Enkhbat, Tumenjin
Loading...
Товч нэр
Enkhbat, Tumenjin
Бүтэн нэр
Enkhbat Tumenjin
Латин нэр
Enkhbat Tumenjin
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд өргөн хэрэглэдэг түлшнээс ялгарах угаарын хэмжээг тодорхойлох нь(2020-02-15); ;Ө.Мөнх-эрдэнэ ;Б.Халиун ;Б.ЭнхмандахҮндэслэл: Нүүрстөрөгчийн дутуу исэл нь үнэргүй, өнгөгүй хий бөгөөд ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймрийн шаталт, үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүснэ. Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) нь хүчилтөрөгчтэй (О2) харьцуулахад гемоглобинтой холбогдох чадвар 250 дахин их байдаг. Хүний эрүүл мэндэд карбоксигемоглобины түвшин 2% -иас бага бол нөлөө үзүүлдэггүй, 40% -иас дээш түвшинд хүрвэл үхэлд хүргэж болно. Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордогын шинж тэмдэг нь толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, ядрах, цээжээр өвдөх, амьсгаадах, ухаан алдах зэргээр илэрдэг. Материал, арга зүй: Судалгаанд C57BL/6J шугаман инбрид үүлдрийн эр, эм хулганад туршилт явуулсан. Туршилтын амьтанд өргөн хэрэглэдэг түлшний утаагаар утаж хордсон хугацаа, цуснаас нь нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) хэмжээг тодорхойлсон. Цусанд нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Туршилтын амьтны хордсон хугацаа нь түлшнээс хамаараад түүхий нүүрсэнд 270 секунд, шахмал түлшэнд 260 секунд, хар модонд 210 секунд, аргалд 235 секундэнд хордсон байна. Туршилтын амьтны цусан дахь карбоксигемоглобины эзлэх хувь нь түүхий нүүрс 84.3±4%, шахмал түлш 81.3±5%, хар мод 88.5±0.5%, аргал 86.7±5% байсан. Дүгнэлт: Өргөн хэрэглэх дэхь дөрвөн төрлийн түлш нь туршилтын амьтанг хордуулах хугацаа, карбоксигемоглобины цусанд эзлэх хувь ойролцоо байгаа нь түлшний химийн найрлага хамаарахгүйгээр зөвхөн түлшний дутуу шаталтаас туршилтын амьтан хордсон байна.
