвэртэй, цусархаг шингэн бага зэрэг хэмжээтэй гарсан, хавдар дахисан зовиур илэрсэн тул 3-р шатлал руу илгээгдэж онош батлагдсанаас хойш тогтмол хяналтанд үзүүлж эмийн эмчилгээ хийгдэж байна. 2021 оноос хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож одоо хяналтанд байдаг. Дүгнэлт: 1. Эмчилгээний хувьд хараанд өөрчлөлт ороогүй анатомийн бүтцийн талаас хүнд гажиг үүсээгүй тохиолдолд ажиглаж болно. Scleratherapy – олон төрлийн эмийн бодисыг /хэт авиан хяналтанд/ цистрүү тарьж соривжил үүсгэдэг. Эдгээр эмийн бодист ОК432 (Пицинибил), натрийн тетрадецил сульфат, доксициклин, этанол, пингянмицин, блеомицин зэрэг ордог байна. 2. Мэс заслын эмчилгээг үүсгэврийн байрлал, хэмжээнээс хамаарч хийдэг бөгөөд мэс заслын дараа дахин үүсэх эрсдэл өндөр байдаг байна. 3. Бидний энэ удаагийн танилцуулж байгаа ховор тохиолдолд дахин мэс засал эмчилгээ хийвэл ухархайд судасны гаж хөгжил байгаа учраас мэс заслын явцад хүндрэл гарах мөн цус алдах, харааны мэдрэлийн үрэвсэл (compressive optic neuropathy) үүсэх зэрэг эрсдэлүүд өндөр байгаа болохоор одоогоор хяналтанд ажиглаж байна. 4. Иймээс цаашид явцаас нь шалтгаалж судас хатууруулах тариа (блеомицин) эмчилгээг хэт авиа шинжилгээний хяналтан дор хийх төлөвлөгөөтэй байна.
