Д.Янсанжав
Loading...
Товч нэр
Д.Янсанжав
Бүтэн нэр
Дамдинжав Янсанжав
Латин нэр
Damdinjav Yansanjav
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нейрофиброматоз(2022-11-01) ;Б.Хостуяа ;П.Баясгалан; ;Б.БатцэцэгБ.УндрааНейрофиброматоз нь 1 болон 2 гэсэн үндсэн хоёр төрөл байдаг. НФ 1 (Фон Реклинхаусны өвчин) нь мэдрэлийн эдийн эс дэхь өсөлтөнд анхдагч нөлөө үзүүлдэг эмгэг юм. Хэвийн бус нэвтрэлт болон хувьсах илэрхийлэгчтэй Аутосом давамгайлах генийн удамшлын (гений байршил 17q11) ойролцоогоор 50% нь НФ 2-ын шинэ мутац байдаг. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Б.А нь 12 настай, охин, Дорноговь аймгийн иргэн, 5 настайдаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа үзүүлж 3-р шатлалын эмнэлэгт нейрофиброматоз оношлогдож байсан. Зовиур: Зүүн нүдний хараа муудна, дээд зовхи хавдана, аажмаар томорно, хааяа хөндүүрлэж өвдөнө, сүүлийн үед дээрхи зовууриуд нэмэгдэж байгаа гэнэ. Өвчний түүх: Анх 5 настайд буюу 2015 онд зүүн нүдний дээд зовхин дээр овойж улайж хөндүүрлэж эхэлсэн зовиуртай үзүүлж байсан. Зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засалд 2019, 2020, 2021 онуудад нийт 3 удаа орсон. Бодит үзлэгт: Ерөнхий биеийн талаас зовиур үгүй, онцлох шинж тэмдэг нь биеийн бүсэлхий, суга, нурууны арьсан дээгүүр кофе төст нөсөөт толбон тууралтуудтай (Café-Au Lait spots) мөн суурь ясны далавчны дутуу хөгжил (Sphenoid wing dysplasia) зэрэг шинжүүд илэрсэн. Нүдний үзлэг: VOD-1.0, VOS-0.4, OD (Баруун нүд) – Өөрчлөлтгүй хэвийн, OS (Зүүн нүд) – Зовхины завсар багассан, дээд зовхи птозтой, тэмтрэлтээр 3-4 см хэмжээтэй зөөлөн бүтэцтэй, хөдөлгөөнгүй, үрэвслийн шинж тэмдэггүй үүсгэвэртэй, Слит лампаар эвэрлэг тунгалаг, өмнөд хорго дундаж гүнтэй, хүүхэн хараа 3 мм хэмжээтэй хэлбэр зөв, урвалтай, солонгон бүрхүүл дээр зангилаат үүсгэвэр /Lisch nodule/ байгаагүй, арын сегментийн бүтцүүдэд эмгэг өөрчлөлтгүй байсан. Дүгнэлт: Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд ганц тохиолдож байгаа энэхүү тохиолдол маань зүүн нүдний зовхины үүсгэврээс биопсийн шинжилгээ хийж, хавдрыг хэсэгчилж авах мэс засал эмчилгээнд 3 удаа орсон байна. Одоогоор хүүхдийн болон нүдний эмчийн хяналтанд тогтмол үзүүлж байгаа бөгөөд цаашид зүүн нүдний зовхи буултыг засах птозын мэс засал хийхээр төлөвлөөд байна.
