Nemekhee, Odongua
Loading...
Товч нэр
Nemekhee, Odongua
Бүтэн нэр
Nemekhee Odongua
Латин нэр
Nemekhee Odongua
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эх, нярайн D-аминдэмийн дутагдал, тэдгээрийн хоорондын хамаарал(2020-04-13) ;Ц.Наранчимэг ;Р.Отгонбаяр ;Т.Эрдэнэтуяа ;Л.ХалиунГ.МягмарцолмонD-аминдэм нь яс-булчингийн солилцоонд оролцохоос гадна халдварт ба халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэгддэг. Жирэмсэн эмэгтэйд D-аминдэм дутагдахад жирэмсний чихрийн шижин, манас таталтын урьдал ба манас таталтад нөлөөлөхөөс гадна, D-аминдэмийн дутагдалтай нярай төрдөг. Эх, нярайн D-аминдэмийн хоорондын хамаарлыг судлах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Арга аргачлал: Судалгаанд нийт 264 эх, 264 нярайн хамт хамрагдсан ба эмнэлэгт суурилсан проспектив судалгааны загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 2019 оны 7 ба 8 дугаар саруудад хийв. Төрөхийн өмнө эхийн венийн цуснаас, төрсний дараа нярайн хүйн цуснаас сорьц авч, хоорондын хамаарлыг судлав. Үр дүн: Эхийн цусан дахь 25(ОН)D дундаж хэмжээ 16.53±6.5 нг/мл, нярайн хүйн цусан дахь дундаж хэмжээ 14.25±5.3 нг/мл байв. Эх нярайн D-аминдэмийн хоорондын хамаарлыг тооцож үзэхэд (Pearson r=0.87) хүчтэй хамааралтай байгаа нь тогтоогдсон. D-аминдэмийн дутагдалтай эх 191 (72.3%), хангалтгүй 63 (23.9%), хангалттай 10 (3.8%) байсан бол нярайн хувьд D-аминдэмийн дутагдалтай 232 (87.9%), хангалтгүй 28 (10.6%), хангалттай 4 (1.5%) байсан. Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 72 (27.3%) нь жирэмсэн үедээ D-аминдэм нэмэлтээр хэрэглэсэн бол 192 (72.7%) нь хэрэглээгүй бөгөөд D-аминдэм уугаагүй эхчүүдийн 153 (79.7%) нь D-аминдэмийн дутагдалтай, статистик ач холбогдолтой байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D-аминдэмийн дутагдал өндөр байна. 2. Нярайн цусан дахь D-аминдэм хэвийн хэмжээнээс бага байгаа нь тогтоогдсон. 3. Бидний судалгаагаар эхийн цусан дахь D-аминдэмийн хэмжээ төрж буй нярайн D-аминдэмийн хэмжээтэй хамаарал бүхий статистик ач холбогдолтой юм.
