Д.Цэрэндагва
Loading...
Товч нэр
Д.Цэрэндагва
Бүтэн нэр
Далх Цэрэндагва
Латин нэр
Dalkh Tserendagva
Албан тушаал
Эмнэлэг хариуцсан проректор
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
АШУ-ны доктор
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүмбэ хамба Ишбалжирын бүтээл дэхь гоо зүйн үзэл(2026-02-03) ;Н.Батсайхан; Ө.БатчимэгУдиртгал: Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) нь XVIII зууны Монголын анагаах ухаан, соёл, сэтгэлгээний түүхэнд бие, сэтгэл, оюуны зохирлыг нэгдэл болгон үзсэн цогц философийг хөгжүүлсэн нэрт эрдэмтэн байв. Түүний 1751-1785 онд бичсэн эмнэлзүйн дөрвөн бүтээл нь хожим “Дөрвөн Рашаан” хэмээн алдаршсан бөгөөд өвчин эмгэгийн тухай төдийгүй хүний гоо сайхан, ёс суртахуун, ариун цэвэр, биеийн төгөлдөр байдлыг уялдуулсан “дотоод гоо зүйн” үзэл санааг тусгасан юм. Ишбалжир гадаад төрх, үнэр, үс, дуу хоолой зэрэг шинжүүд нь дотоод эрхтний тэнцвэр, сэтгэл зүйн болон оюуны төлөв, ариун цэврийн дэглэмтэй салшгүй холбоотой гэж үзсэн нь төвөд анагаах ухааны гурван гэм онолтой уялдсан үзэл юм. Тэрбээр гоо сайхны эмчилгээг зөвхөн биеийн үзэмжид бус, сэтгэл зүйн эрүүл байдал, нийгмийн ухамсар, ёс суртахуунтай холбон авч үзсэн. Тэрээр зохиолдоо хүүхдийн бие, оюуны хөгжлийг анхаарч, өнгө зүс сайжруулах эмчилгээ, билэг оюуныг хөгжүүлэх зан үйл, нэр хайрлах, буян хишгийг бататгах аргыг нарийвчлан заажээ. “Рашааны Цагаан Шүүдэр” бүтээлд тэмдэглэгдсэн хүүхдийн сэтэрхий уруул засах мэс ажилбар нь Монголд гоо заслын мэс заслын анхны бичмэл баримт бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг Монголын эмчилгээний дадлагатай уялдуулсан онцлогтой. Иймд Сүмбэ хамба Ишбалжир хүний гоо зүй, эмнэлзүйн мэдлэгийг нэгдмэл цогц болгон уялдуулж, “бие-хэл-сэтгэлийн нэгдэл” философийн хүрээнд эрүүл мэнд, гоо зүй, ёс суртахуун, амьдралын чанарыг нэгтгэн үзэх үндсийг бататгасан юм.
