Э.Саранчимэг
Loading...
Товч нэр
Э.Саранчимэг
Бүтэн нэр
Энхтүвшин Саранчимэг
Латин нэр
Enkhtuvshin Saranchimeg
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Evaluation of Scarring in Pediatrics Burns(Mongolian National University of Medical Sciences, 2022-04-01); ; ;Sosor, BaatarjavObjective: Post-burn hypertrophic scar occurs in between 30 - 90 % of burn patients and its most common risk factor is prolonged inflammation at the wound site. In the present study, we aimed to evaluate the healing time of scarring in Mongolian pediatric patients. Methods: We performed a prospective study of 20 pediatrics burns treated operatively and non-operatively at the National Burn Center in Ulaanbaatar from 2017 to April 2019. Scar assessment was performed by a senior burn therapist using the POSAS evaluation. Results: Overall rates of hypertrophic scarring were 28.2 %. Time to healing was the strongest predictor of developing hypertrophic scarring, and the earliest hypertrophic scar developed in a patient who healed after 8 days. The risk of hypertrophic scarring was multiplied by 1.13 for every additional day taken for the burn wound to heal. Conclusions: The risk of hypertrophic scarring increases with every day and, therefore, every effort should be made to get the wound healed as quickly as possible, even within the traditional 3-week period usually allowed for healing. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагчийг хэрэглэсэн үр дүн(2024-01-21); ;А.Эрдэнэбилэг; ;С.БаатаржавЯ.ЭнхтөрҮндэслэл: Цочмог түлэгдэлтийн тусламж үйлчилгээ сайжирснаар нас баралтыг бууруулж, биеийн нийт гадаргуугийн 90-95%-ийг хамарсан түлэгдэлтийн гэмтлээс амьд үлдэх боломжтой болсон. Эдгээр их хэмжээний түлэгдэлттэй өвчтөнүүдэд их хэмжээний сорви, агшилт, үений хөдөлгөөн хязгаарлагдах, загатнах, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд олон жилийн турш физиологийн хэвийн үйл ажиллагаагаа алддаг. ГССҮТийн 2015-2021 оны байдлаар нийт түлэгдэлтийн 69.4% нь 0-18 насны хүүхдийн түлэгдэлт эзэлж байгаа бөгөөд 1-4 насны хүүхдийн түлэгдэлт 68.4% байгаа болохыг тэмдэглэсэн байна. Түлэгдэлтийн дараа үүсдэг мөчдийн хамгийн түгээмэл сорви нь гипертрофик сорви нийт тохиолдлын 70%-д тохиолддог болохыг судлаачид тогтоожээ. Иймд манай оронд хүүхдийн мөчдийн түлэгдэлтэнд арьс орлуулагчийг хэрэглэсэн мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагч-арьсны эдийн суулгацыг нимгэн давхраат арьстай хамт нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Бид эмнэлзүйн туршилт судалгааны загвараар түлэгдэлтийн дараах сорвийг чөлөөлж арьс нөхөх мэс засал эмчилгээ хийлгэж буй 96 хүүхдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт сорвийг үнэлэх POSAS-ын арга, фото зураг аван хэмжилт хийж үр дүнг тооцов. Үр дүн: Мэс засал эмчилгээ хийсэн донор талбайн хамгийн их талбайд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс засал (Alloderm Thin STSG) хийсэн байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001), донор талбайн шархны эдгэрлийн хугацаа Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац (Alloderm Thin STSG) нөхсөн бүлэгт хамгийн бага байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001). Реципиент талбайн шархны эдгэрэл хагас бүрэн давхраат арьс нөхсөн (Thick STSG) бүлэгт хамгийн бага хугацаанд эдгэрсэн байгаа нь ажиглагдлаа (P<0.0001). Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр 14 дэхь хоногт эмчилгээний үр дүн илэрхий сайжирсан хэдий ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс заслын үр дүнг судлахад илэрхий сайжирсан хэдий ч уламжлалт аргатай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Аллодермийг түлэгдэлтийн дараах сорвинд хэрэглэж эмчилгээний үр дүнг судлахад их хэмжээний сорвины талбайд хэрэглэх боломжтой бөгөөд донор талбайн шархны эдгэрэлтийг түргэсгэж гоо сайхны болон үйл ажиллагааны үр дүнг сайжруулж байна. Хүүхэд Түлэгдэлтийн дараах сорви Аллодерм Арьс нөхөх мэс засал POSAS арга - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүн(2022-04-28); ; ;С.БаатаржавЯ.ЭнхтөрҮндэслэл: Түлэгдэлтийн дараах үлдэц сорвины улмаас 2015-2020 оны байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлснээс 18 хүртэлх насны 422 хүүхэд буюу 67.8% нь сорвины мэс засалд орсон байна. Манай орны хувьд түлэгдэл жил ирэх тусам нэмэгдэхийн хирээр түлэгдлийн дараах сорвины мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох зайлшгүй шаардлага гарч ирж байна. Зорилго: Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: 23 үйлчлүүлэгчдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт POSAS-ын арга, Ванкуверийн арга, фото зураг авах, үений хөдөлгөөний далайцыг тодорхойлох, Фитцпатрикийн аргаар арьсны хэв шинж тодорхойлж, өвдөлтийн хүчийг үнэлэн хэмжилт хийж үр дүнг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд 1-17 насны 23 эмчлүүлэгч хамруулсан бөгөөд оролцогчийн дундаж нас 10±9 (95.0% ИИ: 2.03–18.58) байв. Мэс засал эмчилгээний өмнөх ба мэс засал эмчилгээний дараах хугацааны POSAS, Ванкувер үнэлгээний дундаж оноо статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Дүгнэлт: Бүрэн давхраат арьс нөхөх (FTSG) мэс засал нь гар сарвуу зэрэг чухал хэсгүүдэд эмчилгээний үр дүнтэй, аюулгүй арга гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн түлэгдлийн дараах сэтгэл зүйн эмгэгийг үнэлсэн дүн(2026-03-30); Л.НасанбуянҮндэслэл: Бага насны хүүхдийн түлэгдэл нь бие махбодийн гэмтлээс гадна сэтгэлзүйн ноцтой өөрчлөлт үүсгэдэг хүнд гэмтлийн нэг юм. Ялангуяа 1-11 насны хүүхдийн сэтгэлзүйн хөгжил эмзэг тул түлэгдлийн дараа айдас, цочмог стрессийн урвал, улмаар гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) үүсэх эрсдэл өндөр байдаг байна. Иймээс түлэгдлийн дараах сэтгэлзүйн өөрчлөлтийг тодорхойлох, эрт илрүүлэлт ба оношилгоог сайжруулах, цаашдын сэтгэлзүйн дэмжлэг, сэтгэл заслын арга хэмжээг боловсруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго:Түлэгдлийн дараах стрессийн эмгэгийн тархалт, түүнд нөлөөлж болох зарим эрсдэлт хүчин зүйл болон хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны загвараар АШУҮИС-ийн МЯЭ-ийн Мэс заслын тасагтт түлэгдэл оношоор хэвтэн эмчлүүлсэн 1-11 насны 279 хүүхдийг хамруулан асран хамгаалагчдаас гэмтлээс хойш 1 сарын дараа сэтгэлзүйн өөрчлөлт, эмгэгийг тодорхойлох 20 асуулт бүхий шалгах хуудсаар асуумж авч үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд түлэгдлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-ийн дундаж оноо 13.65±10.35 байсан. Түлэгдлийн шалтгаанаар харьцуулахад гал болон галын дөлд түлэгдсэн хүүхдүүдэд PTSDийн оноо хамгийн өндөр (20.92±13.94) илэрсэн. Хүүхдийн нас болон түлэгдлийн хувь нь PTSD-ийн оноотой эерэг, статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (P<0.001). Мөн нас, халуун пийшин, халуун цай хоол, цахилгааны шалтгаант түлэгдэл, түлэгдлийн хувь зэрэг хүчин зүйлс нь түлэгдлийн дараах PTSD үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс болох нь тогтоогдсон (P<0.001). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан 279 хүүхдийн 9.4%-д гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) клиникийн ач холбогдолтой түвшинд илэрсэн. PTSD оноо нь хүүхдийн нас болон түлэгдлийн хувьтай эерэг, статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Мөн халуун пийшин, халуун цай хоол, цахилгааны шалтгаант түлэгдэл, түлэгдлийн 3-4-р зэргийн гэмтэл, дээд мөч болон хавсарсан байршлын түлэгдэл нь PTSD үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж буй чухал хүчин зүйлс болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмчлүүлэгчдийн ясны эрдсийн нягтралыг DEXA аргаар тодорхойлсон дүн(2026-10-30); ;Б.Оюунчимэг ;Р.Лхаасүрэн; А.Эрдэнэбилэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны хугаралтай хүүхдүүдэд биеийн жингийн илүүдлийг үнэлсэн дүн(2026-10-30); ;Ч.Ууганбаяр ;Б.Энхмөрөн ;А.Халиун - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Children's post-burn scars in MongoliaThis study aimed to identify some risk factors for post-burn scarring in children aged 0-18 years. One hundred and eighty two participants were involved in this cohort study. Under the age of 18 who were admitted to the Department of Burn Reconstructive Surgery with a diagnosis of upper and lower extremity burns were followed for 6 months. A total of 182 participants (62.1% male, and 37.9% female participants) enrolled in this study. Age ranged from 1 to 17 and the average age was 3.95 ± 3.35. The degree of burn and the anatomical location of the burn had a statistically significant effect on the development of hypertrophic scars. The length of the patient's hospitalisation days and the area of the burn were statistically correlated with wound healing (P = 000, P = .074). For example, the average length of hospitalisation days was 8 ± 5 days in the hypertrophic scars group of patients, and in the group with normal scars, average bed days were 6 ± 3 days (P = .000). Grade IIIb burns increased the risk of hypertrophic scar development by 4.9 times and grade IV burns increased it by 2.5 times. In addition, when the area of burns was 11% or more, the risk of hypertrophic scar development was increased by 58.8%. In the case of wound swab infection, the risk of hypertrophic scar development was 12.4% higher (B = 1.124, 95 EI = 0.55; 2.28, P = .748). Participants' age, burn area and degree of burn are statistically significant risk factors for post-burn scarring in children aged 0-18 years.Scopus© Citations 3
