О.Пүрэвжал
Loading...
Товч нэр
О.Пүрэвжал
Бүтэн нэр
Отгонбаяр Пүрэвжал
Латин нэр
O Purevjal
Албан тушаал
Ахлах багш
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид 19 өвчний үед захын цус болон бүлэгнэлтийн шинжилгээнд гарах өөрчлөлтийг судлах нь(2022-04-28) ;Г.Энхзаяа ;Ц.ОдгэрэлКовид 19 өвчний тавиланг таамаглах, хүндрэлийг илрүүлэх, өртөг хямд, стандартад нийцсэн оношлогооны үзүүлэлтүүдийг судлах шаардлагатай байна. Судалгаанд 397 эмчлүүлэгчийг санамсаргүй түүврээр хамруулан асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээ бүхий маягтаар мэдээллийг эргэмж байдлаар цуглуулж өвчний хүндийн зэргээр харьцуулан үнэлэв. Нийт эмчлүүлэгчдийн 202 (50.9%) эрэгтэй, 195 (49.1%) эмэгтэй дундаж наслалт 49.9±18.25 жил байв. Өвчний хүндийн зэргээр 120 (30.2%) нь хөнгөн, 112 (28.2%) нь хүндэвтэр, 162 (40.8) нь хүнд, 3 (0.7%) нь нас барсан байв. Өвчин хүндрэх тусам цагаан эс, нейтрофил, нейтрофил лимфоцитын харьцаа (НЛХ), ялтас лимфоцитын харьцаа (ЯЛХ), улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ)ний дундаж хэмжээ ихсэж байсан бол лимфоцит, эозинофил, улаан эс, гемоглобин, гематокритын дундаж илэрхий багассан байна (P<0.05). Цус бүлэгнэлтийн шинжилгээнд өвчин хүндрэх тусам протромбины хугацаа, зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа илт уртассан байв. Д димер хүнд бүлэгт (1.81±2.00) нас барсан бүлэгт (4.02±0.12) болж ихэссэн байна (p-0.029). Оношлогооны таамаглах болон тайлбарлах чадвар НЛХ хамгийн сайн талбайг харуулж байна. НЛХ нь AUC 0.849, Cut-off 2.5, өвөрмөц байдал 86.3%, мэдрэг байдал 45% байлаа. Ковид 19 өвчний үед захын цусны НЛХ нь хүндрэлийг илрүүлэх мэдрэг өртөг багатай шинжилгээ байж болох юм. Цус бүлэгнэлтийн шинжилгээнд протромбины хугацаа болон зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа, Д димерыг үнэлэх нь өвчний даамжралтыг тодорхойлох чухал үзүүлэлт болж байна.
