Н.Мөнх-Учрал
Loading...
Товч нэр
Н.Мөнх-Учрал
Бүтэн нэр
Нордог Мөнх-Учрал
Латин нэр
Nordog Munkh-Uchral
Албан тушаал
Ахлах багш
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн цус бүлэгнэлтийн алдагдал (Зөвлөгөө сургалт)(2021-06-10); ;Н.Оюундэлгэр; ; Ц.Одгэрэл - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт болон хүндрэлтэй харьцуулан судалсан дүн(2025-01-01) ;Т.Анужин; ; ; Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) нь эмнэлзүйд Глюкозжсон хамгийн өргөн ашиглагддаг, бүх эмгэгийн оношилгоо, эмчилгээний үр гемоглобин дүнгийн хяналтыг илтгэх мэдээлэл сайтай, өртөг хямд, өдөр тутмын Макрошинжилгээний арга бөгөөд өнөөгийн технологийн дэвшлийн үр дүнд микроангиопати цусны эсүүдийг нарийвчилж 36 үзүүлэлтээр хэмжиж байна. Чихрийн Цагаан эсийн шижин (ЧШ)-гийн тархалт дэлхий дахинд төдийгүй манай улсад хэлбэрүүд хурдацтай нэмэгдэж, хожуу оношлогдох, хяналт муу байх, улмаар архаг Үрэвслийн маркер хүндрэлүүд нэмэгдэж, эмчилгээ үр дүнгүй болох зэрэг таагүй үр дагаврууд их. Гипергликеми нь архаг үрэвслийг нөхцөлдүүлэх хүчин зүйл бөгөөд үрэвслийг илтгэх шинэ маркер болох нейтрофил-лимфоцитын харьцаа (НЛХ)-г ЧШ-ийн хяналтын үнэлгээнд ашиглах боломжтой юм. Сүүлийн жилүүдэд НЛХ-г үрэвслийг илтгэх бусад биомаркеруудтай харьцуулахад системийн үрэвслийн төлөвийг илүү сайн тусгадаг, илрүүлэхэд хялбар нийлмэл биомаркер болгон судалж байна. Цусан дахь нейтрофилийн тоо болон хувь ихсэх нь архаг, ужиг явцтай, хоруу чанартай, өвөрмөц бус үрэвслийг илтгэх бол лимфоцитын тоо ба хувь багасах нь дархлаа зохицуулга хангалтгүй, идэвхгүй байгааг илтгэнэ. Иймд НЛХ өндөр байх нь архаг үрэвслийн үед дархлаа тогтолцооны үйл ажиллагааны төлөв байдлыг илэрхийлэхээс гадна цусан дахь нийт цагаан эсийн тоотой харьцуулахад илүү тогтвортой, эрүүл болон эмгэг физиологи, физик хүчин зүйлсийн нөлөөнд өртөх нь бага, хямд, өдөр тутмын эмнэлзүйн үйл ажиллагаанд ашиглах боломжтой, архаг эмгэгүүдийн системийн үрэвслийн найдвартай, сонголт бүхий маркер гэж судлагдсаар байна. Зорилго: Цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт, хүндрэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгийн дотоод шүүрлийн кабинетаар үйлчлүүлсэн ЧШ хэвшинж 2 оноштой 145 эмчлүүлэгчийг хамруулсан ба ЦДТТТ дэх НЛХ, глюкозжсон гемоглобин (Н§ЪА1с), ЧШ-ийн шалтгаант нүд, мэдрэл, хөлний хүндрэлийн мэдээллийг “Карте-Эмнэлэгийн удирдлагын систем”-ээс цуглуулсан. НЛХ-ны түвшингээр үзүүлэлтийн давтамжийн муруйд үндэслэн бага (0.37-1.49), дунд (1.50-2.13), их (2.14-6.19) гэсэн 3 бүлэгт ангилан гликемийн хяналт, хүндрэлтэй харьцуулан корреляц болон шугаман регрессийн шинжилгээгээр тооцон, р<0.05 тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын (п=145) дундаж нас 57.3±12.9, 46.8% (п=131) нь эрэгтэйчүүд байлаа. ЧШ-ийн үргэлжилсэн жилийн дундаж 9.6 (1-31), НЪА1сийн дундаж хэмжээ 8.6±2.47 ба 59.3% (п=86) нь хяналт муу байв. Нийт оролцогчдын 50.7%-д ЧШ-ийн ямар нэг хүндрэл илэрсэн ба үүний 31.5% нь нэг, 11.6% нь хоёр, 7.6% нь > 3 хүндрэл илэрсэн байна. Хамгийн элбэг тохиолдож буй хүндрэлд ретинопати (28.7%), нефропати (25.2%), том судасны хүндрэл (7.4%) байв. НЛХ-ны түвшингээр ангилсан бүлгүүдэд НЪА1с-ийн дундаж статистик ач холбогдол бүхий нэмэгдэж байна (р=0.003). НЛХ-ны шугаман үзүүлэлтийг НЪА1с (г=0.194, р=0.001) ба ЧШ-ийн архаг хүндрэлүүд илэрсэн тооны шугаман (г=0.162, р=0.002) утгаар корреляцийн шинжилгээгээр шалгахад статистик үнэн магадлалтай эерэг хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: НЛХ-ны түвшин нь ЧШ-ийн хяналт, архаг хүндрэлийн илрэлтэй эерэг хамааралтай байгаа тул хяналт, хүндрэлийн илрүүлэгт ашиглаж болохуйц өртөг хямд, өдөр тутмын шинжлэгдэхүүн болж чадах юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нейтрофил-лимфоцит болон Ялтас-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн үед судалсан дүн(2024-04-13) ;Г.Шүрэнцэцэг ;Б.Хулан; ; Ц.ОдгэрэлҮндэслэл: Нейтрофил-Лимфоцитийн харьцаа (НЛХ) болон ЯлтасЛимфоцитийн харьцаа (ЯЛХ) нь үрэвслийн оношилгоонд чухал ач холбогдолтой үзүүлэлтүүд. Бие махбодод явагдаж буй архаг үрэвслийг харьцангуй өртөг багатайгаар, богино хугацаанд илрүүлэхэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) дэх эсүүдийн тооны болон бүтцийн өөрчлөлтийг илтгэх үзүүлэлтүүд, тэр дундаа НЛХ; ЯЛХ чухал үүрэгтэй болохыг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байна. Зорилго: ЦДШ дэх нейтрофил-лимфоцитийн харьцаа; ялтас-лимфоцитийн харьцааг ЧШХШ2 оношлогдсон болон ЧШ-гүй бүлэгт харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Тохиолдлын болон хяналтын бүлэг тус бүрт 1:1 харьцаатай буюу ЧШХШ-2 оношлогдсон 50; ЧШ-гүй 50 хүмүүсийг хамруулан ЦДШ-ний үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: ЧШХШ2 оношлогдсон тохиолдлын болон ЧШ-гүй хяналтын бүлгийг нас, хүйсээр ижилсүүлэл хийж үр дүнг тооцсон. Геометр дундаж (geometric mean) нас хяналтын бүлэгт 54.65; тохиолдлын бүлэгт 51.2 байсан. Тохиолдлын бүлэгт нейтрофил-лимфоцитийн харьцаа (НЛХ) 2.45±1.21; ялтас-лимфоцитийн харьцаа (ЯЛХ)165.29±57.67; хяналтын бүлэгт 1.51±0.79; 165.29±57.67 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай ажиглагдлаа (p<0.05). Дүгнэлт: Нейтрофил-лимфоцитийн харьцаа болон - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаан эсийн тархалтын өргөн ба чихрийн шижингийн хүндрэл хоорондын хамаарлыг судалсан дүн(2024-04-13); ;Б.Суяа; Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-ийн хяналт, судасны хүндрэлийн оношилгоонд цусны эсүүд, тэдгээрийн нэмэлт үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой болохыг сүүлийн жилүүдэд судлаачид ихээр онцолж байна. Цусан дахь глюкозын түвшин тогтмол өндөр (гипергликеми) байх нь цусны сийвэнгийн осмос чанарыг ихэсгэж (гиперосмоляр байдал), улмаар исэлдэлтийн стресс, үрэвсэл, өөх тосны солилцооны алдагдалд хүргэснээр улаан эсүүдийн бөөгнөрөл нэмэгдэж, хэлбэрээ өөрчлөх чадвар буурч, эс доторх шингэнээ алдана. Зорилго: Улаан эсийн тархалтын өргөн ба чихрийн шижингийн хяналт, хүндрэл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг Монгол-Японы эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын амбулаториор үйлчлүүлсэн ЧШ хэвшинж-2 (ЧШХШ-2) оноштой эмчлүүлэгчдийн цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) дэх улаан эсийн үзүүлэлтүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан тохиолдол-хяналтын судалгааны загвараар; ЧШХШ2-той тохиолдлын бүлэгт улаан эсийн үзүүлэлтүүдийг гликемийн хяналт, хүндрэлтэй уялдуулан нэг агшингийн судалгааны загварыг ашиглан судлав. Цусны улаан эсийн үзүүлэлтийг “SysmexXN2000”, глюкозжсон гемоглобиныг “BМ-6010” биохимийн бүрэн автомат анализатораар хэмжсэн. Үр дүн: ЧШХШ2-той бүлэгт улаан эсийн тархалтын өргөн (RDW-SD), улаан эсийн дундаж эзлэхүүн (MCV) буурч, улаан эсийн гемоглобины ханамж (MCHC) ихэссэн нь тохиолдлын бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтай байв (p<0.001). Нас ба улаан эсийн тархалтын өргөн хоорондын хамаарал статистик ач холбогдолтой байгаа нь ЧШ-тэй хүмүүст илүү тод ажиглагдсан (ЧШ-тэй бүлэгт корреляцийн коэффициент r=0.297, p<0.001, харин ЧШ-гүй бүлэгт r=0.272, p<0.001). Олон хүчин зүйлсийн шинжилгээгээр нас, глюкозжсон гемоглобин (HbA1c)-ы ихсэлт нь бие даасан нөлөөтэй хүчин зүйлс болох нь батлагдсан ба RDW-н хэмжээ нас нэмэгдэхэд ихсэх, харин гликемийн хяналт муудахад буурч байв. Настай холбоотой өөрчлөлт нь ЧШ-ийн үргэлжилсэн жилээс хамааралгүй байв. Улаан эсийн тархалтын өргөний хэмжээ буурахад ЧШ-ийн архаг хүндрэлүүд элбэг тохиолдож байсан ба Логистик регрессийн шинжилгээгээр шалгахад ЧШ-ийн архаг хүндрэл илрэх магадлал глюкозжсон гемоглобины хэмжээ ихэссэн хүмүүст нэмэгдэхээс (OR=1.12, p=0.002) гадна улаан эсийн тархалтын өргөн буурсан хүмүүст (OR=1.07, p=0.032) илэрч байна. Дүгнэлт: Чихрийн шижингийн үеийн улаан эсийн бүтцийн өөрчлөлт RDW-ийн бууралтаар илэрч байна. Улаан эсийн бүтцийн өөрчлөлт илэрсэн хүмүүст ЧШ-ийн хяналт муу байх, архаг хүндрэлүүдийн эрсдэл өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл болон чихрийн шижинтэй хүмүүст цусны улаан эсийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн(2023-11-03) ;Су-Яа (Su-Ya); ;Ц.Одгэрэл; Үндэслэл: Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооны 2021 оны тоон үзүүлэлтэд тэмдэглэснээр дэлхийн хэмжээнд 20-79 насны 537 сая хүн чихрийн шижин (ЧШ) өвчнөөр өвчилсөн бөгөөд 206 сая хүн нь Номхон далайн баруун эргийн бүс нутагт бүртгэгджээ. Уг үзүүлэлт нь 2030 онд 238 сая, 2045 онд 260 сая болж өсөх төлөвтэй байгааг дурьдсан байна. Монгол улсад ЧШ өвчний тархалт 1999 онд нийт хүн амын 3.2%-ийг эзэлж байсан бол 2020 онд 8.3% болжээ. Сүүлийн үед ЧШ өвчний хяналт, судасны хүндрэлийн оношилгоонд гематологийн үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой болохыг судлаачид онцолж байна. Цусан дахь глюкозын түвшин тогтмол өндөр байх нь гемоглобин, улаан эс, ялтас эсийн тоо болон бүтцэд нөлөөлж, гемоглобин глюкозжих шалтгаан болдог байна. Зорилго: ЧШ хэвшинж 2 оноштой болон эрүүл хүмүүсийн цусны улаан эсийн үзүүлэлтүүдийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн нийт 156 хүн хамруулж, тохиолдлын бүлэгт ЧШ хэвшинж 2 оноштой 78, хяналтын бүлэгт эрүүл 78 хүнийг хамруулав. Цусны дэлгэрэнгүй шинжилгээний (ЦДШ) үзүүлэлтийг “Sysmex-XN2000” бүрэн автомат анализатораар хэмжив. Үр дүн: Тохиолдлын болон хяналтын бүлэг хооронд ЦДШ-ний үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. ЧШ хэвшинж 2 онош бүхий тохиолдлын бүлэгт улаан эс (5.13±0.43 vs 4.87±0.41, p<0.001), гемоглобины (14.6±1.7 vs. 14.2±1.0, p=0.04) их, RDW-улаан эсийн тархалтын өргөн (39.6±3.0 vs. 40.7±2.4, p=0.007) ба MCV-улаан эсийн дундаж эзлэхүүн (83.9±4.4 vs 85.5±4.6, p=0.014) хяналтын бүлгээс бага тодорхойлогдлоо. Тохиолдлын бүлгийг гликемийн хяналт сайн, муу бүлэгт ангилан судлахад хяналт муу бүлэгт RDW (38.8±2.6 vs. 41.5±3.3, p<0.001), MCV (83.2±3.9 vs. 85.7±5.3, p=0.013) бага илэрлээ. Дүгнэлт: 1. ЧШ хэвшинж 2 онош бүхий тохиолдлын бүлгийг эрүүл бүлэгтэй харьцуулахад цусны улаан эсийн тоо, гемоглобин ихсэж, улаан эсийн тархалтын өргөн, эзлэхүүн багассан байна. 2. Гликемийн хяналтын үнэлгээнд цусны улаан эсийн тархалтын өргөн, эзлэхүүн ач холбогдол бүхий үзүүлэлт болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Диабетийн жижиг судасны зарим хүндрэл ба Д-Димерийн түвшин хоорондын хамаарлыг судалсан дүн(2026-10-30); ; ;Э.Байгалмаа ;Ж.Сувд - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Age and HbA1c in Diabetes: A Negative Association Modified by Red Cell CharacteristicsBackground: While a positive correlation between age and HbA1c has been suggested in non-diabetic individuals, warranting higher HbA1c reference ranges for older adults, evidence among individuals with diabetes is less clear and may reveal an inverse trend. This study aimed to examine the relationship between age and HbA1c in a diabetic population, considering red cell parameters and other confounding factors; Methods: This cross-sectional study included 268 diabetic participants from Mongolia-Japan University Hospital (mean age 57.0 ± 9.9 years, 38.8% male, median diabetes duration 8.0 years, mean HbA1c 9.2 ± 3.3%). We analyzed the association between age and HbA1c using linear regression models, adjusting for diabetic characteristics, chronic complications, inflammation markers, and red cell indices. Subgroup analyses were conducted based on red cell distribution width (RDW) median splits; Results: A significant negative association between age and HbA1c was observed, with an unstandardized B coefficient (95% CI) of -0.112 (-0.166; -0.058, p < 0.001). This association persisted after adjustment for diabetic characteristics, complications, inflammation markers, and red cell indices (-0.115, -0.179; -0.051, p = 0.001). Subgroup analyses indicated a stronger negative association in participants with lower RDW levels (-0.174, -0.269; -0.079, p < 0.001) compared to those with higher RDW (-0.080, -0.147; -0.014, p = 0.019), suggesting that red cell characteristics may modify this relationship. No significant interactions were identified except for RDW; Conclusions: Our findings reveal a distinct negative association between age and HbA1c in diabetic individuals, independent of diabetic characteristics, complications, and inflammation markers. This association is particularly pronounced in individuals with lower RDW levels, highlighting the potential role of red cell morphology in influencing HbA1c levels with aging in diabetes.Scopus© Citations 8 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, High Meat Intake and Ferritin Levels in Relation to Cardiovascular Risk Among Individuals with Diabetes in Mongolia(MDPI AG, 2024-12); ; ; ; BACKGROUND/OBJECTIVES: Mongolian diets are characterized by high meat consumption, which may contribute to dietary iron intake and influence ferritin levels and cardiovascular risk. Elevated ferritin levels have been associated with inflammation and cardiovascular disease (CVD) risk in various populations; however, the specific effects of high meat intake and ferritin levels on CVD risk in Mongolian individuals with diabetes remain unclear. This study aimed to assess the relationship between meat intake, ferritin levels, and cardiovascular risk markers in a diabetic Mongolian population. METHODS: A cross-sectional study was conducted involving 171 Mongolian adults with diabetes. Meat intake was assessed using 24 h dietary recall interviews, and participants were categorized into tertiles of low, medium, and high intake. Blood samples were collected to measure ferritin, lipid profiles, and other CVD markers. The Framingham Risk Score was calculated for each participant. RESULTS: Participants in the highest tertile of meat intake exhibited significantly elevated ferritin levels compared to those in the lower tertiles (275.6 ng/mL vs. 119.6 ng/mL, p = 0.001). Elevated ferritin levels were observed in 40% of participants and were associated with higher LDL cholesterol (3.75 vs. 3.22 mmol/L, p = 0.002), total cholesterol (5.63 vs. 5.2 mmol/L, p = 0.012), and Framingham Risk Scores (13.97 vs. 11.4, p = 0.0001). However, ferritin levels showed no significant association with other cardiovascular or inflammatory markers, including BMI, HbA1c, CRP, and IL-6 (p > 0.05). Mediation analysis revealed that ferritin partially mediated the relationship between meat intake and cardiovascular risk (beta coefficient = 0.539, p = 0.001), though the indirect effect was not statistically significant. Interaction analysis indicated no significant effect modification of meat intake and ferritin levels on cardiovascular risk (p = 0.844). CONCLUSIONS: In this diabetic Mongolian population, high meat intake was associated with elevated ferritin levels, which may have reflected dietary iron intake rather than systemic inflammation or increased CVD risk. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, High Prevalence of Preexisting Neutralizing Antibodies Against Adeno-Associated Virus Capsids in Mongolian People with Hemophilia(2026-10); ; ;Kashiwakura, Yuji; Adeno-associated virus (AAV) vector-mediated gene therapy for hemophilia offers the potential for sustained therapeutic benefit after a single administration and is particularly attractive in regions with limited access to standard therapies. However, the prevalence of anti-AAV neutralizing antibodies (NAbs), which can impair therapeutic efficacy, varies geographically and remains poorly characterized in Mongolia. Here, we evaluated the seroprevalence of NAbs against clinically relevant AAV serotypes in Mongolia. NAbs against AAV3B, AAV5, and AAV8 were assessed in serum samples from 23 healthy volunteers and 52 people with hemophilia (PwH) using a validated cell-based transduction inhibition assay. A high seroprevalence of anti-AAV NAbs was observed across all three serotypes in both healthy volunteers (69.6%-87.0%) and PwH (78.9%-84.6%), with no significant differences between groups. NAbs were detected across all age groups, including early childhood, and frequently exhibited neutralization against multiple AAV serotypes, which was associated with higher NAb titers. Taken together, anti-AAV NAbs are highly prevalent and acquired early in life in the Mongolian population, with multiserotype neutralization patterns. These findings identify a substantial population-specific barrier to AAV-mediated gene therapy and highlight the need for alternative therapeutic strategies beyond AAV-based platforms to overcome immunological constraints in this setting.
