Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Зүрхний цочмог шигдээсийн үед титмийн бичил цусны эргэлт ба хиймэл оюунд суурилсан программ хангамжийн ач холбогдол
    (2025-05-05)
    Ц.Батзаяа
    ;
    ; ;
    Д.Нарантуяа
    ;
    З.Лхагвасүрэн
    Оршил: Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь Монгол улсын өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа зүрхний титэм судасны эмгэг (ТСЭ)-ийн хүндрэл болох зүрхний цочмог шигдээс (ЗЦШ) нь зүрх судасны шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. ЗЦШ тохиолдсон өвчтөнүүдэд титэм судсан дотуурх оношилгоо (ТСДО)-оор авагдсан ангиографийн дүрсэн дээр нүдэнд харагдах эпикардиал судасны урсгалаас гадна нүдэнд харагдахгүй титмийн бичил цусны эргэлт (БЦЭ)-ийн алдагдал өвчний эмгэг жамд чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд зүрх судасны дүрслэл оношилгооны чиглэлд хиймэл оюунд суурилсан дүрс боловсруулах программ хангамжууд нэвтэрснээр ТСДО-оор авагдсан ангиографийн зургуудыг хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж ашиглан боловсруулах замаар титмийн цусны урсгалыг хэмжих технологиуд бий болсон. Хиймэл оюунд суурилсан программ хангамж нь энгийн нүдэнд харагдах эпикардиал судасны цусны урсгалд үнэлгээ өгөх төдийгүй энгийн нүдэнд харагдахгүй титмийн БЦЭ-Д үнэлгээ өгөх боломжтойг сүүлийн үеийн судалгаанууд харуулаад байна. Зорилго: Тойм өгүүллийн хүрээнд ЗЦШ-ийн үед тохиолдох титмийн БЦЭ-ийн алдагдлын эмгэг жамын холбоо хамаарал, түүнийг оношлох арга зүй, хиймэл оюунд суурилсан технологийн хэрэглээ, эмнэлзүйн ач холбогдол зэрэг асуудлыг авч үзэхийг зорьлоо. Таамаглал: 1. ЗЦШийн үед титмийн БЦЭ-ийн байдлыг хиймэл оюунд суурилсан программ хангамжийн тусламжтай нарийвчлал сайтай тодорхойлох боломжтой. 2. ЗЦШ-ийн үеийн титмийн БЦЭ-ийн алдагдал нь зүрхний бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлттэй хамааралтай. 3. ЗЦШ-ийн үед титмийн БЦЭийн алдагдал нь өвчний эдгэрэл болон тавилантай холбоо хамааралтай. Арга зүй: Дээр дурьдсан таамаглалуудын дагуу нийтийн хүртээл болсон эмнэлзүй, био-анагаахын сүүлийн үеийн судалгаануудад дурьдсан баримт нотолгоог эмхэтгэн, логик дараалалтайгаар нэгтгэн дүгнэх арга барилаар тус тойм өгүүллийг бичсэн. Дүгнэлт: ТСДО, эмчилгээний үед авагдсан ангиографийн дүрсийг хиймэл оюунд суурилсан дүрс боловсруулалтын технологи ашиглан боловсруулж тооцоолол хийх боломжтой программ хангамж сүүлийн жилүүдэд бий болсон нь ЗЦШ-ийн үед титмийн БЦЭ-ийн алдагдлыг эрт илрүүлэх, оношилгоог боловсронгуй болгох, өвчтөний эрт болон хожуу үеийн эрсдлийн үнэлгээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.