Н.Бямбасоёл
Loading...
Товч нэр
Н.Бямбасоёл
Бүтэн нэр
Нарантуяа Бямбасоёл
Латин нэр
Narantuya Byambasoyol
Албан тушаал
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Герпангин өвчний үүсгэгчийг эмнэлзүйн шинж тэмдэгтэй уялдуулан судалсан дүн(2022-04-28) ;Б.Булгамаа ;Б.Төгөлдөр; ; Герпангин нь Энтеровирүс (EVs)-ээс үүдэлтэй 0-14 насны хүүхдэд тохиолддог амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.1 EVs нь агаар дуслын замаар халдварлах ба өвчний эхэн үед хамар залгиурын салстад байж аажмаар хоол боловсруулах замд хадгалагдаж удаан хугацаанд өтгөний хамтаар биеэс гадагшилдаг гэж ном сурах бичигт тэмдгэлэгдсэн байна.2,3,5 Арьсан дээр тууралт гардаггүй амны хөндий ба залгиурт анхдагч болон хоёрдогч морфологи элемент гарч халуурах шинж тэмдэгээр илэрдэг.3 Монгол улсад амны салстын герпангин өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, үүсгэгчийг илрүүлсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь биднийг энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Судалгааг Нүүр Ам Судлалын (НАС) Төв Эмнэлэгт үзүүлж буй Герпангинаар оношлогдсон нийт 30 хүүхдийг судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл (№2020/3-05) авсаны дагуу судалгаанд хамруулсан. Салстад гарсан тууралтын арчдас, өтгөний дээжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн Полиомиелитын лабораторид шинжлэв. Герпангин оноштой 2 сартайгаас 11нас хүртэлх нийт 30 хүүхдүүдийн дундаж нас нь 3 нас 2 сар (95% СI:2.4±0.1) байсан. Эдгээрийн 80%-д халуурах шинж тэмдэг илэрч дундаж халуун 38.1±0.49 тодорхойлогдов. Амьсгалын тогтолцооны ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдэг 26.6%(8)-д, хоол боловсруулах замын биж шинж тэмдэг болох гэдэс өвдөх, бөөлжих, суулгах шинж тэмдэг 13.3%(4)-д илэрсэн. Бодит үзлэгээр амны хөндийд 1-4 мм хэмжээтэй улайлтат толбо 6.7%-д, цэврүүнцэр ба шалбархай 16.7%-д, 76.6% (23)-д шалбархайнууд гарсан байна. Амны хөндийн байрлалаар зөөлөн тагнайд 37.5%, залгиурын арын хананд 16.67%, хавсарсан байрдлаар 12.5%-д зөөлөн тагнай ба залгиурын нум, 16.67%-д зөөлөн тагнай ба залгиурын арын хана, 16.67%-д зөөлөн тагнай, залгиурын нум ба залгиурын арын хананд тууралт илэрсэн тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан үйлчлэгчдээс цуглуулсан сорьцод эсийн өсгөвөрт вирүс ялгах шинжилгээ хийхэд 70% (21)-д Энтеровирүс илэрсэн нь статистик ач холбогдол бүхий үнэн магадлалтай тодорхойлогдлоо (p<0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг судалсан дүн(2026-05-22) ;С.Батцэцэг ;Ц.Хонгорзул; ;М.ЭнхжаргалҮндэслэл: Шүдний эмчийн ажлын байрны стресс нь хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон ажлын бүтээмжид шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Энэ нь цаашлаад үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, байгууллагын хүний нөөц, тогтвортой хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог. Монгол улсад хийгдсэн зарим судалгаанаас харахад эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын ажлын ачаалал, цалин хөлсний түвшин, орон нутгийн хүний нөөцийн дутагдал нь тухайн байгууллагад тогтвортой ажиллахад нөлөөлж буйг дурдсан боловч шүдний эмч нарыг тусгайлан оролцуулсан судалгаа дутагдалтай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг үнэлэх, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт нүүр амны мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт 98 шүдний их эмчийг хамруулан цахим хэлбэрээр асуумжийг цуглуулав. Ерөнхий мэдээлэл болон ажлын байрны нөхцөл, сэтгэл ханамжийг үнэлэх 3 бүлэг 30 асуулт бүхий асуумжийг ашиглан үр дүнг Microsoft Excel, SPSS-31.0 программаар боловсруулан гаргав. Үр дүн: Судалгаанд оролцсон нийт эмч нарын сэтгэл ханамж 3.68±0.77 дунджаас дээш үнэлэгдсэн. Судалгааны үр дүнгээс харахад ажлын байрны тав тух (r=0.570), хамт олны харилцаа (r=0.560), цалин (r=0.501), удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар (r=0.484), мэргэжлээрээ өсөж дэвших боломж (r=0.482) зэрэг хүчин зүйлүүд нь сэтгэл ханамжийн байдалтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байв (p<0.001). Ажлын ачаалал нь сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий хамаарал үзүүлээгүй (p>0.05). Мөн судалгааны дүнгээс харахад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд үзүүлэх байгууллагын дэмжлэгийн үнэлгээ харьцангуй бага байна (1.87±0.86). Дүгнэлт: 1. Ажлын байрны тав тух, хамт олны харилцаа, цалин хөлс, удирдах ажилтны ур чадвар болон мэргэжлээрээ өсөж дэвших боломж зэрэг хүчин зүйлс нь шүдний эмч нарын ажлын байрны сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байсан (p<0.001). 2. Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш (3.68±0.77) үнэлэгдсэн.
