Shuumarjav, Uurtuya
Loading...
Товч нэр
Shuumarjav, Uurtuya
Бүтэн нэр
Shuumarjav Uurtuya
Латин нэр
Shuumarjav Uurtuya
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн(2024-11-07); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаМ.СувдҮндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна.
