Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    “Анагаах ухааны цог төгөлдөр дөрвөн үндэс”-ийн “Онолын үндэс”-ийн өвчний ангиллыг тайлбар бүтээлүүдтэй харьцуулан шинжсэн нь
    (2022-06-12) ;
    Ц.Мөнхтуяа
    ;
    Үндэслэл: Уламжлалт өвчний ангиллыг дэлгэрүүлэн судлах нь уламжлалт өвчний оношийн мөн чанарыг тогтоож орчин үеийн анагаах ухааны оноштой дүйцүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж зарим сурвалж, тайлбаруудын хүрээнд харьцуулан судаллаа. Үр дүн: “Анагаах ухааны дөрвөн үндэс” сурвалжийн “Номлолын үндэс”-ийн өвчний ангилалд 1. Шүтээний ангиллыг гол болгосон хийгээд эрэгтэй, эмэгтэйн өвчний ангиллыг “Алтан хадмал” тайлбарт нэмэлт хийж бичжээ. “Анагаах ухааны дөрвөн үндэс” сурвалжийн “Номлолын үндэс”-т өвчнийг гэм, эрхэм, орон, язгуурыг баримтлан ангилаад шүтээний ангиллыг эрхэм болгож хорлогдохуун 25-тай холбон дан, хавсарсан, хурсан олон хувилбараар хэмжээлэшгүй олон гэж тодорхойлохдоо хий, шар, бадган гурван гэмийн хүрээнд хязгаарлаж авч үзээд мөн чанарыг баримтлан ерөнхийд нь халуун, хүйтэн 2-т хурааж авч үздэг уламжлал дамжиж ирсэн байна. Уламжлалт анагаах ухааны өвчний ангилал нь хий, шар, бадган гурван гэмийн 1. Дангаар 2. Хавсарч 3. Хурж арвидах, барагдах нийт 101 хувилбарыг эх үндэс болгож цаашид “Алтан хадмал” тайлбарт “Шүтээн”-ий ангилал дахь “Эрхэм”-ийн ангиллыг хорлогдохуун 25-тай холбон тэдгээрийн тус бүрийн дангаар арвидах, барагдах, хямралдах болон хавсарч машид, дээдэд арвидаж, барагдахын үржвэрүүдээр дэлгэрүүлэн нийтдээ 682.870.50 өвчинд ангилсан болох нь тогтоогдож байна. Дүгнэлт: 1. “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” сурвалжид өвчнийг хэмжээлэшгүй ангилсан хэдий ч хий, шар бадган гурван гэмийн хүрээнд хязгаарлан ерөнхийд нь халуун, хүйтэн 2-т ангилсан байна. 2. Өвчний ангиллыг 3 гэмийн дан, хавсарч, хурсаны арвидаж барагдах 101 хувилбар нь цаашид машид дэлгэрэн ангилагдаж байна. 3. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг гэм, эрхэм, орон, язгуурыг баримтлан ангилж байгаагаас шүтээний ангиллын эрхэмийн ангиллыг гол болгож гурван гэмийн хүрээнд тэдгээрийн арвидаж, барагдах, хямаралдахыг дан, хавсарсан, хурсантай ялгавартайгаар, хорлогдохуун 25-тай холбон үржиж дэлгэрүүлэн машид тодорхой тооцож гаргажээ.