Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 6 of 6
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Багш нарын цахим сургалтын талаарх сэтгэл ханамж
    (2021-06-10)
    Б.Балжинням
    ;
    ; ;
    Г.Нарансүх
    ;
    КOВИД-19 халдварын улмаас сургалтыг цахимаар явуулж буй энэ үед багш нар хичээлээ хэрхэн зохион байгуулж буй болон тэдний цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийг тодорхойлох шаардлагатай. Судалгаанд 342 багш хамруулан мэдээллийг асуумжийн аргаар цуглуулж, одоогийн нөхцөл, цаашдын боломж болон сэтгэл ханамж зэргийг тодорхойлж, үр дүнг тооцсон. Багш нарын ихэвчлэн онлайнаар нүүр нүүрээ харах болон вебд суурилсан аргуудыг хослуулан хичээлийг зохион байгуулсан байна. Багш нараас цаг хугацаа их шаарддаг, оюутнуудын оролцоо думтаг, гардан үйлдлийн ур чадвар эзэмшүүлэхэд дутагдалтай, харин орон зайнаас үл хамааран давуу тал болж байна гэж үзсэн. Цаашид танхим болон онлайн сургалтыг хослуулж, лекц, бие даалтыг ихэвчлэн цахим хэлбэрээр зохион байгуулах нь тохиромжтой, ингэхийн тулд багш нарт технологийн дэмжлэг хэрэгтэй байна. Багш нарын өөрсдийн цахим сургалтын талаарх мэдлэг, орчин нөхцөл, цахим сургалтыг танхимын сургалттай харьцуулсан байдал, багш нарын суралцагчидтай тогтоосон эргэх холбоо, үнэлгээний бодитой байдал, сургалтын систем зэрэгт сэтгэл ханамжийн түвшин дундаж болон түүнээс дээш байсан. Сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахад дутагдалтай талууд байгаа боловч, цахим сургалтад багш нар сэтгэл ханамжтай, цаашид хосолсон сургалт хэрэглээ нэмэгдэхээр байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19 цар тахлын үеийн цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ ба сэтгэл ханамж
    (2021-06-10) ; ;
    Б.Балжинням
    ;
    ;
    Б.Жавхлан
    KОВИД-19 цар тархалтын улмаас сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч их дээд сургуулиудын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн энэ үед сургалтын чанарыг оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийг судлах нь сургалтын чанарыг сайжруулахад чухал юм. Цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлоход зорилгын хүрээнд тоон судалгааны асуумжийн аргыг ашиглаж, нийт АШҮУИС-ийн 3153 оюутныг хамруулав. АШУҮИС-ийн арван оюутан тутмын ес нь цахим хичээл хуваарь, цаг баримтлах байдал, хөтөлбөрийн дагуу хичээл орж буй байдал, хичээлийн агуулгыг тодорхой, ойлгомжтой гэж үнэлж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь курсээр ялгаатай байна. АШУҮИС-ийн арван оюутан тутмын долоо нь цахим хичээлд багш үзүүлэн, таниулах материал сайн ашигладаг, хичээлээр онолын мэдлэгээ бататгадаг, багштай эргэх холбоотой харилцаж чаддаг байна. Оюутнуудын цахим сургалтын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин өндөр ба сэтгэл ханамжийн түвшин болон курс урвуу хамааралтай байна, салбар, бүрэлдэхүүн сургуулиар авч үзэхэд ялгаагүй байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    АШУҮИС-ийн цахим сургалтын видео контентийн үнэлгээ
    (2022-04-28) ;
    Б.Балжинням
    ;
    Г.Нарансүх
    ;
    ;
    АШУҮИС нь ковид-19 цар тахалын үед сургалтаа цахим сургалтын хэлбэрээр явуулж цахим сургалтын (http://elearning.mnums.edu.mn/) системдээ сургалтын агуулгынхаа лекцийн агуулгыг 100% байршуулан ашигласан. Тус хугацаанд бэлтгэн байршуулсан видео материалыг бэлтгэсэн хэлбэр, технологи харилцан адилгүй байсан учраас энэхүү үнэлгээг хийх үндэслэл болж байна. АШУҮИС-ийн цахим сургалтын системд байршсан цахим хичээлүүдийн видео контентод шалгуурын дагуу үнэлгээ хийж, тохиромжтой байдлыг тодорхойлох зорилгоор судалгааг хийв. Судалгаанд АШУҮИС-ийн цахим сургалтын (http://elearning.mnums. edu.mn/) системд байршсан анагаахын суурь боловсролын I дамжааны ерөнхий суурь 23 хичээлийн 292 видео материалд Багшийн хөгжил, цахим сургалтын газраас гаргасан АШУҮИС-ийн цахим сургалтын системд байршуулсан хичээлүүдийн видео материалын үнэлгээний 20 хаалттай болон нээлттэй асуулт бүхий шалгуур хуудсаар үнэлж датаг боловсруулав. Судалгаанд хамгийн олон видео материал байршуулсан хичээл нь 53 видео материалтай, хамгийн цөөн нь 4 видео материалтай байлаа. Видео материалын төрлийг авч үзвэл хичээлийн видео лекц 204, дадлага, семинарийн видео 63, хичээлийн нэмэлт материалын видео 25 байсан. Видео материалын дундаж хэмжээ 103.18 мегабайт, дундаж үргэлжлэх хугацаа 22.25 минут байлаа. Лекцийн видео материалд хичээлийн нэрийг 10.4%, он эсвэл хичээлийн жил 11.9%, холбоо барих мэдээлэл 13.8%, дүгнэлт 19.8%, сэдвийн дугаар дараалал 23.1%, багшийн цол зэрэг, албан тушаал 32.5%, сургууль тэнхмийн нэр 44.8%, танилцуулгын ерөнхий агуулга 50.7%, багшийн нэр 64.2%, сэдвийн нэрээ 96.3% тус тус тусгасан байна. Видео хичээлд багшийн дүрс 56.5%-д гарсан бол танилцуулгад сургуулийн логог 27.3% оруулсан байна. Видео контентод засвар хийх шаардлагатай байдлыг үнэлэхэд 2.4% ямарч засвар хийх шаардлагагүй, хангалттай сайн хийгдсэн, 65.1% заавал засах шаардлагагүй, 25% бага зэрэг засах зүйлс байгаа боловч суралцагчид үзэж байх боломжтой, 5.1% засах шаардлагатай, 2.4% зайлшгүй засах шаардлагатай байна. Судалгаанаас дүгнэхэд хичээл тус бүрийн видео контентийн тоо харилцан адилгүй байна. Лекцийн видеонд зарим шаардлагагүй мэдээлэл оруулсан эсвэл байх шаардлагатай мэдээлэл нь дутуу байна. 7.5%-ийн зайлшгүй болон засах шаардлагатай видео контентыг шинээр хийх шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Online continuing medical education in Mongolia: needs assessment
    (Korean Society of Medical Education, 2022-09) ; ; ; ;
    PURPOSE: Due to the shortage in the healthcare workforce, insufficient qualifications, a lack of infrastructure and limited resources in Mongolia, it is not always possible for healthcare workers in rural areas who wish to attend continuous training and retraining courses to do so. However, in order to provide high-quality care, the demand for distance learning and the upgrading of knowledge and practice of many medical topics (especially related to morbidity and mortality) are necessary for the rural population. This study aimed to assess the needs of e-learning medical education, of graduates in Mongolia. METHODS: A cross-sectional research design was implemented. We collected data from 1,221 healthcare professionals (nursing professionals, physicians, midwives, and feldshers) who were randomly selected from 69 government hospitals in Mongolia. Data were collected using self-assessment questionnaires which captured the needs assessment in a survey for online continuous medical education in Mongolia. Data were analyzed using descriptive statistics and Kruskal-Wallis statistical test. RESULTS: Ninety percent of the respondents reported that they plan on attending online continuous medical education with the most preferred specialty area being emergency medicine. Results using the Kruskal-Wallis statistical technique suggested the preferred specialty area, educational content, appropriate time schedule, available devices, and tools were statistically significant and were different between the nursing professionals, physicians, midwives, and feldshers (p<0.05). CONCLUSION: Findings provide important evidence for the implementation of measures and strategies which can assist healthcare professionals in low and middle-income areas/countries to constructively address their need for enhanced knowledge and practice through distance learning.
    Scopus© Citations 2