Enkhbat, Tumenjin
Loading...
Товч нэр
Enkhbat, Tumenjin
Бүтэн нэр
Enkhbat Tumenjin
Латин нэр
Enkhbat Tumenjin
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахуйн шингэрүүлсэн хийгээр хордуулсан туршилтын хулганад (C57BL/6J) зан төрхийн сорил хийсэн дүн(2022-04-28); ;Т.Ганцэцэг ;С.ТүндэврэнцэнАНУ-д насанд хүрэгчдийн 10 хувь нь ямар нэг бодисын хамааралтай төдийгүй 2012 оны байдлаар 23.1 сая хүн согтууруулах ундаа болон бусад мансууруулах бодисоос хамааралтай, эмчлүүлэх шаардлагатай гэсэн судалгаа байна. Зорилго: Ахуйн шингэрүүлсэн хийгээр туршилтын хулганыг хордуулж зан төрхөд гарах өөрчлөлтийг судлах. Зорилт: Ахуйн шингэрүүлсэн хийгээр туршилтын хулганыг хордуулж ой санамж, танин мэдэхүйг шалгах. Арга, аргачлал: С57BL/6J хулганыг ахуйн шингэрүүлсэн хийгээр хордуулсан. Туршилтанд 12 хулганыг 2 бүлэгт хуваасан. Хяналтын бүлэгт 6, хордуулах бүлэгт 6 хулгана тус тус хамруулсан. Хулганыг ахуйн хийгээр хордуулж Лейшлийн төөрдөг байшин сорилоор үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд С57BL/6J шугаман инбрид хяналтын бүлгийн эр хүйсийн хулгана 105 секунд, эм хүйсийн хулгана 99 секундэд, хордуулах бүлгийн эр хүйсийн хулгана 328 секунд, эм хүйсийн хулгана 319 секундэд Лэйшлийн төөрдөг байшинг тус тус туулж барианы цэгт хүрсэн. Дүгнэлт: Ахуйн шингэрүүлсэн хийгээр хордуулсан туршилтын хулганы танин мэдэхүй чадвар статистик ач холбогдолтой буурсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 цар тахлын үеийн Анатоми-2 хичээлийн цахим сургалтын талаарх судалгааны дүн(2021-03-21); ;М.Лхагважаргал; ;А.ДолгорсүрэнCOVID-19 цар тахлын үеийн анатомийн цахим сургалтын талаар үнэлэх, цааш үргэлжлүүлэхэд анхаарах шаардлагатай зарим асуудлыг тодруулах үүднээс энэхүү судалгааг суурь боловсролын 1-р дамжааны оюутнуудаас 3 бүлэг нийт 15 асуулт бэлтгэн авч, асуумж судалгаа, агшингийн загвараар хийж гүйцэтгэлээ. Асуумжийн 1-р бүлгээр цахим дадлага хичээл бэлдэж боловсруулсан болон дадлага хичээлийг удирдан явуулж буй багш нарын мэдлэг, ур чадвар, харьцаа хандлага, оюутнаа үнэлэх үнэлгээний талаар, 2-р бүлгээр цахим хичээлдээ хот, хөдөөгийн хаанаас оролцох байршил, интернетийн хурд, дата, техник хэрэгсэлтэй холбоотой хүндрэл бэрхшээл, оюутны цахим сургалтын үеийн сэтгэл зүй, бие даан суралцах чадвар зэргийг, 3-р бүлгээр сургалттай холбоотойгоор лекц, дадлагын ойлгомжтой байдал, видео хичээлийн үр өгөөж, танхимын болон цахим сургалтын үеийн оюутныг үнэлэх арга барилын ялгаа зэрэг асуудлыг торууллаа. Үр дүнгээс харахад цахим сургалтын үед ашиглаж байгаа видео хичээлийн өгөгдөл, агуулга, багшийн заах арга оюутанд ойлгомжтой, оюутны бие даасан бүтээлч идэвхийг нэмэгдүүлэх сайн талтай байгаа боловч видео хичээлийн нээлттэй байх хугацааг уртасгах, оюутнуудад өөрсдийн интернет болон техник хэрэгсэлтэй холбоотой асуудлаа шийдэх шаардлага тулгарч байна. Цахим сургалтад оюутнуудын дийлэнх нь сэтгэл ханамжтай байгаа ч санхүүгийн болон суралцах ахуй орчны талаас зарим оюутанд хүндрэл учирч байна. Цахим сургалтын оюутны үнэлгээг танхимийн сургалттай харьцуулахад тоон үзүүлэлтийн хувьд амжилт, чанар сайжирсан байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд өргөн хэрэглэдэг түлшнээс ялгарах угаарын хэмжээг тодорхойлох нь(2020-02-15); ;Ө.Мөнх-эрдэнэ ;Б.Халиун ;Б.ЭнхмандахҮндэслэл: Нүүрстөрөгчийн дутуу исэл нь үнэргүй, өнгөгүй хий бөгөөд ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймрийн шаталт, үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүснэ. Нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) нь хүчилтөрөгчтэй (О2) харьцуулахад гемоглобинтой холбогдох чадвар 250 дахин их байдаг. Хүний эрүүл мэндэд карбоксигемоглобины түвшин 2% -иас бага бол нөлөө үзүүлдэггүй, 40% -иас дээш түвшинд хүрвэл үхэлд хүргэж болно. Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордогын шинж тэмдэг нь толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, ядрах, цээжээр өвдөх, амьсгаадах, ухаан алдах зэргээр илэрдэг. Материал, арга зүй: Судалгаанд C57BL/6J шугаман инбрид үүлдрийн эр, эм хулганад туршилт явуулсан. Туршилтын амьтанд өргөн хэрэглэдэг түлшний утаагаар утаж хордсон хугацаа, цуснаас нь нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) хэмжээг тодорхойлсон. Цусанд нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Туршилтын амьтны хордсон хугацаа нь түлшнээс хамаараад түүхий нүүрсэнд 270 секунд, шахмал түлшэнд 260 секунд, хар модонд 210 секунд, аргалд 235 секундэнд хордсон байна. Туршилтын амьтны цусан дахь карбоксигемоглобины эзлэх хувь нь түүхий нүүрс 84.3±4%, шахмал түлш 81.3±5%, хар мод 88.5±0.5%, аргал 86.7±5% байсан. Дүгнэлт: Өргөн хэрэглэх дэхь дөрвөн төрлийн түлш нь туршилтын амьтанг хордуулах хугацаа, карбоксигемоглобины цусанд эзлэх хувь ойролцоо байгаа нь түлшний химийн найрлага хамаарахгүйгээр зөвхөн түлшний дутуу шаталтаас туршилтын амьтан хордсон байна.
