Loading...
Монгол орны хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдал
Зохиогч
Г.Дэлгэрцэцэг
Б. Батбаяр
Э.Сумъяа
М.Хүслэн
Ш.Даваахүү
Ю.Ганбаатар
Б.Баярчимэг
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
45
End Page
50
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Шүдний тулгуур эдийн өвчин (ШТЭӨ) нь шүд цоорох өвчний дараа орох өндөр тархалттай, олон шалтгаант өвчин бөгөөд шүдний тойрон эдийн эвдрэлийг үүсгэн улмаар шүдгүйдэлд хүргэдэг өвчин юм. Манай орны хувьд ШТЭӨ-ний тархалт төдийлөн буурахгүй нас ахих тусам нэмэгдэж, буйлны үрэвслээс шүдний тулгуур эдийн үрэвсэл болж хүндэрснээр эмчилгээний шаардлага ч гэсэн ихсэх хандлагатай байна. ШТЭӨ-ний хүндрэлээс сэргийлж, эрт илрүүлэхийн тулд тархалтыг 5 жил тутамд судлах шаардлагатай байдаг нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Монгол орны Хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдлыг үнэлэн, тархалтыг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2022.06.22–2022.07.10-ны хооронд Хойд бүсийн 5 аймгийн 13 сумын 1134 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулан, таниулсан зөвшөөрлийг авч амны хөндийн үзлэг оношилгоо хийсэн. Судалгааг Нэг-агшингийн загвараар ДЭМБ-ын аргачлалын дагуу (2013, 5th edition ) хийж гүйцэтгэсэн. Амны эрүүл ахуйн төлөв, шүдний тулгуур эдийн индекс (CPI), эмнэл зүйн холбоосын түвшин зэргийг тодорхойлон үр дүнг STATA программ ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 15-65 насны хүмүүсийн 77.3% (877) нь эмэгтэй, 22.7% (257) нь эрэгтэй байсан бөгөөд дундаж наслалт нь 33.56±6.58 жил байв. Судалгаанд нийт хамрагдсан 1134 хүний 5.3% нь CPI-0, 10.1% нь CPI-1, 47.0% нь CPI-2, 28.2% нь CPI-3, 9.4% нь CPI-4 үзүүлэлттэй байсан бол 88.4% нь өнгөртэй, 80.4% нь чулуутай байв. Дүгнэлт: Монгол орны Хойд бүсийн хүн амын дунд ШТЭӨ-ний тархалт 94.7% байсан бөгөөд 35-44 насны бүлэгт зонхилон тохиолдож байв. Үүнээс буйлны үрэвслийн тархалт 42.7%, ШТЭҮ-ийн тархалт нь 52.0% байснаас ШТЭ-ийн хөнгөн зэргийн үрэвсэл нь 6.3%, дунд зэргийн үрэвсэл нь 23.1%, хүнд зэргийн үрэвсэл нь 22.6% байлаа.
Background: Periodontal disease multifactorial, highly prevalent disease after dental caries and damage in the tooth surround tissues eventually leads to the loss of teeth. In our country, prevalence of periodontal disease increases with age, as gingivitis progresses to periodontitis the of treatment need tends to increase. In order to prevent from the complication of periodontal disease and to detect it at an early stage, it is necessary to examine the prevalence of disease every 5 years. Aim: The aim of this study was to determine the periodontal status of the northern region population of Mongolia. Materials and Methods: The study was conducted from June 22, 2022 to July 10, 2022 and total 1134 people from 13 sums of 5 provinces were randomly selected for oral examination by signing the informed consent. The cross-sectional study was performed using basic oral research methods of the World Health Organization (Oral health survey basic methods 2013, 5th edition). Oral hygiene index, Community periodontal index (CPI), Clinical attachment level (CAL) were determined and analysis was performed using STATA statistics program. Results: In a recent survey 15-65 years old people were involved and 77.3% (877) were female and 22.7% (257) were male, while mean age was 33.56±6.58. Of the total 1134 people surveyed, 5.3% had healthy periodontal tissue, 10.1% had bleeding on probing, 47.0% had calculus, 28.2% had pocket depth 4-5 mm, 9.4% had pocket depth>6 mm, 11.6% had a satisfied oral hygiene. Conclusion: Among the population of the Northern region of Mongolia, the prevalence of periodontal disease was 94.7% and it mainly occurred in the 35-44 age group. Out of this, the prevalence of gingivitis was 42.7%, the prevalence of periodontitis was 52.0%, whereas mild periodontitis occurred in 6.3%, moderate periodontitis in 23.1% and severe periodontitis in 22.6%.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/925
Эшлэл
Г.Дэлгэрцэцэг, Б. Батбаяр, Э.Сумъяа, М.Хүслэн, Ш.Даваахүү, Ю.Ганбаатар нар. Монгол орны хойд бүсийн хүн амын шүдний тулгуур эдийн байдал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):45-50.
