Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхины хэрэглээ, тамхины донтолтод нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлэх нь
    (2024-04-13)
    С.Халиун
    ;
    Б.Эгшиглэн
    ;
    Э.Номин-Эрдэнэ
    ;
    Б.Алтанхишиг
    ;
    Н.Марал
    Үндэслэл: Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд залуу иргэдийн дундах тамхидалт нэмэгдэж байгаа нь утаат тамхины үйлдвэрлэл, хэрэглээ ихэссэнтэй шууд холбоотой бөгөөд үүнийг дагаад никотинд донтох тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа билээ. Зорилго: Тиймээс бид энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхинд донтох донтолтын зэргийг үнэлж, түүнд нөлөөлж болох хүчин зүйлсийг харьцуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 13-44 насны хүмүүсээс агшингийн судалгааны аргаар 2023 оны 11-р сараас 2024 оны 1-р сар хүртэл судалгааг явуулсан ба түүврийг санамсаргүй аргаар цуглуулсан. Асуумжид “STEPS”, болон “GYTS”-ийг тус тус ашигласан. Үр дүнгийн боловсруулалтад IBM-SPSS 26 программ дахь ерөнхий дескриптив болон Хи-кватрат аргуудыг ашиглаж, p<0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1362 хүн оролцсоноос 59.5% (n=811) эмэгтэй, 40.5% (n=551) эрэгтэй, дундаж нас 21.5±7.9 байв. Нийт судалгаанд хамрагдагсдын 18.8% нь янжуур тамхи, 23.2% нь электрон тамхи татаж байгаа ба тамхины нийт хэрэглээ 34.9%ийн үзүүлэлттэй байсан. Хүйсээр харьцуулахад аль ч тамхины хэрэглээ эрчүүдийн дунд илүү байсан ба янжуур тамхи болон нийт тамхины хэрэглээ 25-44 насныхны дунд, харин электрон тамхины хэрэглээ 16-24 насныхны дунд хамгийн их байна. Тамхи хэрэглэдэг хүмүүсийн 43.1% нь гэртээ тамхи татдаг хүнтэй, 72.9% нь ажил дээрээ тамхи татдаг хүнтэй байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэгэн тамхины хор уршгийн талаар ярилцаж байсан хүмүүсийн 27.3% (p<0.05) нь тамхи татаж байна. Харин анх хэдэн насанд тамхи сорж үзсэн болон ямар төрлийн тамхи сорж үзсэн байдал нь тамхины хэрэглээтэй хамааралгүй гарсан. Никотинд хамааралт байдлын хувьд тамхи татдаг хүмүүсийн 16.4% (50) нь сонирхон хэрэглэгч, завсрын хэрэглэгч 34.2% (104), бэхжсэн хэрэглэгч 49.3% (150) байгаа ба бэхжсэн хэрэглээ нь янжуур тамхи хэрэглэгчдийн дунд өндөр байна. Тамхи хэрэглэгчдийн донтолтонд тамхи үйлдвэрлэгч борлуулагч үнэгүй тамхи санал болгох (53.3 p<0.0001), олон нийтийн газар (37.8% p<0.0001) болон гэрийн нөхцөлд (37.2% p<0.0001) дам тамхидалтанд өртөх нь бэхжсэн хэрэглэгч болоход хамгийн ихээр нөлөөлж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын залуучуудын 3 хүн тутмын 1 нь ямар нэгэн төрлийн тамхийг хэрэглэж байна. Тамхины хэрэглээг бууруулахад сургууль, байгууллагуудын иргэдийн дундах эрүүл мэндийн боловсролыг дэмжих болоод ямар ч төрлийн тамхины ил болон далд сурталчилгааг зогсоож, хяналт тавих шаардлагатай.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эмчилгээний зарим асуудлууд
    (2021-09-01)
    Т.Мөнхсайхан
    ;
    С.Батсүх
    ;
    ;
    Э.Ренчиндорж
    ;
    Н.Баасанжав
    Үндэслэл: Манай орны хувьд гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болох өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эрсдэл, эмчилгээний өртгийг цогцоор нь судалсан ажил хомс байна. Зорилго: Өвдөгний үений гэмтлийн тархвар зүйн зарим онцлог, шалтгаан, дурангийн мэс заслын өртгийг судлах. Арга аргачлал: Өвдөгний үений гэмтлийн тархалтыг 2015-2019 оны Гэмтэл Согог Судлалыэ Үндэсний Төв (ГССҮТ) -ийн осол, гэмтлийн тандалт, эмнэлгийн тусламжийн мэдээнд тулгуурлан дескриптив загвараар судалсан бол гэмтлийн шалтгаан, эмнэлзүйн шинж, өртгийг 2018-2019 онд ГССҮТ-ээр үйлчлүүлсэн, судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 48 тохиолдлыг сонгон судалсан. Үр дүнгийн боловсруулалтад SPSS 20 программ ашиглав. Үр дүн: Сүүлийн 5 жилд дунджаар 15554 хүн хэвтэн эмчлүүлж үүний 13.7% нь өвдөг, шилбэний гэмтлийн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Дурангийн хагалгааг жилд дунджаар 300-400 хүнд хийж, нийт мэс заслын 4.27 хувийг эзэлж байна. Өвдөгний үений гэмтэлд ихэвчлэн идэр залуу насны (дундаж нас 33.3) эрэгтэйчүүд (67.8%) өртөж байсан ба шалтгааны дийлэнх хувийг спортын гэмтэл эзэлж, үүнээс 60.7% нь сагс тоглох үед унах, 26.7% бөх барилдах, 8.6% явганаас болон дугуйнаас унах, бусад хувийг дарагдах, хавчуулагдах гэмтэл тус тус эзэлж байна. Дунджаар дурангийн мэс засалд эрүүл мэндийн даатгалаас 3.255.130₮, хувь иргэнээс 574.435₮ буюу нийт 3.829.565₮-ний зардал гарч байна.