Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бөөрний гэмтлийн маркер KIM1 уураг бөөрний архаг өвчний оношилгооны маркер болох нь
    (2026-03-30)
    Ж.Дүүрэнбилэг
    ;
    Э.Оюунпүрэв
    ;
    ;
    Б.Чинзориг
    ;
    Ж.Мөнхцэцэг
    Үндэслэл: Дэлхий дахинд бөөрний архаг өвчтэй нийт 697.5 сая хүн байгаа нь дэлхийн нийт хүн амын 9.1%-ийг эзэлж байна. Монгол орны хувьд бөөр шээсний замын өвчлөл нийт хүн амын өвчлөлийн 3-р байрт, хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Энэхүү өвчин нь зовуурь шинж тэмдэг бага, далд давшингуй явцтай байдаг тул сүүлийн жилүүдэд бөөрний архаг өвчний эрт үеийн оношилгооны асуудал чухлаар тавигдаж байна. Эрт үеийн оношилгооны маркерын нэг нь KIM1 (Kidney injury molecule 1) юм. KIM1 нь бөөрний гэмтлийн үед ойрын тахир сувганцрын хучуур эсэд нийлэгжиж, апоптоз болсон эсийн үлдэгдлийг фагоцитозд оруулах хүлээн авуур болдог. Монголд KIM1 маркерыг бөөрний архаг өвчинтэй холбон хараахан судлаагүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний архаг өвчтэй хүмүүст бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг эмнэлзүйн биохимийн үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд тохиолдлын бүлэгт 26, хяналтын бүлэгт 28 нийт 54 хүн хамрагдсан. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасаг, дотрын тасгийн хяналтад эмчлүүлж байгаа бөөрний архаг өвчин оноштой 26 хүнийг тохиолдлын бүлэгт хамруулсан. Сийвэнгийн KIM1 уургийн түвшинг фермент холбоот эсрэг биеийн урвалаар тодорхойлов (Human Kim1 ELISA Kit, Cat: ELK2287). Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-23.0, текст бичиглэл, үр дүнгийн хүснэгт, дүрслэлийг Microsoft OfÏce программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: KIM1 уургийн түвшин нь креатинин, шээг(мочевин), шээсний хүчил, глюкоз, кали зэрэг үзүүлэлтүүдтэй эерэг, кальци, нийт уураг, альбуминтай урвуу хамааралттай байв. KIM1 уургийн дундаж түвшин бөөрний архаг өвчтэй бүлэгт 1379±208.3 пг/мл, хяналтын бүлэгт 91.19±22.09 пг/мл байсан нь хоёр бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). ROC шинжилгээгээр KIM1 (пг/мл) үзүүлэлтийн AUC=0.979 (95% CI:0.951-1.000, p<0.001) байна. ROC шинжилгээгээр босго утга KIM1≥236.17 пг/мл үед мэдрэг чанар 96.2%, өвөрмөц чанар 92.9% үед Youden index хамгийн өндөр (0.89) тодорхойлогдсон тул уг утгыг оношилгооны оновчтой хязгаар гэж тодорхойлов. Дүгнэлт: KIM1 түвшин нь креатинин, шээг, шээсний хүчил, глюкоз, кали зэрэг үзүүлэлтүүдтэй эерэг, кальци, нийт уураг, альбуминтай урвуу хамааралтай байв. KIM1 уургийн түвшин нь бөөрний архаг өвчтэй хүмүүст эрс өндөр буюу KIM1 нь БАӨ-ийг оношлох мэдрэг ба өвөрмөц чанар өндөртэй биомаркер болох нь тодорхойлогдлоо.