Л.Наранбат
Loading...
Товч нэр
Л.Наранбат
Бүтэн нэр
Лхагвасүрэн Наранбат
Латин нэр
Lkhagvasuren Naranbat
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүн(2022-04-28); ; ;С.БаатаржавЯ.ЭнхтөрҮндэслэл: Түлэгдэлтийн дараах үлдэц сорвины улмаас 2015-2020 оны байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлснээс 18 хүртэлх насны 422 хүүхэд буюу 67.8% нь сорвины мэс засалд орсон байна. Манай орны хувьд түлэгдэл жил ирэх тусам нэмэгдэхийн хирээр түлэгдлийн дараах сорвины мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох зайлшгүй шаардлага гарч ирж байна. Зорилго: Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: 23 үйлчлүүлэгчдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт POSAS-ын арга, Ванкуверийн арга, фото зураг авах, үений хөдөлгөөний далайцыг тодорхойлох, Фитцпатрикийн аргаар арьсны хэв шинж тодорхойлж, өвдөлтийн хүчийг үнэлэн хэмжилт хийж үр дүнг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд 1-17 насны 23 эмчлүүлэгч хамруулсан бөгөөд оролцогчийн дундаж нас 10±9 (95.0% ИИ: 2.03–18.58) байв. Мэс засал эмчилгээний өмнөх ба мэс засал эмчилгээний дараах хугацааны POSAS, Ванкувер үнэлгээний дундаж оноо статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Дүгнэлт: Бүрэн давхраат арьс нөхөх (FTSG) мэс засал нь гар сарвуу зэрэг чухал хэсгүүдэд эмчилгээний үр дүнтэй, аюулгүй арга гэж үзэж байна.
