Б.Золбаяр
Loading...
Товч нэр
Б.Золбаяр
Бүтэн нэр
Баасанжав Золбаяр
Латин нэр
Baasanjav Zolbayar
Албан тушаал
Багш
Харьяалал
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Morphological Measurements of Knee Joints in Mongolian Population(Scientific Research Publishing, Inc., 2018); ;Avirmed, Erdenebileg; ; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Фомитоп гелин түрхлэгийн асептик шарханд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2021-06-10); ;Ш.Наранмандах ;Б.Ундраа; Бид өмнөх судалгаагаар агил мөөгний хандтай “Фомитоп” гелин түрхлэг Staphylococcus aureus, Micrococcus luteus, Bacillus subtilis,Enterococcus faecalis зэрэг бактерийг дарангуйлдаг болохыг илрүүлсэн. Уг үр дүнд үндэслэн “Фомитоп” гелин түрхлэг шархыг идээлүүлэхгүйгээр эдгээх боломжтой эсэхийг тогтоох энэхүү судалгааг гүйцэтгэв. Энэ зорилгоор “Фомитоп” гелин түрхлэгийг хулганы нурууны арьсанд үүсгэсэн асептик шарханд үзүүлэх нөлөөг стандарт эм болох мөнгөний сульфадиазин түрхлэгтэй харьцуулан судлав. Судалгаанд Balb/c үүлдрийн нийт 27 цагаан хулганыг тэнцүү тоогоор гурван бүлэгт хувааж хамруулсан. Үүнд: агил мөөгнөөс бэлтгэсэн гелин түрхлэг хэрэглэсэн туршилтын бүлэг, мөнгөний сульфадиазин түрхлэг хэрэглэсэн стандарт бүлэг, түрхлэг хэрэглээгүй хяналтын бүлэг. Шархны эдгэрэлтийг шархны талбайн бууралт болон гистологийн шинжилгээгээр үнэлсэн. “Фомитоп” гелин түрхлэгийг хэрэглэсэн эмчилгээний бүлгийн шарх туршилтын 17 дахь хоногт бүрэн эдгэрсэн бол мөнгөний сульфадиазин түрхлэг хэрэглэсэн стандарт бүлгийн шархны эдгэрэлт тухайн хоногт 87.9%, харин эм хэрэглээгүй хяналтын бүлгийн шархны эдгэрэлт нь 83.4% байв (p<0.05). Мөн гелин түрхлэг хэрэглэсэн бүлгийн хучуур эсийн нөхөн төлжилт стандарт болон хяналтын бүлэгтэй харьцуулахад илүү түргэн идэвхитэй явагдаж байгаа нь гистологийн шинжилгээний үр дүнгээр батлагдав. Судалгааны үр дүнд “Фомитоп” гелин түрхлэг нь туршилтын амьтанд зохиомлоор үүсгэсэн шархны хэсэг газрын хаванг бууруулах, холбогч эдийн нөхөн төлжилтийг түргэсгэх, цус тогтоох үйлдэл үзүүлж, шархны эдгэрэлтийг хурдасгаж байгааг тогтоов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагчийг хэрэглэсэн үр дүн(2024-01-21); ;А.Эрдэнэбилэг; ;С.БаатаржавЯ.ЭнхтөрҮндэслэл: Цочмог түлэгдэлтийн тусламж үйлчилгээ сайжирснаар нас баралтыг бууруулж, биеийн нийт гадаргуугийн 90-95%-ийг хамарсан түлэгдэлтийн гэмтлээс амьд үлдэх боломжтой болсон. Эдгээр их хэмжээний түлэгдэлттэй өвчтөнүүдэд их хэмжээний сорви, агшилт, үений хөдөлгөөн хязгаарлагдах, загатнах, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд олон жилийн турш физиологийн хэвийн үйл ажиллагаагаа алддаг. ГССҮТийн 2015-2021 оны байдлаар нийт түлэгдэлтийн 69.4% нь 0-18 насны хүүхдийн түлэгдэлт эзэлж байгаа бөгөөд 1-4 насны хүүхдийн түлэгдэлт 68.4% байгаа болохыг тэмдэглэсэн байна. Түлэгдэлтийн дараа үүсдэг мөчдийн хамгийн түгээмэл сорви нь гипертрофик сорви нийт тохиолдлын 70%-д тохиолддог болохыг судлаачид тогтоожээ. Иймд манай оронд хүүхдийн мөчдийн түлэгдэлтэнд арьс орлуулагчийг хэрэглэсэн мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагч-арьсны эдийн суулгацыг нимгэн давхраат арьстай хамт нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Бид эмнэлзүйн туршилт судалгааны загвараар түлэгдэлтийн дараах сорвийг чөлөөлж арьс нөхөх мэс засал эмчилгээ хийлгэж буй 96 хүүхдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт сорвийг үнэлэх POSAS-ын арга, фото зураг аван хэмжилт хийж үр дүнг тооцов. Үр дүн: Мэс засал эмчилгээ хийсэн донор талбайн хамгийн их талбайд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс засал (Alloderm Thin STSG) хийсэн байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001), донор талбайн шархны эдгэрлийн хугацаа Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац (Alloderm Thin STSG) нөхсөн бүлэгт хамгийн бага байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001). Реципиент талбайн шархны эдгэрэл хагас бүрэн давхраат арьс нөхсөн (Thick STSG) бүлэгт хамгийн бага хугацаанд эдгэрсэн байгаа нь ажиглагдлаа (P<0.0001). Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр 14 дэхь хоногт эмчилгээний үр дүн илэрхий сайжирсан хэдий ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс заслын үр дүнг судлахад илэрхий сайжирсан хэдий ч уламжлалт аргатай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Аллодермийг түлэгдэлтийн дараах сорвинд хэрэглэж эмчилгээний үр дүнг судлахад их хэмжээний сорвины талбайд хэрэглэх боломжтой бөгөөд донор талбайн шархны эдгэрэлтийг түргэсгэж гоо сайхны болон үйл ажиллагааны үр дүнг сайжруулж байна. Хүүхэд Түлэгдэлтийн дараах сорви Аллодерм Арьс нөхөх мэс засал POSAS арга - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдлийн судалгаа(2024-04-13) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Б.Анударь ;К.ЕрболатҮндэслэл: Монгол улсын хэмжээнд 2022 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзвэл арьсны идээт үрэвслээр амбулаторын өвчлөлийн тайланд 44903 тохиолдол, стационарын өвчлөлийн тайланд 1745 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс пластырь эмийн эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд нано бөөм агуулсан пластырь эмийн хэлбэрийн судалгааг өргөн хүрээтэй хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, эмчилгээнд хэрэглэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мөнгөжүүлсэн нано пластырийн арьсанд үзүүлэх үйлдлийг in vivo нөхцөлд үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Туршилтын хугацаанд амьтдыг 12 цагийн гэрэл/харанхуйн мөчлөгт хэвийн нөхцөлд, 40-60 хувийн харьцангуй чийгшилтэй орчинд ус болон тэжээлийг хангалттай хэмжээгээр авах боломжтойгоор байлгасан. Пластырийн эхний тунг хэрэглээд 48 цагийн дараа сольж дахин шинэ пластырь наана. Туршилтын амьтдыг сөрөг хяналтын, эерэг хяналтын, туршилтын 1,2,3-р бүлэг буюу нийт 5 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрт 6 хулгана байхаар тооцов. Сөрөг хяналтын бүлэгт шарх үүсгэсэн бөгөөд эмчилгээний пластырь огт наахгүй зөвхөн натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалаар цэвэрлэж, шавшина. Эерэг хяналтын бүлэгт БНСУ-д үйлдвэрлэсэн шархны наалтийг нааж хэрэглэв. Туршилтын бүлгийг дотор нь 3 хувааж, туршилтын 1-р бүлэгт 50 мг/кг, туршилтын 2-р бүлэгт 75 мг/кг, туршилтын 3-р бүлэгт 100 мг/кг тунтай бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано пластырийг нааж шарх эдгээх үйлдлийг харьцуулан судлав. Үр дүн: Туршилтын 3 бүлэг хулганд тааруулан мөнгөжүүлсэн нано бөөмийг 50 мг/кг, 75 мг/кг 100мг/кг-аар тооцож, 1 ширхэг пластырьд 0,0012 г, 0,0017 г, 0,0023 г мөнгөжүүлсэн нано бөөм агуулахаар пластырийг бэлтгэж, тасалгааны температурт сэрүүн хуурай газарт хадгалсан. Сөрөг хяналтын, эерэг хяналтын болон туршилтын тун хамааралтай бүлгүүдэд шарх үүсгэж, бэлдмэлүүдийг хэрэглэснээс хойш 0, 3, 7,14 хоногуудад шархны эдгэрэлтийг ажиглаж, хэмжилт хийсэн. Сөрөг хяналтын бүлгийн хувьд 21 хоногийн турш шархны хэмжээ маш бага хэмжээгээр багассан ба эдгэрэлт явагдаагүй. Туршилтын 1-р бүлгийн хувьд 7 дахь хоногт 1.5 мм диаметртэй болж багасаад, 12 дахь эдгэрч, соривжсон. Туршилтын 2-р бүлгийн хувьд 7 дахь хоногт шархны хэмжээ 1.2 мм диаметртэй болж жижгэрсэн. 10 дахь хоногт бүрэн эдгэрч, сорвижсон. Туршилтын 3-р бүлгийн хувьд 5 хоногт шархны хэмжээ 1 мм диаметртэй болж жижгэрсэн ба 7 дахь хоногт бүрэн эдгэрч, үс нь ургаж эхэлсэн ба 21 дэх хоногт үс нь нэгэн жигд болж ургасан. Дүгнэлт: Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдэл нь тунгаас шууд хамааралтай буюу 100мг/кг тунгаар шархыг хурдан эдгээж буйг тогтоолоо. Импортын шархны наалттай харьцуулахад шархыг илүү хурдан хугацаанд эдгээж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалсан дүн(2026-05-22) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Ч.Буджав; Үндэслэл: Зөгийн бал нь байгалийн гаралтай, бактерийн эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих шинж чанартай биологийн идэвхт бодис бөгөөд эртнээс шархны эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Зөгийн балыг шарханд шууд хэрэглэхэд наалдах чанар, шингэц, тунгийн тогтвортой байдал, ариун байдал зэрэг асуудал тулгардаг тул түүнийг хэрэглэхэд хялбар болгох, байгалийн түүхий эдийг эмчилгээний практикт нэвтрүүлэх зорилгоор тохирох эмийн хэлбэрт оруулах шаардлагатай байна. Иймээс зөгийн балыг гидрогель наалтын үндсэн үйлчлэгч бодисоор оруулан физик, химийн хувьд тогтвортой, шархны эдгэрэлтэд чухал нөлөө үзүүлэх шархны орчныг тохиромжтой чийглэгтэй байлгахад чиглэсэн эмчилгээний идэвхтэй шинэ төрлийн шархны наалт гарган авах боломж бүрдэнэ. Энэхүү судалгааны ач холбогдол нь зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судлахаас гадна бактерийг үхүүлэх хугацааг тодорхойлж цаашдын судалгаанд ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Зорилго: Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалж, бактерийг үхүүлэх хугацааг тогтоох. Арга, аргачлал: Дотоодын зөгийн балыг импортын зөгийн балтай харьцуулж бактерийн эсрэг идэвх болон үхүүлэх хугацааг судалсан. Дотоодын зөгийн балыг D1, D2, D3, C1, C2 импортын зөгийн балыг М гэж кодлон нийт 6 төрлийн зөгийн балыг шөлөнд бичил шингэрүүлэлт хийх аргаар түлэгдэлтийн шарханд ихэвчлэн илэрдэг 4 төрлийн бактери Staphylococcus aureus ATCC 25923, Pseudomonas aeruginosa ATCC 28583, Klebsiella pneumoniae ATCC 1706, Escherichia coli ATCC 25218 зэрэг бактериудын эсрэг идэвхийн тунг тогтоож харьцуулж судлав. Дараа нь бактерийг үхүүлэх хугацааг мөн шөлөнд шингэрүүлэх аргаар зөгийн балны концентраци нь 70% байхаар 7:3, 50% байхаар 5:5, 40% байхаар 4:6 шингэрүүлэлт хийж гүйцэтгэв. Үр дүн: D1, D2, D3, C1, C2, М зөгийн балуудын S. aureus, P.aeruginosa, K.pneumoniae болон E.coli зэрэг бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Үүнээс D3, C2, M зөгийн балны бактерийн эсрэг идэвх нь илүү байсан. Зөгийн балуудыг 7:3, 5:5, 4:6 харьцаагаар шингэрүүлэлт хийж, бактерийг үхүүлэх хугацааг тогтооход D3 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 15 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae болон E.coli бактерийг үхүүлэх хугацаа нь 18 цагаас дээш байсан. Харин С2 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 16 цагт, P.aeruginosa бактерийг 12 цагт, K.pneumoniae бактерийг 16 цагт, E.coli бактерийг 17 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 7:3 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн зөгийн бал нь S.aureus бактерийг 8 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae бактерийг 9 цагт, E.coli бактерийг 8 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 5:5 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн нь S.aureus бактерийг 9 цагт, P.aeruginosa бактерийг 10 цагт, K.pneumoniae бактерийг 10 цагт E.coli бактерийг 9 цагт үхүүлж байсан. Дүгнэлт: 1. Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Klebsiella pneumoniae, Escherichia coli зэрэг бактери дээр судлахад зөгийн балны концентрациас хамаарч ялгаатай байсан бөгөөд 40-45%-ийн концентрацитай зөгийн балны бактерийн эсрэг идэвх өндөр байв. Мөн М зөгийн бал бусад зөгийн балтай харьцуулахад хамгийн өндөр бактерийн эсрэг идэвх үзүүлж байгааг тогтоов. 2. Зөгийн балны бактерийн үхүүлэх хугацааг тодорхойлоход дотоодын үйлдвэрийн зөгийн бал 9 цагт бактерийг үхүүлж байсан бол импортын зөгийн бал нь 7 цагт үхүүлж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэрвэгэр жиргэрүү (Saposhniko-via divaricata(turcz)) ургамлын үндэснээс пеллет эм гарган авсан технологийн судалгааны дүн(2024-01-21) ;Н.Гантулга ;Д.Даариймаа ;Б.Энхтуул; А.ЦэлмэгҮндэслэл: Ревматоид артрит (РА) нь дэлхийн хүн амын 1% орчмыг Ревматоид артрит хамран тархсан олон үений шар усан бүрхүүл, мөгөөрсөн эдийн эвдрэл, Лактоз бүтцийн өөрчлөлтөөр илэрдэг, эрхтэн тогтолцооны архаг үрэвсэлт Микрокристалцеллюлоз аутоиммун өвчин гэж тодорхойлжээ.1-7 Дэрвэгэр жиргэрүү нь Дорно Шингэн ханд дахины анагаах ухаанд халуун бууруулах, өвдөлт намдаах, үе мөчний Өтгөн ханд үрэвслийг дарах, нян, вирүсийн эсрэг үйлдэлээс гадна хавдрын эсийг дарангуйлах, цусан дахь глюкозыг бууруулах зэрэг үйлдлээр нь өргөн ашигладаг эмийн ургамлын нэг болохийг судлаачид тэмдэглэсэн байна.10,11 Орчин үед эм үйлдвэрлэлийн техник болон технологиуд улам боловсронгуй болж, шинэ эмийн хэлбэрүүд үйлдвэрлэлд нэвтэрч буйтай холбоотойгоор эмийн үндсэн түүхий эдээр эх орны эмийн ургамлыг ашиглан, орчин үеийн эмийн хэлбэрт оруулж, бэлтгэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Зорилго: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдээс пеллет эм бэлтгэх технологийг боловсруулах. Арга, аргачлал: Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг БНХАУ-ын фармакопей 2010 аргачлалын дагуу өндөр идэвхит шингэний хроматограф (ӨИШХ)-ийн аргаар прим-О-глюкозилцимифугин, 5-О-метилвисамминолын зэрэг стандарт бодис (≥98%)-той харьцуулан үндсэн үйлчлэгч бодисийг таньж, тоон агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Өндөр идэвхит шингэний хроматографийн шинжилгээгээр прим-Оглюкозилцимифугины ≥98% цэвэршилттэй стандарт бодис нь дундажаар 5.624 минутад, 5-О-метилвисамминол ≥98% цэвэршилттэй стандартын хувьд дундажаар 13.131 минутад баригдаж байв. Бүх дээжин дэх үндсэн үйлчлэгч бодисын илэрч буй дундаж хугацаа 5.661 болон 13.059 минут байна. Үүний дараа шинжилж буй уусмалын хроматографийн пикийн талбайг стандарт уусмалын хроматографийн пикийн талбайтай харьцуулан тооцож үзэхэд прим-О-глюкозилцимифугин бодисын хувьд 0.4-0.52%, 5-О-метилвисамминол бодисын хувьд 0.29-0.43%ийн агууламжтай үр дүн тодорхойлогдлоо. Дэрвэгэр жиргэрүү ургамлын түүхий эдийг 3 мм-ээс 0.3 мм-ийн хооронд жижиглэсэн 5 загвар гарган хандлагдах бодисын хэмжээг судлаж үзэхэд 0.5 мм хэмжээтэй жижиглэсэн түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ хамгийн өндөр буюу 30.2% гарсан. Дэрвэгэр жиргэрүү ургамлын 500 гр түүхий эдээс 160 мл хэмжээтэй өтгөн хандыг гарган авсан ба ургамлын түүхий эдээс хандлагдах бодисын хэмжээ 30.2% гарсантай тохирч байна. Ургамлын түүхий эдээс шингэн ханд бэлтгэхэд хэт авиан мацериацын арга тохиромжтой ба түүхий эдээс уусгагч руу хандлагдах бодисын гарц хангалттай хэмжээнд хүрч байна. Өтгөн ханд болон ургамлын нунтагласан түүхий эдийг туслах бодисуудтай тохиромжтой харьцаагаар хольж 6 төрлийн туршилтын загвар гаргаж, QZL-550 загварын пеллетлэх төхөөрөмж дээр үлээх агаарын хүч болон эргэлдэх хурдыг тохируулан пеллет хийх технологийн горимыг боловсруулав. Туршилтын явцад загвар 1 болон 5 хэлбэржилт сайн, загвар 3, 4, 6 хэлбэржилт дунд зэрэг, загвар 2 хэлбэржээгүй. Загвар 1 болон 5-ийн хувьд үлээх агаарыг 14, эргэлдэх хурдыг 8-аас эхлүүлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмж, нийт 6 минут пеллетлэх нь тохиромжтой байсан ба нийт пеллетийн 85% орчим нь 0.5-2 мм голчтой байсан. Лактоз агуулсан загварууд болох загвар 3, 5, 6 хувьд эргэлтийн хурдыг 4-өөс эхлэн 2 минут тутамд 2 нэгжээр нэмэхэд хамгийн тохиромжтой хэлбэр үүссэн боловч нийт массын 50% нь 2-3 мм голчтой пеллет үүссэн тул хэлбэржилт дунд зэрэг, сорбитол агуулсан загвар нь хэлбэржээгүй нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлаас пеллет эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаагаар үе шат бүр дээр тохиромжтой аргачлалыг судалж, эмийн хэлбэр гарган авахад бидний хэрэглэж буй түүхий эд нь чанарын шаардлага хангасан ба эмийн түүхий эдээс ханд гарган авахад хэт авиан мацерацын аргаар гарган авч өтгөн ханд бэлтгэн пеллет эмийн хэлбэрт орууллаа. Эмийн хэлбэрт оруулахад туслах бодисоор лактоз болон микрокристалцеллюлозыг 1:1 харьцаагаар ашиглах нь тохиромжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмчлүүлэгчдийн ясны эрдсийн нягтралыг DEXA аргаар тодорхойлсон дүн(2026-10-30); ;Б.Оюунчимэг ;Р.Лхаасүрэн; А.Эрдэнэбилэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 3
