Н.Бямбасоёл
Loading...
Товч нэр
Н.Бямбасоёл
Бүтэн нэр
Нарантуяа Бямбасоёл
Латин нэр
Narantuya Byambasoyol
Албан тушаал
Багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Герпангин өвчний үүсгэгчийг эмнэлзүйн шинж тэмдэгтэй уялдуулан судалсан дүн(2022-04-28) ;Б.Булгамаа ;Б.Төгөлдөр; ; Герпангин нь Энтеровирүс (EVs)-ээс үүдэлтэй 0-14 насны хүүхдэд тохиолддог амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.1 EVs нь агаар дуслын замаар халдварлах ба өвчний эхэн үед хамар залгиурын салстад байж аажмаар хоол боловсруулах замд хадгалагдаж удаан хугацаанд өтгөний хамтаар биеэс гадагшилдаг гэж ном сурах бичигт тэмдгэлэгдсэн байна.2,3,5 Арьсан дээр тууралт гардаггүй амны хөндий ба залгиурт анхдагч болон хоёрдогч морфологи элемент гарч халуурах шинж тэмдэгээр илэрдэг.3 Монгол улсад амны салстын герпангин өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, үүсгэгчийг илрүүлсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь биднийг энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Судалгааг Нүүр Ам Судлалын (НАС) Төв Эмнэлэгт үзүүлж буй Герпангинаар оношлогдсон нийт 30 хүүхдийг судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл (№2020/3-05) авсаны дагуу судалгаанд хамруулсан. Салстад гарсан тууралтын арчдас, өтгөний дээжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн Полиомиелитын лабораторид шинжлэв. Герпангин оноштой 2 сартайгаас 11нас хүртэлх нийт 30 хүүхдүүдийн дундаж нас нь 3 нас 2 сар (95% СI:2.4±0.1) байсан. Эдгээрийн 80%-д халуурах шинж тэмдэг илэрч дундаж халуун 38.1±0.49 тодорхойлогдов. Амьсгалын тогтолцооны ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдэг 26.6%(8)-д, хоол боловсруулах замын биж шинж тэмдэг болох гэдэс өвдөх, бөөлжих, суулгах шинж тэмдэг 13.3%(4)-д илэрсэн. Бодит үзлэгээр амны хөндийд 1-4 мм хэмжээтэй улайлтат толбо 6.7%-д, цэврүүнцэр ба шалбархай 16.7%-д, 76.6% (23)-д шалбархайнууд гарсан байна. Амны хөндийн байрлалаар зөөлөн тагнайд 37.5%, залгиурын арын хананд 16.67%, хавсарсан байрдлаар 12.5%-д зөөлөн тагнай ба залгиурын нум, 16.67%-д зөөлөн тагнай ба залгиурын арын хана, 16.67%-д зөөлөн тагнай, залгиурын нум ба залгиурын арын хананд тууралт илэрсэн тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан үйлчлэгчдээс цуглуулсан сорьцод эсийн өсгөвөрт вирүс ялгах шинжилгээ хийхэд 70% (21)-д Энтеровирүс илэрсэн нь статистик ач холбогдол бүхий үнэн магадлалтай тодорхойлогдлоо (p<0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үүдэн шүдний хатуу эдийн эмгэг элэгдлийн тохиолдол, элэгдлийн зэргийг тодорхойлсон дүн(2021-09-01) ;Л.Ганцэцэг ;Ж.Билгээ; ; Background: Tooth wear is a physiological process, and scientists have found that it wears an average of 0.01 mm a year1. The research shows that, tooth wear could be a core sign of obstructive sleep apnea, which leads to bruxism in order to open obstruction of oxygen supply to the body. Thus, an early diagnosis of dental attrition could help dentists identify hidden health problem and prevent their patients from future medical/dental and life quality negative impacts of obstructive sleep apnea to cardiovascular, cerebral, and nervous systems, as well as endocrine2,6. Purpose: Cases of determining the degree of wear on anterior tooth. Materials and methods: The tooth wear was sampled from following studies. The study included 953 patients aged 2545 years with tooth wear. Results: Of the 5342 people treated at the dental clinic, 1013 were patients aged 25-45 with tooth wear. As a result, there were 953 clients with anterior tooth wear. Conclusion: 1. tooth wear at-14.06%, tooth wear combined with other solid tissue disorders at + ab 27.7%(264), at + ab + abf 18.25%(174), at + ab + abf + er 8.5%(81), at + ab + er 7.24%(69), at + abf 13.43%(128), at + abf + er 3.47%(33), at + er 7.35%(70). 2. The degree of tooth wear of dental hard tissue is determined by Bardsley's simplified score were 027.3%(260), 153.1%(506), 216.4%(156) and 33.2%(31). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг судалсан дүн(2026-05-22) ;С.Батцэцэг ;Ц.Хонгорзул; ;М.ЭнхжаргалҮндэслэл: Шүдний эмчийн ажлын байрны стресс нь хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон ажлын бүтээмжид шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Энэ нь цаашлаад үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, байгууллагын хүний нөөц, тогтвортой хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог. Монгол улсад хийгдсэн зарим судалгаанаас харахад эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын ажлын ачаалал, цалин хөлсний түвшин, орон нутгийн хүний нөөцийн дутагдал нь тухайн байгууллагад тогтвортой ажиллахад нөлөөлж буйг дурдсан боловч шүдний эмч нарыг тусгайлан оролцуулсан судалгаа дутагдалтай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг үнэлэх, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт нүүр амны мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт 98 шүдний их эмчийг хамруулан цахим хэлбэрээр асуумжийг цуглуулав. Ерөнхий мэдээлэл болон ажлын байрны нөхцөл, сэтгэл ханамжийг үнэлэх 3 бүлэг 30 асуулт бүхий асуумжийг ашиглан үр дүнг Microsoft Excel, SPSS-31.0 программаар боловсруулан гаргав. Үр дүн: Судалгаанд оролцсон нийт эмч нарын сэтгэл ханамж 3.68±0.77 дунджаас дээш үнэлэгдсэн. Судалгааны үр дүнгээс харахад ажлын байрны тав тух (r=0.570), хамт олны харилцаа (r=0.560), цалин (r=0.501), удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар (r=0.484), мэргэжлээрээ өсөж дэвших боломж (r=0.482) зэрэг хүчин зүйлүүд нь сэтгэл ханамжийн байдалтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байв (p<0.001). Ажлын ачаалал нь сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий хамаарал үзүүлээгүй (p>0.05). Мөн судалгааны дүнгээс харахад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд үзүүлэх байгууллагын дэмжлэгийн үнэлгээ харьцангуй бага байна (1.87±0.86). Дүгнэлт: 1. Ажлын байрны тав тух, хамт олны харилцаа, цалин хөлс, удирдах ажилтны ур чадвар болон мэргэжлээрээ өсөж дэвших боломж зэрэг хүчин зүйлс нь шүдний эмч нарын ажлын байрны сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байсан (p<0.001). 2. Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш (3.68±0.77) үнэлэгдсэн. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны амны хөндийн эрүүл мэндийг ба хооллох чадвартай уялдуулан судалсан дүн(2026-09-15) ;Г.Төрбат; ;Ч.Одгэрэл; Үндэслэл: Монгол Улсын хүн амын дундаж наслалт сүүлийн 30 жилд (1995–2025) 8.3 жилээр нэмэгдэж, 2025 онд 72.1 жилд хүрсэн баримт байна (Эрэгтэй 68.1, эмэгтэй 76.2) ҮСХ 2025 . Үүнтэй зэрэгцэн 60-аас дээш насны хүн амын тоо 1990 оноос хойш 2.65 дахин өссөн бөгөөд 2025 оны байдлаар 338 мянга гаруй ахмад настан байгаагаас 60–64 насны бүлэг 241%, 65–69 насны бүлэг 195%-иар өссөн нь хүн амын хөгшрөлийн хурд өндөр байгааг харуулж байна. Энэхүү хүн ам зүйн өөрчлөлт нь ахмад настанд тохирсон амны хөндийн тусламж, шүдэлбэр хийх, сэргээн засах үйлчилгээний эрэлтийг цаашид нэмэгдүүлэх хандлагатай байна. Зорилго: Ахмад настны амны хөндийн эрүүл мэндийн байдалыг хооллох чадвартай уялдуулан судлах. Арга, арагчлал: Бид улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн 50 ба түүнээс дээш насны 301 ахмад настныг хамруулсан аналитик судалгааны нэг агшингийн загвараар судалсан. Амны хөндийн эрүүл мэндийг эмнэлзүйн үзлэг Шүдгүйдэл, шүдэлбэрийн хэрэглээ болон 8 бүрэлдэхүүн хэсэгтэй Oral Health Assessment Tool (OHAT)-аар үнэлж, сайн, муу гэсэн хоёр ангилалд хуваав. Хооллох чадварыг стандартчилсан асуумжаар дараах дөрвөн чиглэлээр үнэлэв: 1. хатуу бүтэцтэй хүнс (Бүхэл мах, алим г.м)-ийг хазах, зажлахад хүндрэлтэй эсэх (Шатлалын ангилал); 2.хүссэн хүнсээ тааламжтай идэж чадах эсэх; 3.амны хөндийтэй холбоотой шалтгаанаар хоолны төрөл, хэмжээгээ хязгаарладаг эсэх; 4.амны хөндийн мэдрэг байдал (Халуун, хүйтэн, чихэрлэг зүйлд өвдөх мэдрэмж). Ангиллын хувьсагчид хоорондын хамаарлыг Пирсоны χ² (Хи квадрат) шинжилгээгээр үнэлж, статистик ач холбогдлын түвшинг p<0.05 гэж авав. Насны бүлэг, хүйс зэрэг хүн ам зүйн хувьсагчийг давхар хувьсагч болгон харгалзав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 69.0±7.8 жил байсан бөгөөд үүнээс эмэгтэй 74%, эрэгтэй 26% байв. Судалгаанд хамрагдагсдын 98.6% нь шүдгүйдэлтэй, 23.6% нь бүрэн шүдгүй байв. Авагддаг шүдэлбэрийн хэрэглээ нас ахих тусам нэмэгдэж (χ²=8.83, p=0.032), эмэгтэйчүүдэд (65.9%) эрэгтэйчүүдээс (45.9%) илүү өндөр байв (χ²=8.45, p=0.004). OHAT үнэлгээгээр судалгаанд хамрагдагсдын 21% нь амны хөндийн эрүүл мэндийн байдал муу гэж үнэлэгдсэн бөгөөд энэ нь боловсролын түвшинтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (χ²=27.69, p<0.001). Хүссэн хүнсээ тааламжтай идэж чаддаг эсэхийг үнэлэхэд (n=240) 27.1% нь “Огт чаддаггүй” гэж хариулсан бөгөөд энэ нь насны бүлэг (p=0.823), хүйс (p=0.405)-тэй статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Хатуу бүтэцтэй хүнс (Бүхэл мах, алим)-ийг хазах, зажлахад 50.6% нь “Огт хэрэглэж чаддаггүй”, 11.3% нь “Хүндрэлгүй хэрэглэдэг” байв. Хоолны хязгаарлалттай бүлэгт хатуу хүнс идэж чадахгүй хүний хувь (82%) нь хязгаарлалтгүй бүлэгтэй (22%) харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байв (χ²=74.1, p<0.001). Амны хөндийн мэдрэг байдал нь хоолны хязгаарлалттай (χ²=11.5, p=0.022) болон амны хөндийн субъектив (Өөрийн үнэлгээт) байдалтай (χ²=7.7, p=0.021) статистикийн ач холбогдолтой хамааралтай байсан бол тодорхой хоолны төрөл (Мах, цитрус жимс гэх мэт)-тэй ач холбогдолтой хамааралгүй байв (p>0.05), энэ нь мэдрэг байдал ерөнхий хоолны хязгаарлалттай холбоотой боловч тодорхой нэг хоол хүнсний зүйлтэй сонгомол холбоогүй болохыг харуулж байна. Дүгнэлт: Ахмад настны амны хөндийн эмнэл зүйн байдал (Шүдгүйдэл, OHAT, мэдрэг байдал) нь тэдний хазах-зажлах чадвар болон хоолны хязгаарлалттай статистикийн өндөр ач холбогдолтой хамааралтай байна. Судалгаанд хамрагдагсдын талаас илүү хувь нь хатуу бүтэцтэй хүнс хэрэглэж чадахгүй, дөрөвний нэгээс олон хувь нь хүссэн хүнсээ тааламжтай идэж огт чаддаггүй байгаа нь ахмад настны хооллох чадварын хязгаарлалт өргөн тархсан, чухал эмнэл зүйн асуудал болохыг харуулж байна.
