С, Гал-Эрдэнэ
Loading...
Товч нэр
С, Гал-Эрдэнэ
Бүтэн нэр
Самданхүү, Гал-Эрдэнэ
Латин нэр
Samdankhuu Gal-Erdene
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АШУҮИС-ийн цахим сургалтын видео контентийн үнэлгээ(2022-04-28); ;Б.Балжинням ;Г.Нарансүх; АШУҮИС нь ковид-19 цар тахалын үед сургалтаа цахим сургалтын хэлбэрээр явуулж цахим сургалтын (http://elearning.mnums.edu.mn/) системдээ сургалтын агуулгынхаа лекцийн агуулгыг 100% байршуулан ашигласан. Тус хугацаанд бэлтгэн байршуулсан видео материалыг бэлтгэсэн хэлбэр, технологи харилцан адилгүй байсан учраас энэхүү үнэлгээг хийх үндэслэл болж байна. АШУҮИС-ийн цахим сургалтын системд байршсан цахим хичээлүүдийн видео контентод шалгуурын дагуу үнэлгээ хийж, тохиромжтой байдлыг тодорхойлох зорилгоор судалгааг хийв. Судалгаанд АШУҮИС-ийн цахим сургалтын (http://elearning.mnums. edu.mn/) системд байршсан анагаахын суурь боловсролын I дамжааны ерөнхий суурь 23 хичээлийн 292 видео материалд Багшийн хөгжил, цахим сургалтын газраас гаргасан АШУҮИС-ийн цахим сургалтын системд байршуулсан хичээлүүдийн видео материалын үнэлгээний 20 хаалттай болон нээлттэй асуулт бүхий шалгуур хуудсаар үнэлж датаг боловсруулав. Судалгаанд хамгийн олон видео материал байршуулсан хичээл нь 53 видео материалтай, хамгийн цөөн нь 4 видео материалтай байлаа. Видео материалын төрлийг авч үзвэл хичээлийн видео лекц 204, дадлага, семинарийн видео 63, хичээлийн нэмэлт материалын видео 25 байсан. Видео материалын дундаж хэмжээ 103.18 мегабайт, дундаж үргэлжлэх хугацаа 22.25 минут байлаа. Лекцийн видео материалд хичээлийн нэрийг 10.4%, он эсвэл хичээлийн жил 11.9%, холбоо барих мэдээлэл 13.8%, дүгнэлт 19.8%, сэдвийн дугаар дараалал 23.1%, багшийн цол зэрэг, албан тушаал 32.5%, сургууль тэнхмийн нэр 44.8%, танилцуулгын ерөнхий агуулга 50.7%, багшийн нэр 64.2%, сэдвийн нэрээ 96.3% тус тус тусгасан байна. Видео хичээлд багшийн дүрс 56.5%-д гарсан бол танилцуулгад сургуулийн логог 27.3% оруулсан байна. Видео контентод засвар хийх шаардлагатай байдлыг үнэлэхэд 2.4% ямарч засвар хийх шаардлагагүй, хангалттай сайн хийгдсэн, 65.1% заавал засах шаардлагагүй, 25% бага зэрэг засах зүйлс байгаа боловч суралцагчид үзэж байх боломжтой, 5.1% засах шаардлагатай, 2.4% зайлшгүй засах шаардлагатай байна. Судалгаанаас дүгнэхэд хичээл тус бүрийн видео контентийн тоо харилцан адилгүй байна. Лекцийн видеонд зарим шаардлагагүй мэдээлэл оруулсан эсвэл байх шаардлагатай мэдээлэл нь дутуу байна. 7.5%-ийн зайлшгүй болон засах шаардлагатай видео контентыг шинээр хийх шаардлагатай байна.
