Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уруулын морфометрийн өнцгийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлсон дүн
    (2021-11-01)
    Б.Зулчимэг
    ;
    ; ; ;
    Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, нүүрний дүр төрхийг хувиргах, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэхээс гадна нүүрний анатоми бүтцүүдийн харьцаанд голлох байрыг эзэлдэг эрхтэн юм. Уруулын хэлбэр, хэмжээнд нөлөөлөх төрөлхийн болон олдмол олон эмгэгүүд байх бөгөөд эдгээр нь тухайн хүний хэл яриа, бие-сэтгэхүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг олон тооны судаалгааны бүтээлд дурьдсан байна.1,2,3 Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед уг эрхтний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай оронд уруулын хэвийн бүтэц, морфометрийн үзүүлэлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уруулын морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг орон зайн төлөвт судлах. Арга, аргачлал: Конус цацрагт компьютер томоргаммын (CBCT) зураг авхуулсан 16-54 насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 157 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ®) viewing software-ийн ашиглан, ретроспектив загвараар тодорхойлов. Тоон үзүүлэлтийг боловсруулахдаа SPSS 23.0 программыг ашиглан арифметик дундаж, стандарт хазайлт, стандарт алдаа, вариацын дээд, доод утгыг тодорхойлж үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн коэффциентоор хүйсийн хоорондын ялгааг ANOVA-г ашиглан тодорхойллоо. р-ийн утгыг р˂0.05-аас бага үед тухайн хоёр үзүүлэлтийн хооронд статистик үнэн магадлалтай ялгаатай гэж тооцоолов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 157 хүн хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.48 байсан. Өнцгөн хэмжээ (эгц урдаас) дээд уруулын өнцөг 136.80±12.92°, доод уруулын өнцөг 136.71±9.91°, өнцгөн хэмжээ (хажуу талаас) хамрын таславчийн доод цэгээс-дээд уруулын хоорондох өнцөг 147.97°±15.98, дээд уруул болон-амны завсар хоорондох өнцөг 141.44±13.49°, амны завсар болон-доод уруул хоорондох өнцөг 146.95±12.19°, доод уруул болон ооч уруулын ховил хоорондох өнцөг 139.71±11.37° тус тус байлаа. Дүгнэлт: Уруулын өнцгөн үзүүлэлт нь бэлгийн диморфизмээс шалтгаалахгүй, харин өнцгийн үзүүлэлт нь нас дагаж гардаг уруулын хэлбэрийн өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хамар нулимсны суваг (canalis nasolacrimalis)-ийн морформетрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны тойм
    (2021-03-13)
    Э.Энхзаяа
    ;
    ; ;
    Үндэслэл: Цөөнгүй орны судлаачид хамар-нулимсны сувгийн анатоми бүтэц, морфометрийн үзүүлэлтийг орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох КТГ-ийн аргыг ашиглан нарийвчлан тодорхойлж тоон үзүүлэлтийг уг суваг дахь нулимсны цорго анхдагч болон хоёрдогчоор бөглөрөх, үрэвслийн нэвчдэс, гэмтэл, хавдрын эдээр дарагдах зэрэг олон эмгэгийн үед эмчилгээний тохирсон арга замыг сонгохдоо ашиглаж байна. Арга, аргачлал: Бид Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны ажлын талаар бичигдсэн эрдэм шинжилгээний ажлуудад эх зохиол судлалын аргаар танилцаж, дүгнэлт хийв. Бид тус сэдэвтэй холбоотой 3140 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг КТГ ашиглан тодорхойлсон болон тус сэдэвтэй голлох хамаарал бүхий нийт 30 гаруй эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Эдгээр судалгааг нэгтгэн дүгнэхэд улс орон бүр өөрийн орны хүн амын харах эрхтний бүтэц үйл ажиллагаа тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тал бүрээс нь судлан тогтоосон байна. Улс орны байгал цаг уурын онцлог болон тухайн эрхтний бүтэцэд нас дагаж гарах өөрчлөлт, хувь хүний өвөрчлөл,морфометрийн үзүүлэлтүүдийг уялдуулан хамар нулимсны сувгийн урт, голч зэргийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тодорхойлжээ.Дүгнэлт: Хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлтийг бусад орны судлаачид иж бүрэн судлан тодорхойлсон боловч Монгол хүний хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлт тодорхой бус байгаа нь Монгол хүнд тодорхойлох шаардлагатай байгааг харуулж байна.