Sukhgerel, Khatanzaya
Loading...
Товч нэр
Sukhgerel, Khatanzaya
Бүтэн нэр
Sukhgerel Khatanzaya
Латин нэр
Sukhgerel Khatanzaya
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээ авах үеийн харилцааны хэлбэр, гарч буй асуудлын судалгаа(2024-04-13); ; ;Л.Энэрэл ;Ц.ЗултуяаБ.ДагиймааҮндэслэл: Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг хангасан хүртээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна гэж заажээ. Сонсголын бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хэрэгцээ, шаардлагыг хангаж ажилладаг чиглэлээр манай оронд хийгдсэн судалгаа, түүнд тулгуурлан хийгдсэн төсөл, арга хэмжээ хангалтгүй байдаг нь манай судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээтэй холбоотой тулгардаг бэрхшээл, сэтгэл ханамжийг судлах. Материал, арга зүй: Судалгааг сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Мандах Наран цуглаан”-д явдаг нийт сонсголын бэрхшээлтэй 32 иргэдийг сайн дураар хамруулж, 4 бүлэг бүхий хаалттай болон нээлттэй асуумжийн төрлийг ашигласан. Асуумжийг бичвэр болон дохионы хэл хэлбэрээр хослуулан авч үр дүнгийн боловсруулалтыг STATA программ ашиглан хи квадрат, логистик регресс шинжилгээгээр тодорхойлж р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд 19-60 насны (дундаж нас 42±14) оролцогчид хамрагдсанаас 40.6% (n=13) нь эрэгтэй байв. Судалгаанд оролцогчид эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцахдаа 64.52% (n=20) нь бичгээр, 25.81% (n=8) нь дохио зангаагаар, 25.81% (n=8) нь дохионы хэлгүй хүнтэй хамт ирдэг, 16.13% (n=5) нь дохионы хэлтэй хүнтэй хамт ирдэг, 12.9% (n=4) нь зургаар, 12.9% (n=4) нь бусад хэлбэрээр болон 3.23% (n=1) нь ярианы хэлбэрээр гэсэн байна. Эмчид зовууриа бүрэн илэрхийлж чаддаггүй 80.64% (n=25) гэсэн ба эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой ерөнхий сэтгэл ханамжийг үнэлэхэд 22.58% (n=7) нь маш муу, 16.13% (n=5) нь муу, 48.39% (n=15) нь дунд байв. Ерөнхий сэтгэл ханамж сайн байх үзүүлэлтийг эмчийн харилцаа хандлага 22.66 дахин (CI:3.13-163.62, p<0.001), эмчийн хэлсэн зүйлийг ойлгодог байх нь 7.42 дахин (CI:1.22-45.0, p=0.02), үйлчлүүлэгчийн хэлсэн зүйлийг эмч ойлгодог байх нь 9.91 дахин (CI:1.74-56.03, p=0.006) тус тус нэмэгдүүлж байв. Дүгнэлт: Сонсголын бэрхшээлтэй иргэд нь нүүр амны тусламж үйлчилгээ авахдаа эмнэлгийн мэргэжилтнүүдтэй төрөл бүрийн аргаар харилцаж байгаа хэдий ч хүндрэлтэй, ерөнхий сэтгэл ханамж муу байгаа тул дохио болон бичгийн харилцааг хүртээмжтэйгээр хялбарчлах шаардлагатай байна.
