Gansukh, Dorjbalam
Loading...
Товч нэр
Gansukh, Dorjbalam
Бүтэн нэр
Gansukh Dorjbalam
Латин нэр
Gansukh Dorjbalam
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхины хэрэглээ, тамхины донтолтод нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлэх нь(2024-04-13) ;С.Халиун ;Б.Эгшиглэн ;Э.Номин-Эрдэнэ ;Б.АлтанхишигН.МаралҮндэслэл: Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд залуу иргэдийн дундах тамхидалт нэмэгдэж байгаа нь утаат тамхины үйлдвэрлэл, хэрэглээ ихэссэнтэй шууд холбоотой бөгөөд үүнийг дагаад никотинд донтох тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа билээ. Зорилго: Тиймээс бид энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхинд донтох донтолтын зэргийг үнэлж, түүнд нөлөөлж болох хүчин зүйлсийг харьцуулан судлахыг зорилоо. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 13-44 насны хүмүүсээс агшингийн судалгааны аргаар 2023 оны 11-р сараас 2024 оны 1-р сар хүртэл судалгааг явуулсан ба түүврийг санамсаргүй аргаар цуглуулсан. Асуумжид “STEPS”, болон “GYTS”-ийг тус тус ашигласан. Үр дүнгийн боловсруулалтад IBM-SPSS 26 программ дахь ерөнхий дескриптив болон Хи-кватрат аргуудыг ашиглаж, p<0.05 үед статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1362 хүн оролцсоноос 59.5% (n=811) эмэгтэй, 40.5% (n=551) эрэгтэй, дундаж нас 21.5±7.9 байв. Нийт судалгаанд хамрагдагсдын 18.8% нь янжуур тамхи, 23.2% нь электрон тамхи татаж байгаа ба тамхины нийт хэрэглээ 34.9%ийн үзүүлэлттэй байсан. Хүйсээр харьцуулахад аль ч тамхины хэрэглээ эрчүүдийн дунд илүү байсан ба янжуур тамхи болон нийт тамхины хэрэглээ 25-44 насныхны дунд, харин электрон тамхины хэрэглээ 16-24 насныхны дунд хамгийн их байна. Тамхи хэрэглэдэг хүмүүсийн 43.1% нь гэртээ тамхи татдаг хүнтэй, 72.9% нь ажил дээрээ тамхи татдаг хүнтэй байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэгэн тамхины хор уршгийн талаар ярилцаж байсан хүмүүсийн 27.3% (p<0.05) нь тамхи татаж байна. Харин анх хэдэн насанд тамхи сорж үзсэн болон ямар төрлийн тамхи сорж үзсэн байдал нь тамхины хэрэглээтэй хамааралгүй гарсан. Никотинд хамааралт байдлын хувьд тамхи татдаг хүмүүсийн 16.4% (50) нь сонирхон хэрэглэгч, завсрын хэрэглэгч 34.2% (104), бэхжсэн хэрэглэгч 49.3% (150) байгаа ба бэхжсэн хэрэглээ нь янжуур тамхи хэрэглэгчдийн дунд өндөр байна. Тамхи хэрэглэгчдийн донтолтонд тамхи үйлдвэрлэгч борлуулагч үнэгүй тамхи санал болгох (53.3 p<0.0001), олон нийтийн газар (37.8% p<0.0001) болон гэрийн нөхцөлд (37.2% p<0.0001) дам тамхидалтанд өртөх нь бэхжсэн хэрэглэгч болоход хамгийн ихээр нөлөөлж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын залуучуудын 3 хүн тутмын 1 нь ямар нэгэн төрлийн тамхийг хэрэглэж байна. Тамхины хэрэглээг бууруулахад сургууль, байгууллагуудын иргэдийн дундах эрүүл мэндийн боловсролыг дэмжих болоод ямар ч төрлийн тамхины ил болон далд сурталчилгааг зогсоож, хяналт тавих шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эмчилгээний зарим асуудлууд(2021-09-01) ;Т.Мөнхсайхан ;С.Батсүх; ;Э.РенчиндоржН.БаасанжавҮндэслэл: Манай орны хувьд гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болох өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эрсдэл, эмчилгээний өртгийг цогцоор нь судалсан ажил хомс байна. Зорилго: Өвдөгний үений гэмтлийн тархвар зүйн зарим онцлог, шалтгаан, дурангийн мэс заслын өртгийг судлах. Арга аргачлал: Өвдөгний үений гэмтлийн тархалтыг 2015-2019 оны Гэмтэл Согог Судлалыэ Үндэсний Төв (ГССҮТ) -ийн осол, гэмтлийн тандалт, эмнэлгийн тусламжийн мэдээнд тулгуурлан дескриптив загвараар судалсан бол гэмтлийн шалтгаан, эмнэлзүйн шинж, өртгийг 2018-2019 онд ГССҮТ-ээр үйлчлүүлсэн, судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 48 тохиолдлыг сонгон судалсан. Үр дүнгийн боловсруулалтад SPSS 20 программ ашиглав. Үр дүн: Сүүлийн 5 жилд дунджаар 15554 хүн хэвтэн эмчлүүлж үүний 13.7% нь өвдөг, шилбэний гэмтлийн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Дурангийн хагалгааг жилд дунджаар 300-400 хүнд хийж, нийт мэс заслын 4.27 хувийг эзэлж байна. Өвдөгний үений гэмтэлд ихэвчлэн идэр залуу насны (дундаж нас 33.3) эрэгтэйчүүд (67.8%) өртөж байсан ба шалтгааны дийлэнх хувийг спортын гэмтэл эзэлж, үүнээс 60.7% нь сагс тоглох үед унах, 26.7% бөх барилдах, 8.6% явганаас болон дугуйнаас унах, бусад хувийг дарагдах, хавчуулагдах гэмтэл тус тус эзэлж байна. Дунджаар дурангийн мэс засалд эрүүл мэндийн даатгалаас 3.255.130₮, хувь иргэнээс 574.435₮ буюу нийт 3.829.565₮-ний зардал гарч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Medical education in Mongolia: Challenges and opportunities(Informa UK Limited, 2024-09); ;Erkhembayar, Ryenchindorj; ; In the early twentieth century, Mongolia saw the establishment of Western medicine and educational system, supplementing its pre-existing history of eastern medicine. As a lower-middle-income country with vast landmass and low population density, Mongolia's medical education landscape has evolved significantly. The inception of the Mongolian National University of Medical Sciences in 1942 marked a pivotal moment, initiating the modern era of medical sciences and specialized training programs in the country. Initially shaped by Soviet Union-styled medical curriculum, the system has undergone substantial reform since the constitutional shift to a market economy in the 1990s. This transformation aligned the curriculum with international standards and modern educational approach, focusing on producing skilled medical professionals. Presently, over 10 public and private institutions of higher education in Mongolia provide comprehensive undergraduate, graduate and post-graduate training for medical training. These institutions vary in student enrollment, teaching staff, learning environments, and program models, contributing to the diverse landscape of medical education in the country.Scopus© Citations 6
