Х.Оюунхишиг
Loading...
Товч нэр
Х.Оюунхишиг
Бүтэн нэр
Хишигдорж Оюунхишиг
Латин нэр
Khishigdorj Oyunkhishig
Албан тушаал
Багш
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь(2024-04-13); ;О.Ганбаяр ;Н.Болор ;Г.ХуланЗ.ХишигдарьҮндэслэл: Бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийн үед сийвэн болон буйлны шингэн дэх үрэвслийн медиатор болох адипокин ба глюкозийн түвшин нэмэгдэх, исэлдлийн стрессийн нөлөөгөөр шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ)-ийг хүндрүүлдэг нь олон улсын судалгаануудын үр дүнгээр батлагдсаар байна. Зорилго: Бодисын солилцооны хамшинжийн зарим үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Тус агшингийн судалгааг 2023.12 сараас 2024.02 сарын хооронд АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тасагт үйлчлүүлсэн 30-55 насны нийт 53 хүнийг хамруулав. Шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэхдээ хэмжүүрт сэтгүүр ашиглан шүд тус бүрийн 6 талын эмнэл зүйн холбоосын түвшинд (ЭХТ, мм) үндэслэн 3 бүлэг (эрүүл, I-II зэргийн ШТЭҮ, III-IV зэргийн ШТЭҮ) болгон хуваав. БСХШ-ийг үнэлэхдээ бүсэлхийн тойрог (см), биеийн жингийн индекс (БЖИ, кг/м2), систол болон диастолын даралт (мм м.у.б.), захын цусан дах триглицерид (ТГ, ммоль/л), их нягттай липопротейд (ИНЛП, ммоль/л), өлөн үеийн глюкоз (ӨҮГ, ммоль/л), С-урвалжит уургийн (мг/л) түвшинг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсадын дундаж нас 39.2±5.21; 18.87% (n=10) нь эрэгтэй байв. БСХШ судалгаанд хамрагдсадын 20.75%-д (n=11) илрэв. Эрүүл бүлэг (n=21), I-II зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=17), III-IV зэргийн ШТЭҮ-тэй бүлэг (n=15) хооронд систол болон диастолын даралт (p<0.01), БЖИ (p<0.001), бүсэлхийн тойрог (p<0.001), ТГ (p=0.006), ӨҮГ (p=0.012)-ийн дундаж үзүүлэлт статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв. Корреляцийн шинжилгээгээр систол болон диастолын даралт (r=0.51, p<0.001), БЖИ (r=0.62, p<0.001), бүсэлхийн тойрог (r=0.72, p<0.001), ТГ (r=0.31, p=0.024), өлөн үеийн глюкоз (r=0.38, p=0.005) нь ШТЭҮ-ийн зэрэгтэй шууд хамааралтай байв. Регрессийн шинжилгээгээр бүсэлхийн тойрог (OR=0.09, p=0.025), ӨҮГ (OR=0.06, p=0.002), ТГ (OR=0.13, p=0.004) лавламж хэмжээнээс ихсэх нь ШТЭҮ хүндрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Бодисын солилцооны хамшинжийн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол орны хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдал(2023-11-03) ;Г.Дэлгэрцэцэг ;Б. Батбаяр ;Э.Сумъяа ;М.ХүслэнШ.ДаваахүүҮндэслэл: Шүдний тулгуур эдийн өвчин (ШТЭӨ) нь шүд цоорох өвчний дараа орох өндөр тархалттай, олон шалтгаант өвчин бөгөөд шүдний тойрон эдийн эвдрэлийг үүсгэн улмаар шүдгүйдэлд хүргэдэг өвчин юм. Манай орны хувьд ШТЭӨ-ний тархалт төдийлөн буурахгүй нас ахих тусам нэмэгдэж, буйлны үрэвслээс шүдний тулгуур эдийн үрэвсэл болж хүндэрснээр эмчилгээний шаардлага ч гэсэн ихсэх хандлагатай байна. ШТЭӨ-ний хүндрэлээс сэргийлж, эрт илрүүлэхийн тулд тархалтыг 5 жил тутамд судлах шаардлагатай байдаг нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол орны Хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэн, тархалтыг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2022.06.22–2022.07.10-ны хооронд Хойд бүсийн 5 аймгийн 13 сумын 1134 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулан, таниулсан зөвшөөрлийг авч амны хөндийн үзлэг оношилгоо хийсэн. Судалгааг Нэг-агшингийн загвараар ДЭМБ-ын аргачлалын дагуу (2013, 5th edition ) хийж гүйцэтгэсэн. Амны эрүүл ахуйн төлөв, шүдний тулгуур эдийн индекс (CPI), эмнэл зүйн холбоосын түвшин зэргийг тодорхойлон үр дүнг STATA программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 15-65 насны хүмүүсийн 77.3% (877) нь эмэгтэй, 22.7% (257) нь эрэгтэй байсан бөгөөд дундаж наслалт нь 33.56±6.58 жил байв. Судалгаанд нийт хамрагдсан 1134 хүний 5.3% нь CPI-0, 10.1% нь CPI-1, 47.0% нь CPI-2, 28.2% нь CPI-3, 9.4% нь CPI-4 үзүүлэлттэй байсан бол 88.4% нь өнгөртэй, 80.4% нь чулуутай байв. Дүгнэлт: Монгол орны Хойд бүсийн хүн амын дунд ШТЭӨ-ний тархалт 94.7% байсан бөгөөд 35-44 насны бүлэгт зонхилон тохиолдож байв. Үүнээс буйлны үрэвслийн тархалт 42.7%, ШТЭҮ-ийн тархалт нь 52.0% байснаас ШТЭ-ийн хөнгөн зэргийн үрэвсэл нь 6.3%, дунд зэргийн үрэвсэл нь 23.1%, хүнд зэргийн үрэвсэл нь 22.6% байлаа.
