Sonomtseren, Sainbileg
Loading...
Товч нэр
Sonomtseren, Sainbileg
Бүтэн нэр
Sonomtseren Sainbileg
Латин нэр
Sonomtseren Sainbileg
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлгийн ажилчдын дундах таргалалтын судалгаа(2021-03-21) ;Б.Ундраа; Үндэслэл: Амьдралын таагүй нөхцөл байдал, эрс тэс уур амьсгал, биеийн хүчний хөдөлмөр, архи тамхины хэрэглээ ба хооллох дадалтай холбоотойгоор манай оронд халдварт бус өвчин (ХБӨ) ба таргалалтын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Зорилго: Эмнэлгийн ажилчдын дунд илүүдэл жин ба таргалалтыг тогтоож, хүн ам зүй, бие бялдарын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад бидний судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Бид аналитик судалгааны нэг агшингийн загвараар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) 400 ажилчдаас санамсаргүй түүврийн аргаар 118 ажилчдыг сонгож судалгаанд хамруулав. Асуумж авч, бодит үзлэгээр биеийн өндөр, жин, бүсэлхий өгзөгний тойрог (БӨТ), артерийн даралт (АД), зүрхний цохилтыг (ЗЦ) хэмжиж, биеийн бүрдэл хэмжигч аппаратаар (ББХ) өөх, булчин, ус, уураг, эрдсийг тус тус тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмнэлгийн ажилчдын 85.6% (101) нь эмэгтэй 14.4% (12) нь эрэгтэй байв. Тэдний дунд эмч 16.1% (19), сувилагч 45.8% (58), асрагч ба үйлчлэгч 19.5% (23), бусад ажилчид 18.6% (22) байлаа. Эмнэлгийн ажилчдын дундаж нас 35±10 (2155нас), биеийн жингийн дундаж 25.5±5.1кг/м2 тус тус байв. Эмнэлгийн ажилчдын дунд илүүдэл жин (26.3%) ба таргалалтын (20.3%) тархалт 46.6%-тай илэрлээ. Эрэгтэй ажилчдын дунд илүүдэл жин ба таргалалт 52.9% (9) ба 17.6% (3), эмэгтэйд 21.8% (22) ба 20.8% (21) байна. Эмч нарын 62.7% (12), сувилагчдын 46.3% (25), үйлчлэгч асрагчдын 52.2% (12), бусад ажилчдын 33.2% (6) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Дүгнэлт: Эмнэлгийн ажилчдын 2 хүн тутмын 1 (46.6%) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Эрэгтэй ажилчдын дунд илүүдэл жин ба таргалтын тархалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Судалгаанд оролцогчдын 64.1% нь төвийн таргалалттай, 56.7% нь БӨТ хэвийн хэмжээнээс ихэссэн, БӨ ба БЖ эрэгтэй эмэгтэйд (p<0.001) тус тус ялгаатай байлаа. Нийт өөх ба баруун гарын булчингийн үзүүлэлтүүд нь эрэгтэй (p<0.167) эмэгтэйд (p<0.164) ялгаагүй,бусад биеийн бүрдлийн үзүүлэлтүүд (p<0.001) 2 бүлэгт тус тус ялгаатай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дунд чихрийн шижингийн шинэ тохиолдлыг судалсан дүн(2024-11-07); ;С.Булган; ; Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-гийн тархалт Монгол улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. 2030 он гэхэд 643 сая, 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай болохыг тогтоосон. ЧШ-гийн хүндрэлийн улмаас хөл тайрагдах, хараа алдах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал болохыг судлаачид онцолсон байна. Монгол улсын хувьд Чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ2)-ийн тархалт 1999 онд 3.1 хувь байсан бол 2023 онд 10.8 хувь болж өссөн байна. ЧШ-гийн бүх хэлбэрийн шинэ тохиолдолыг судалсан судалгааны ажил ховор байгаа нь манай улсын хувьд энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын хэмжээнд ЧШ-гийн шинэ тохиолдлыг сүүлийн 5 жилээр судлан тогтоох. Арга, аргачлал: ЧШ-тэй шинэ тохиолдолын мэдээлэлд ретроспектив агшингийн загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Сүүлийн 5 жилд нийт 20582 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 47.2 хувь нь эрэгтэй, 52.8 хувь нь эмэгтэй байв. ЧШ шинээр оношлогдож байгаа хүмүүсийн дунд 50-59 насныхан хамгийн их буюу 31.6 хувь, хотод амьдардаг хүмүүс 55.3 хувь буюу давамгайлж байна. ЧШ-гийн шинэ өвчлөл 10,000 хүнд амд Төвийн бүсэд 13.6 буюу хамгийн өндөр, Хангайн бүсэд бага буюу 7.6 бүртгэгдсэн байна. ЧШ-гийн шинэ өвчлөл Булган (20.5), Сэлэнгэ (20.1), Өмнөговь (15.9) аймгуудад хамгийн их бүртгэгдсэн, харин Өвөрхангай (4,5), Хөвсгөл (5,1), Сүхбаатар (5,9) аймгуудад хамгийн бага байна. Дүгнэлт: Монгол улсад сүүлийн 5 жилд 10,000 хүн амд тохиолдох ЧШ-гийн шинэ өвчлөл 11.5-18.7 болж нэмэгдсэн байна. Чихрийн шижингийн шинэ өвчлөл хүн ам зүйн хувьд эмэгтэйчүүдэд, 50-59 насныханд их тохиолдож, харин газар зүйн байршлын хувьд Улаанбаатар хот, Төвийн бүсэд илүү, аймаг ба дүүргүүдэд шинэ тохиолдлын тоо харилцан адилгүй байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижинтэй хүмүүст инсулин ялгаралтыг судалсан дүн(2022-04-28); ;Д.Ганчимэг ;Б.Ундраа; Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой чихрийн шижин хэв шинж 2-ын тархалт хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ ховор тохиолдох бусад хэлбэрүүд бүртгэгдэх болсон. Зорилго: Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижин (НХТДХАЧШ)-тэй хүмүүст инсулин ялгаралтыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт НХТДХАЧШтэй 19 хүнийг хамруулсан. ЧШ-тэй хүмүүст инсулины ялгаралт, өвчин үргэлжилсэн жил, хийгдсэн эмчилгээ хоорондын хамааралд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 42.1% (n=9) нь эрэгтэй, дундаж нас 38.4±10.6 байв. ЧШ-гийн үргэлжилсэн жил нэмэгдэхийн хирээр инсулины ялгаралт буурч (Ц-пептидын хэмжээ <10 жил бүхий хүмүүст 0.728, >10 жилд 0.582) байв. Дүгнэлт: ЧШ-гийн ховор хэлбэрүүдийн ялган оношилгоог сайжруулан инсулины нөөцийг удаан хадгалах менежментийг сайжруулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дундах чихрийн шижингийн тархалт, тохиолдол(2021-03-21) ;Д.Ганчимэг; Үндэслэл: Хүн амын хэт төвлөрөлт, хөдөлгөөний хомсдол, стресс, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг ихэссэнээр залуучуудын дунд биеийн жингийн илүүдэл, таргалалт эрчимтэй ихсэж чихрийн шижин улам бүр залуужиж байна. Зорилго: Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дундах чихрийн шижингийн тархалт ба тохиолдлыг тогтоож, чихрийн шижин хэв шинж 1-тэй (ЧШХШ1) хүмүүсийн хүн ам зүйн зарим үзүүлэлтүүдийг судлахад оршино. Арга аргачлал: Эмнэлэгт суурилсан аналитик судалгааны нэг агшингийн загвараар судалгааг хийлээ. Улаанбаатар хотын 18-аас дээш насны ЧШХШ1-тэй хүмүүсийн бүртгэлд дүн шинжилгээ хийв. ЧШХШ1-тэй 181 хүнээс 110 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулав. Үр дүн: 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 18-аас дээш насны 1.243.626 иргэнээс Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд 12.708 хүн (1.02%) ЧШ-тэй байна. Нийт ЧШ 10.000 хүн амд 102 тохиолдож байна. Тэдгээрээс 12527 нь (10.000 хүн амд 100.7) ЧШХШ2-той, 181(10.000 хүн амд 1.4) ЧШХШ1-тэй, ЧШХШ2 ба ЧШХШ1-ийн харьцаа 69:1 тохиолдож байна. ЧШХШ1-тэй 181 хүнээс 110 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулахад ЧШХШ1-тэй хүмүүсийн эрэгтэй 41.8% (46), эмэгтэй 58.2% (64) байна. ЧШХШ1-тэй хүмүүсийн дундаж нас 31.6±8.1, анх өвчилсөн насны дундаж 21.4±9.5, 5-10 жил өвчилсөн 42.7% (47), 30-39 тус тус байна. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын насанд хүрсэн 100 хүн тутмын 1 нь чихрийн шижинтэй, ЧШХШ2-ийн тохиолдол 10.000 хүн амд 100.7, ЧШХШ1-ийн тохиолдол 10.000 хүн амд 1.4 тодорхойлогдлоо. 2. ЧШХШ1-тэй хүмүүсийн дунд 26-30 насанд анх оношлогдсон 26(23.6%), ЧШ 5-10 жил үргэлжилсэн 47(42.7%), 3039 насныхан 54(49.1%), Баянзүрх дүүргийн иргэд 24(21.8%), дээд боловсролтой 69(62.7%), хувийн хэвшилд ажилладаг 38(34.5%) хүмүүс тус тус давамгайлж байна.
