Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Фомитоп гелин түрхлэгийн асептик шарханд үзүүлэх нөлөөг судалсан дүн
    (2021-06-10) ;
    Ш.Наранмандах
    ;
    Б.Ундраа
    ;
    ;
    Бид өмнөх судалгаагаар агил мөөгний хандтай “Фомитоп” гелин түрхлэг Staphylococcus aureus, Micrococcus luteus, Bacillus subtilis,Enterococcus faecalis зэрэг бактерийг дарангуйлдаг болохыг илрүүлсэн. Уг үр дүнд үндэслэн “Фомитоп” гелин түрхлэг шархыг идээлүүлэхгүйгээр эдгээх боломжтой эсэхийг тогтоох энэхүү судалгааг гүйцэтгэв. Энэ зорилгоор “Фомитоп” гелин түрхлэгийг хулганы нурууны арьсанд үүсгэсэн асептик шарханд үзүүлэх нөлөөг стандарт эм болох мөнгөний сульфадиазин түрхлэгтэй харьцуулан судлав. Судалгаанд Balb/c үүлдрийн нийт 27 цагаан хулганыг тэнцүү тоогоор гурван бүлэгт хувааж хамруулсан. Үүнд: агил мөөгнөөс бэлтгэсэн гелин түрхлэг хэрэглэсэн туршилтын бүлэг, мөнгөний сульфадиазин түрхлэг хэрэглэсэн стандарт бүлэг, түрхлэг хэрэглээгүй хяналтын бүлэг. Шархны эдгэрэлтийг шархны талбайн бууралт болон гистологийн шинжилгээгээр үнэлсэн. “Фомитоп” гелин түрхлэгийг хэрэглэсэн эмчилгээний бүлгийн шарх туршилтын 17 дахь хоногт бүрэн эдгэрсэн бол мөнгөний сульфадиазин түрхлэг хэрэглэсэн стандарт бүлгийн шархны эдгэрэлт тухайн хоногт 87.9%, харин эм хэрэглээгүй хяналтын бүлгийн шархны эдгэрэлт нь 83.4% байв (p<0.05). Мөн гелин түрхлэг хэрэглэсэн бүлгийн хучуур эсийн нөхөн төлжилт стандарт болон хяналтын бүлэгтэй харьцуулахад илүү түргэн идэвхитэй явагдаж байгаа нь гистологийн шинжилгээний үр дүнгээр батлагдав. Судалгааны үр дүнд “Фомитоп” гелин түрхлэг нь туршилтын амьтанд зохиомлоор үүсгэсэн шархны хэсэг газрын хаванг бууруулах, холбогч эдийн нөхөн төлжилтийг түргэсгэх, цус тогтоох үйлдэл үзүүлж, шархны эдгэрэлтийг хурдасгаж байгааг тогтоов.