Н.Мөнх-Учрал
Loading...
Товч нэр
Н.Мөнх-Учрал
Бүтэн нэр
Нордог Мөнх-Учрал
Латин нэр
Nordog Munkh-Uchral
Албан тушаал
Ахлах багш
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн цус бүлэгнэлтийн алдагдал (Зөвлөгөө сургалт)(2021-06-10); ;Н.Оюундэлгэр; ; Ц.Одгэрэл - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нейтрофил-лимфоцит болон Ялтас-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн үед судалсан дүн(2024-04-13) ;Г.Шүрэнцэцэг ;Б.Хулан; ; Ц.ОдгэрэлҮндэслэл: Нейтрофил-Лимфоцитийн харьцаа (НЛХ) болон ЯлтасЛимфоцитийн харьцаа (ЯЛХ) нь үрэвслийн оношилгоонд чухал ач холбогдолтой үзүүлэлтүүд. Бие махбодод явагдаж буй архаг үрэвслийг харьцангуй өртөг багатайгаар, богино хугацаанд илрүүлэхэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) дэх эсүүдийн тооны болон бүтцийн өөрчлөлтийг илтгэх үзүүлэлтүүд, тэр дундаа НЛХ; ЯЛХ чухал үүрэгтэй болохыг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байна. Зорилго: ЦДШ дэх нейтрофил-лимфоцитийн харьцаа; ялтас-лимфоцитийн харьцааг ЧШХШ2 оношлогдсон болон ЧШ-гүй бүлэгт харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Тохиолдлын болон хяналтын бүлэг тус бүрт 1:1 харьцаатай буюу ЧШХШ-2 оношлогдсон 50; ЧШ-гүй 50 хүмүүсийг хамруулан ЦДШ-ний үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: ЧШХШ2 оношлогдсон тохиолдлын болон ЧШ-гүй хяналтын бүлгийг нас, хүйсээр ижилсүүлэл хийж үр дүнг тооцсон. Геометр дундаж (geometric mean) нас хяналтын бүлэгт 54.65; тохиолдлын бүлэгт 51.2 байсан. Тохиолдлын бүлэгт нейтрофил-лимфоцитийн харьцаа (НЛХ) 2.45±1.21; ялтас-лимфоцитийн харьцаа (ЯЛХ)165.29±57.67; хяналтын бүлэгт 1.51±0.79; 165.29±57.67 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай ажиглагдлаа (p<0.05). Дүгнэлт: Нейтрофил-лимфоцитийн харьцаа болон - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл болон чихрийн шижинтэй хүмүүст цусны улаан эсийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн(2023-11-03) ;Су-Яа (Su-Ya); ;Ц.Одгэрэл; Үндэслэл: Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооны 2021 оны тоон үзүүлэлтэд тэмдэглэснээр дэлхийн хэмжээнд 20-79 насны 537 сая хүн чихрийн шижин (ЧШ) өвчнөөр өвчилсөн бөгөөд 206 сая хүн нь Номхон далайн баруун эргийн бүс нутагт бүртгэгджээ. Уг үзүүлэлт нь 2030 онд 238 сая, 2045 онд 260 сая болж өсөх төлөвтэй байгааг дурьдсан байна. Монгол улсад ЧШ өвчний тархалт 1999 онд нийт хүн амын 3.2%-ийг эзэлж байсан бол 2020 онд 8.3% болжээ. Сүүлийн үед ЧШ өвчний хяналт, судасны хүндрэлийн оношилгоонд гематологийн үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой болохыг судлаачид онцолж байна. Цусан дахь глюкозын түвшин тогтмол өндөр байх нь гемоглобин, улаан эс, ялтас эсийн тоо болон бүтцэд нөлөөлж, гемоглобин глюкозжих шалтгаан болдог байна. Зорилго: ЧШ хэвшинж 2 оноштой болон эрүүл хүмүүсийн цусны улаан эсийн үзүүлэлтүүдийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн нийт 156 хүн хамруулж, тохиолдлын бүлэгт ЧШ хэвшинж 2 оноштой 78, хяналтын бүлэгт эрүүл 78 хүнийг хамруулав. Цусны дэлгэрэнгүй шинжилгээний (ЦДШ) үзүүлэлтийг “Sysmex-XN2000” бүрэн автомат анализатораар хэмжив. Үр дүн: Тохиолдлын болон хяналтын бүлэг хооронд ЦДШ-ний үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. ЧШ хэвшинж 2 онош бүхий тохиолдлын бүлэгт улаан эс (5.13±0.43 vs 4.87±0.41, p<0.001), гемоглобины (14.6±1.7 vs. 14.2±1.0, p=0.04) их, RDW-улаан эсийн тархалтын өргөн (39.6±3.0 vs. 40.7±2.4, p=0.007) ба MCV-улаан эсийн дундаж эзлэхүүн (83.9±4.4 vs 85.5±4.6, p=0.014) хяналтын бүлгээс бага тодорхойлогдлоо. Тохиолдлын бүлгийг гликемийн хяналт сайн, муу бүлэгт ангилан судлахад хяналт муу бүлэгт RDW (38.8±2.6 vs. 41.5±3.3, p<0.001), MCV (83.2±3.9 vs. 85.7±5.3, p=0.013) бага илэрлээ. Дүгнэлт: 1. ЧШ хэвшинж 2 онош бүхий тохиолдлын бүлгийг эрүүл бүлэгтэй харьцуулахад цусны улаан эсийн тоо, гемоглобин ихсэж, улаан эсийн тархалтын өргөн, эзлэхүүн багассан байна. 2. Гликемийн хяналтын үнэлгээнд цусны улаан эсийн тархалтын өргөн, эзлэхүүн ач холбогдол бүхий үзүүлэлт болж байна.
