Н.Баасанжаргал
Loading...
Товч нэр
Н.Баасанжаргал
Бүтэн нэр
Намсрай Баасанжаргал
Латин нэр
Namsrai Baasanjargal
Албан тушаал
Ахлах багш
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Obesity Prevalence in Yesonbulag, Govi-Altai, Mongolia(Scientific Research Publishing, 2023-01-01); ; ;Zandarmaa Huvtsagaan; Background: More than half (54.4 percent) of adults, one in every six children under five years old (16.7 percent), and one in every eight adolescents (12.5 percent) are overweight or obese in Mongolia. Methods: The study was conducted during 2015-2018 including 500 children from kindergarten №5, 350 school children aged 6 - 18 years old, 320 civil servants aged 22 - 60, 250 people in private sectors in Yesonbulag, Govi-Altai province, Mongolia. Community based Cross sectional study was undertaken. Questionnaire was used to interview the study participants and anthropometry measurements were performed. Body mass index was calculated by Kettle index (BMI = weight (kg)/height (m2)) and SPSS-17 was utilized for statistical analysis of the data. Fasting blood was tested for parameters including glucose, high density lipoprotein, triglycerides, cholesterol in the blood test of 170 people using analyzer (SPOTCHEMTM EZ model SP-4430, Japan). Result: 32% of the preschool children were at risk of becoming overweight, 10% were overweight, 8% were obese, 40% of school age children were overweight, 6% of them were obese and the obesity and overweight prevalence among adolescents were statistically significant (р 38% of the civil servants were overweight and 30.5% were obese. The blood test for self-employed people revealed that 33.3% of them were at high risk of high cholesterol level and triglyceride, high density lipoprotein and glucose parameters were normal. 38.2% of the civil servants were at high risk of high cholesterol level. Conclusion: Preschool children are at risk of becoming overweight because of watching cartoons for long hours, use a lot of sweet cookies and drinks. 40% of school age children were overweight, 6% of them were obese and 23.3% of which were adolescents. The study participants often use sweet, carbonated beverages, fast food and don’t do any active physical activity and sports. 38% of civil servants were overweight, 30.5% were obese, 34.8% of the self-employed were overweight, 56.8% were obese and they don’t do any active exercises and sports anymore because of not enough space. The parameters in the blood test of the self-employed people, the cholesterol level was at risk of getting higher, decreased high density lipoprotein and triglyceride and glucose were normal. 38.2% of civil servants had high level of cholesterol in the blood parameters and total cholesterol and high density lipoprotein level tend to increase between 30 - 54 years old. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа ээлжийн сувилагчдын дундах нойрны өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс(2022-11-01) ;Д.Оюунцэцэг; ; ;Н.БатпүрэвҮндэслэл: Дэлхий даяар өдөр бүр сая сая хүн нойргүйдлийн асуудлаас болж шаналдаг. Барууны орны насанд хүрэгчдийн 10-30%-д нойргүйдэл тохиолддог. Сингапурын судалгаагаар нойргүйдлийн тархалт 15,3%, Японы хүн амын 20-с дээш насны 3030 хүний 21,4%, Солонгосын хүн амын 15-с дээш насны 3719 хүний 17%-д нь 7 хоногийн 3 шөнө нойргүйдэл тохиолддог.1 Дэлхийн олон орны судлаачид хүний биеийн биологийн хэмнэл алдагдах, удаан хугацаагаар нойр хасах, дархлаа сулрах зэрэг нь ээлжийн ажлаас үүдэлтэй бөгөөд энэ нь хорт хавдар, зүрх судасны өвчин, нойрны хямрал, хоол боловсруулах замын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.2 Нойрны эмгэгүүдийн гол үр дагавар нь нойрны чанарыг бууруулж улмаар удаан хугацаагаар нойр дутмаг байснаас бусад өвчний суурь болдог. Иймд нойрны эмгэгүүд хүний эрүүл байх үндэс суурийг алдагдуулсаар байгаа нь нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг болоод байна. Зорилго: Ээлжийн ажлаас үүдэлтэй нойрны хямрал, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаагаа Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн 11 тасгийн нийт 71 ээлжийн сувилагчдын дунд нойргүйдлийн зэргийн индекс (ISI), нойрмоглох байдал үнэлэх / ESS/, стресс, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын асуумж (DASS-21) авч, боловсруулалтыг SPSS-24 программыг ашиглан хийж, судалгааны өгөгдлийн тархалтыг Колмогоров Смирновын тестээр шалгаж, статистик ач холбогдлын хамаарлыг Спирманы корреляцийн коффициентээр тооцон гаргасан. Дүгнэлт: Сувилагчдын дунд нойргүйдлийн зэргийн индексийг тодорхойлж үзэхэд 32.4% нь эмнэл зүйн нойргүйдлийн өмнөх үед, 31% эмнэл зүйн нойргүйдэл дунд зэргийн хүндрэлтэй, 12,7% эмнэл зүйн нойргүйдэл хүнд зэргийн хүндрэлтэй байсан бөгөөд нойрмоглох байдлыг үнэлэхэд 42.3% хэвийн, 22.5% дунд зэрэг, 19.7% маш их, 15.5% нь бага зэрэг нойрмоглодог гэж тодорхойлогдсон. Ажлын цагийн үргэлжлэх хугацаа урт байх нь нойргүйдэлд эерэг, дунд зэрэг харин нойрмоглох байдалд эерэг хүчтэй хамааралтай байгаа нь тогтоогдсон. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн өвдөлтийн түвшинг хагалгааны өмнөх өвдөлттэй харьцуулан судалсан дүн(2026-02-03); В.ДаваахүүҮндэслэл: ДЭМБ-ын (2021) оны тайланд 2020 онд нурууны өвдөлт (LBP) дэлхийн хэмжээнд 619 сая хүнд өртсөн бөгөөд 2050 он гэхэд өвчлөлийн тоо 843 сая болж өсөх хандлагатай байгаа нь гол төлөв хүн амын өсөлт, хөгшрөлтөөс шалтгаална гэж дурьдсан байна. ШУГТЭ-ийн ММЗ-ын тасагт хийгдсэн судалгаагаар сүүлийн 5 жилд нуруу нугасны эмгэгийн улмаас, нугалам хоорондын жийрэг ивэрч нугас, нугасны ёзоорыг дарсан шалтгаанаар мэс засал хийгдсэн тохиолдол 4-5 дахин нэмэгдэж, гадаад оронд явж эмчлүүлэгсдийн дийлэнх хувьд нь энэхүү эмгэг эзэлж байна1,2. УНТЭ-ийн 2023 оны статистик судалгаанд ММЗ-ын тасагт нийт 477 мэс засал хийгдсэн байна. Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн мэс заслын өмнөх болон дараах өвдөлтийн түвшинг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн мэс заслын өмнөх болон дараах нурууны өвдөлт түүний хүчийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар, тоон судалгааны аргаар хийсэн. УНТЭ-ийн МЭТ-д нурууны хагалгаанд орсон 123 эмчлүүлэгчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав. Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн өвдөлтийн хүчийг үнэлэхдээ Судлаач Хейс, Паттерсон нарын боловсруулсан Visual Analogue Scale (VAS)3 аргаар өвдөлтийн хүчийг үнэлэх шугаман анализын аргыг ашигласан ба хүн ам зүйн 13 асуумжаар тус судалгааг хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн өвдөлтийг мэс заслын өмнө үнэлэхэд 100% өвдөлттэй байсан бөгөөд өвдөлтийн хүчийг үнэлэхэд 1.6% (2) нь бага зэргийн өвдөлттэй, 52.8%(65) нь дунд зэргийн өвдөлттэй, 45.5% (56) нь хүчтэй өвдөлттэй байв. Мэс заслын дараа 3 дахь хоногт өвдөлтийг үнэлэхэд 51.2% (63) нь өвдөлтгүй, 48.8%(60) нь бага зэргийн өвдөлттэй болж сайжирсан байна. Өвдөлтийн хүчний дундаж утга нь мэс заслын өмнө 4.63±0.53, болон дараа 1.48±0.50 болсон байв (p=0.009). Мэс заслын дараах өвдөлтөд нөлөөлж буй зүйлсийг судлахад мэс засал хийлгэсэн арга, БЖИ-тэй хамааралтай байв(p<0.03). Дүгнэлт: Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн өвдөлтийн хүчийг мэс заслын өмнө ба дараах 3 хоногт харьцуулан судлахад буурсан байв. Нурууны хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн мэс заслын өмнөх өвдөлтийн хүч нь мэс засалд орох заалтаар өөр байсан бөгөөд мэс заслын дараах өвдөлтөд мэс засал хийлгэсэн арга, БЖИ-тэй хамааралтай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Говь-Алтай аймгийн сумдын ундны усны физик-химийн үзүүлэлт ба эрүүл ахуйн эрсдэлийг судалсан дүн (2019-2024)(2025-12-05) ;Д.Нямдулам; ;Ч.БуянжаргалҮндэслэл: Говь-Алтай аймаг нь Монгол орны хуурай, усны нөөц хязгаартай бүсэд хамаарч, хүн амын ундны усны гол эх үүсвэр нь гүний болон булгийн ус байдаг. Иймээс ундны усны чанарыг тогтмол үнэлэх нь нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, усны нөөцийн тогтвортой ашиглалт, менежментийг төлөвлөхөд чухал ач холбогдолтой. Монгол Улсын MNS 0900:2018 стандарт “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” нь судалгааны онолын үндэс болж, ундны усны физик, химийн үзүүлэлтийг үнэлэх шалгуурыг тогтоосон. Урьд өмнөх судалгаагаар нутгийн зарим сумын усны хатуулаг, эрдэсжилт, хүнд металлын агууламж өндөр, зарим тохиолдолд MNSын хязгаараас давсан байдал ажиглагдсан ч урт хугацааны системтэй судалгаа ховор байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Говь-Алтай аймгийн сумдын ундны усны физик-химийн үзүүлэлтүүдийг үнэлж (2019–2024), MNS 0900:2018 стандарттай харьцуулан эрүүл ахуйн эрсдэлийг тогтоох. Арга, аргачлал: 2019–2024 онд авсан 112 дээжийн шинжилгээнд тулгуурласан бөгөөд ундны усны гол физикхимийн үзүүлэлтүүдийг үнэлж, үр дүнг MNS 0900:2018 стандарттай харьцуулсан. Судалгааны таамаглал: Говь-Алтай аймгийн сумдын ундны усны зарим химийн үзүүлэлт стандартын дээд хязгаараас давсан байж болзошгүй. Говь-Алтай аймгийн сумдын ундны усны зарим химийн үзүүлэлт стандартын дээд хязгаараас давсан байж болзошгүй. Үр дүн: Судалгаагаар сумдын усны pH дунджаар 7.3 орчим байж стандартын хүрээнд байсан. Харин зарим сумын усны хатуулаг өндөр (Бигэр 17.4 мг-экв/л, Цогт 8.7 мг-экв/л) бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангахгүй байлаа. Нитрат 60 мг/л хүртэл, фтор 2.1 мг/л, төмөр 0.9 мг/л хүртэл илэрч, зарим сумд стандарт хэтэрсэн нь эрсдэл үүсгэж болзошгүйг харууллаа. Есөнбулаг сумын ус стандартын хязгаарт нийцсэн нь нутгийн усны чанар сумдаар ялгаатай байгааг нотолж байна. Бидний судалгааны үр дүнг ӨМӨЗО болон Улаанбаатар хотын судалгаатай харьцуулсан нь хатуулаг, эрдэсжилт, хүнд металлын ялгааг тодорхой харуулж байна. Дүгнэлт: Говь-Алтай аймгийн зарим сумын ундны усны физик-химийн үзүүлэлт стандарт хэтэрсэн, хатуулаг өндөр нь эрүүл ахуйн эрсдэл үүсгэж болзошгүй байна.
