Shuumarjav, Uurtuya
Loading...
Товч нэр
Shuumarjav, Uurtuya
Бүтэн нэр
Shuumarjav Uurtuya
Латин нэр
Shuumarjav Uurtuya
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана (Hippophae Rhamnoides L.)-ы тосны нөлөөллийг судлах(2023-11-03) ;М.Мөнх-Эрдэнэ ;Н.Отгонтуяа; ;Н.Ням-ЭрдэнэН.НаранбатҮндэслэл: Амьтдын гадны таагүй хүчин зүйлд үзүүлж буй физиологи, сэтгэл зүйн хариу үйлдлийг стресс гэнэ. Дэлхий нийтэд стрессийн эсрэг үйлдэлтэй эмийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмийн гаж нөлөө ч бас бүртгэгдсээр байна. Монголчууд эрт дээр үеэс хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн чацаргана жимсгэнэ нь байгалийн хүчтэй антиоксидант бөгөөд олон төрлийн үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Зорилго: Лабораторийн хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана жимсгэний тосны стресст нөлөөлөх үйлчлэлийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгаанд BALB/С үүлдрийн эрэгчин хулганыг сонгон авч 4 бүлэг болгон туршилтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: эерэг хяналтын бүлэгт 8 хулгана, эмгэг хяналтын бүлэг 9 хулгана, бага тун бүлэгт 9 хулгана, их тун бүлэгт 9 хулгана нийт 35 хулганыг тус тус санамсаргүйгээр сонгон туршилтыг хийсэн. Архаг стрессийн загварыг үүсгэхдээ өдөр бүр өөр өөр стрессийн хүчин зүйлээр 28 хоногийн турш үйлчилсэн. Стрессийн түвшинг биеийн жингийн хэмжилт болон сахарозын уусмал сонгох сорилоор туршилтын эхний 14 хоногийн хугацаанд үнэлсний дараа чацарганы тосыг 14 хоногийн турш амаар уулгасан. Судалгааны үр дүнг Prism 9 программ ашиглан Two-way ANOVA, T тест, Tukey’s multiple comparisons test арга ашиглан боловсруулсан. Үр дүн: Биеийн жингийн хэмжилтийн үр дүнд эерэг хяналтын бүлгийн биеийн жин тогтмол нэмэгдэж, эмгэг хяналтын бүлэгт биеийн жингийн өсөлт ажиглагдсангүй. Сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилын дүнгээр чацарганы тос уусан туршилтын бүлгүүдэд стрессийн түвшин харьцангуй бага байгаа нь чацаргана жимсгэнэ нь стрессийн эсрэг нөлөө үзүүлж буйг илтгэж байна. Дүгнэлт: BALB/C үүлдрийн туршилтын цагаан хулгануудад стрессийн эмгэг загвар болох архаг стресс үүссэн болох нь сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилоор тогтоож архаг стресс бүхий хулганад чацаргана жимсгэний тос уулгахад стрессийн даван туулах чадвар нь нэмэгдэж байгаа нь төрх үйлийн сорилоор тодорхойлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн(2024-11-07); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаМ.СувдҮндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүст судасны уян чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон дүн(2022-06-12); ; ; ;Б.БаярчимэгБ.ХонгорзулҮндэслэл: Шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ) нь 2013 оны судалгаагаар Монгол улсын хүн амын дунд 71.1%-ийн тархалттай байсан бөгөөд үрэвслийн медиаторууд, ШТЭҮ үүсгэж буй бактериуд, өөх тосны нэгдлүүд нь судасны ханыг гэмтээдэг болохыг invivo болон invitro судалгаагаар тодорхойлсон байдаг. Зорилго: Шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүсийн гүрээний артерийн судасны уян чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлон судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан аналитик, тохиолдол-хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэгт 40-60 насны ШТЭҮтэй, хяналтын бүлэгт насаар ижилсүүлэн ШТЭҮ-гүй, харьцангуй эрүүл 15 хүнийг тус тус хамруулав. Шүдний тулгуур эдийн байдлыг эмнэлзүйн холбоосын түвшин, амны хөндийн дэлгэмэл рентген зураг, захын цусан дахь өөх тосны агууламжийг биохимийн анализатороор, гүрээний судасны ханын дотор-дунд давхаргын зузаан (Д-ДДЗ)-ыг хэт авиан оношилгооны аппарат шугаман үүсгэн бүртгэгчээр хэмжив. Үр дүн: Гүрээний судасны Д-ДДЗ-ы дундаж хэмжээ ШТЭҮ-тэй хүмүүст 0.84±0.01 мм, ШТЭҮ-гүй хүмүүст 0.72±0.02 мм, захын цусан дахь нийт холестерол (НХ), триглицерид (ТГ), бага нягттай липопротейн (БНЛП)ий дундаж агууламж статистик ач холбогдол бүхий ялгаатай их байна (p=0.037). Дүгнэлт: ШТЭҮ-тэй хүмүүсийн захын цусан дах НХ, ТГ, БНЛП-ий дундаж агууламж, гүрээний судасны Д-ДДЗ эрүүл хүмүүстэй харьцуулахад өндөр (p<0.03) байгаа бөгөөд судасны уян чанар багасгах магадлал 2.09 дахин их (95% CI=1.22-3.59, p<0.007) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны үйлчлэлийг архаг стрессийн загвар үүсгэсэн амьтанд зан төрх үйлийн сорилоор үнэлсэн дүн(2024-05-13); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаБ.МаналжавҮндэслэл: Олон улсад болон манай оронд хийгдсэн судалгаануудаас Ямаан арц харахад стресс нь хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг хэвээр Лаванда байсаар байна. Орчин үед байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт Сахар сонгох хэрэгцээ нэмэгдсээр байгаа ба ургамлаас гарган авсан эфирийн тосыг сорил анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Эфирийн тос Усанд сэлүүлэх нь стрессийг бууруулж, тайвшруулах үйлдэлтэй талаарх судалгаа сорил шинжилгээ ихээр хийгдэж байна. Манай оронд 300 орчим зүйлийн Клевенжерийн эфирийн тост ургамал ургадгийг тогтоосон ба ямаан арцны эфирийн аппарат тосны найрлага нэлээдгүй судлагдсан боловч стрессийн эсрэг үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Манай оронд ургадаг Ямаан арцнаас гарган авсан эфирийн тосны стрессийн эсрэг үйлдлийг туршилтын амьтны загварт судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд ашигласан Ямаан арцны эфирийн тосыг Клевенжерийн аппаратад устай хамт нэрэх аргаар гарган авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, Balb/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, бага тунгийн бүлэг, өндөр тунгийн бүлэг болон эерэг хяналтын бүлэг (Лавандагийн) гэсэн 5 бүлэг болгон хувааж архаг стрессийн загварыг эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг зан төрх үйлийн сорилоор үнэлсэн. Үүнд сахар сонгох болон усанд сэлүүлэх сорилыг ашигласан. Үр дүнгийн боловсруулалтыг Prism (ANOVA) программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Ямаан арцны 18 удаагийн нэрэлгээр нийт 5.78 г буюу 6.9 мл орчим, цайвар шар өнгөтэй Эфирийн тос гарган авсан. Туршилтын 28 дах өдөр усанд сэлүүлэх сорилоор туршилтын амьтдыг үнэлэхэд эрүүл хяналтын бүлэг 112.8±47.7 сек, эмгэг хяналтын бүлэг 56.4±15.2 сек, бага тунгийн бүлэг 86.6±38.7 сек, өндөр тунгийн бүлэг 117.5±52.8 сек, эерэг хяналтын бүлэг 75.2±24.0 секунд тус тус усанд идэвхтэй сэлсэн. Усанд сэлүүлэх сорилоор эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт хооронд, мөн эмгэг хяналтын бүлэг болон өндөр тунгийн бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Туршилтын явцад нийт бүлгийн хулгануудад нийт 3 удаа (14 хоног тутам 1) сахар сонгох сорил хийсэн. Туршилтын эхний өдөр болон стресс үүсгэснээс хойш 14 дэх хоногийн хэмжилтээр бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа байгаагүй. Харин 3 дах хэмжилтээр буюу стрессээр үйлчилснээс хойш 28 дах өдөр эмгэг хяналтын бүлэг 39.3±10.1%, бага тунгийн бүлэг 61.2±15.9%, их тунгийн бүлэг 66.1±27.9%, эерэг хяналтын бүлэг 71.8±10.3%, эрүүл хяналтын бүлэг 67.1±8.24% байсан нь эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт, өндөр тунгийн туршилт болон эерэг хяналтын бүлэг хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ямаан арцан (100 г)-д агуулагдах эфирийн тосны гарц дунджаар 0.642 г буюу 0.78 мл байна. 2. Зан төрх үйлийн сорилоор ямаан арцнаас гарган авсан эфирийн тос нь архаг стрессийг бууруулах үйлдэлтэй байна.
